Батлан хамгаалахын хамгийн том форум Бээжинд эхэллээ

Батлан хамгаалахын хамгийн том форум Бээжинд эхэллээ

Батлан хамгаалахын хамгийн том форум Бээжинд эхэллээ

Хятад улс жил бүр хамгийн том хэмжээний цэргийн дипломат форум буюу Шяншань форумыг зохион байгуулдаг. "Нэгдмэл ирээдүйн төлөө энх тайвныг дэмжинэ" уриатай энэ жилийн форум есдүгээр сарын 12-14-ний хооронд үргэлжлэх бөгөд 90 гаруй орон болон олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид оролцож байна.

Тус форумд АНУ-ын зүгээс Хятад, Тайвань, Монгол Улсыг хариуцсан Батлан ​​хамгаалахын дэд сайдын туслах Майкл Чейсийг илгээхээр төлөвлөж байна. Барууны орнуудын хувьд ихэнх нь жижиг, доод түвшний төлөөлөгчдөө илгээхийг илүүд үздэг. Тэд Сингапурт болох Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг илүүд үздэг аж.

Энэ жилийн яриа хэлэлцээний гол сэдэв нь Газын зурвасын хямрал байх магадлалтай.

Форумыг нээж Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун үг хэлнэ. Тус улсын Батлан хамгаалахын салбарт өнгөрсөн онд томоохон цэвэрлэгээ хийгдэж, Ли Шанфуг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс өнгөрсөн жилийн форум Хятадын Батлан хамгаалахын сайдгүйгээр болсон юм.

Хятад улс бүс нутагтаа газар нутгийн хэд хэдэн маргаантай байгаа ч олон улсын аюулгүй байдлын хариуцлагатай тоглогч гэдгээ харуулах хүсэлтэй байна. Тодруулбал, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжин, Манила хоёрын зөрчил, Японы агаарын болон усан хил рүү наймдугаар сард нэвтэрсэн явдал, Тайвань руу байлдааны онгоцууд илгээсээр байгаа зэргийг энд дурдаж болох юм.

Үүний зэрэгцээ Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагааны өргөжилт болон Өмнөд Хятадын тэнгис дэх аюултай үйлдлүүдэд барууны орнууд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Өнгөрсөн долдугаар сард л гэхэд Хятад, Беларусь улсууд НАТО-ийн гишүүн Польшийн ойролцоо хамтарсан цэргийн сургуулилалтаа хийсэн билээ.

Эх сурвалж: REUTERS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж