Түнхэл тосгонд буудалцаан болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Түнхэл тосгонд буудалцаан болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт  буудалцаан болсон  гэсэн мэдээллийг бид хүлээж авлаа. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу  тус аймгийн засаг даргын тамгын газраас тодруулахад “Бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Юутай ч аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалт хийхээр явсан” гэлээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол буудалцаан  өчигдөр Мандал сум буюу хуучнаар Зүүнхараагийн нутагт дэвсгэрт харьялагддаг Түнхэл тосгонд болсон нь үнэн ажээ. Мэдээллийг бид тодруулан хүргэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж