"Гадаадад эмчлэх өвчний жагсаалтаас 3 мэс заслыг хасуулсан"

"Гадаадад эмчлэх өвчний жагсаалтаас 3 мэс заслыг хасуулсан"

"Гадаадад эмчлэх өвчний жагсаалтаас 3 мэс заслыг хасуулсан"

Тэртээх 1954 оны яг энэ өдөр буюу есдүгээр сарын 12-нд Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол Улсын тѳв больницоос тус бүр 50 ортой мэс заслын хоёр тасаг, 98 ажилтантай, Мэс заслын больниц нэртэйгээр анх салбарлан байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө 70 жилийн дараа тус эмнэлэг 810 үндсэн ажилтан, 230 гаруй дадлагагжигч эмч, нийтдээ 1050 гаруй орон тоотойгоор үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын томоохон эмнэлэг болжээ.

Тус эмнэлэг нь мэс заслын долоон тасаг, дотор мэдрэлийн 10, мэргэжлийн долоон төв, нийтлэг үйлчилгээний зургаа, захиргаа, менежементийн долоон алба, нийтдээ 40 тасаг, төв, алба нэгжтэйгээр, хоногийн 24 цаг, жилийн 365 хоног тасралтгүйгээгэрэ ард иргэддээ төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 70 жилийн ойн баяр өнөөдөр /2024.09.12/ тохиож буй. Энэ түүхэн ойд зориулсан "Эрүүл мэндийн салбарын хөгжилд манлайлагч болох нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг "Блю скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Олон улсын хуралд Япон, Солонгос, Тайвань, Филлипин, Монгол зэрэг таван улсаас 18 илтгэгч гурван үндсэн хэсэгт илтгэлээ хэлэлцүүлж байлаа.

"БИД 200 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГООНДОО НЭВТРҮҮЛСЭН"

УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир:

-Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд эмнэлгийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Манай салбарын хувьд эмнэлгийн менежмент, удирдлага, арга зүйг сайжруулж, чадавхжуулах, туршлагажуулах үйл ажиллагаа нь тулгамдаж буй асуудлын нэг. Удирдлага, менежментийн үйл ажиллагааг сайжруулснаараа тухайн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эрсдэл аюулгүй байдал хангагдах бүрэн боломжтой. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Шинэ боломж-Хөгжил дэвшил" гэсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 2020 оноос хойш Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, ажилласан. Энэ бодлогын хүрээнд хамгийн гол хийж буй ажил бол үндэсний хэмжээнд үзүүлж буй лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадавхыг тасралтгүй сайжруулж бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлий хийсэн байна.

Тухайлбал, сүүлийн 10 жилд 200 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг эмчилгээ, оношилгоондоо нэвтрүүлжээ.

Мөн монгол хүн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг эдийн засгийн хүндрэлгүйгээр авах боломжийг бүрдүүлж байна. Тэр утгаараа бид 2017 онд Эрүүл мэндийн сайдын гадаадад оношилгоо, эмчилгээнд явах өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулж чадсан. Тодруулбал, хоёр нь мэдрэлийн мэс засал, нэг нь зүрхний мэс заслын чиглэл байгаа.

Зөвхөн эрүүл мэндийн даатгалын тооцооллоор 170 гаруй тэрбум төгрөгийн өндөр өртөгтэй тусламжийг үзүүлсэн байна. Тэр хэмжээгээр гадаад улсыг зорих урсгалыг бууруулж байгаа гэсэн үг.

Манай эмнэлэг улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг, ачаалалтай эмнэлгийн нэг. Ялангуяа зүрх, мэдрэл, тархины харвалт, зүрхний шигдээсийн чиглэлээр улсын хэмжээнд өндөр ачаалалтай хэвээр байна. Судалгаагаар зүрх судасны чиглэлийн 20 гаруй тусламж үйлчилгээн дээр манай эмнэлэг 80-аас дээш хувийн ачаалалтай хэвээр байна. Зарим тусламж үйлчилгээг ч үндэсний хэмжээнд үзүүлж байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн хурлаараа хөндөж, дүүрэг болон орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр эмнэлгийнхээ зүгээс бүх талаар дэмжин ажиллах бодлогыг баримталж байна гэв.

"ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН 150 ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭСЭН"

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Николай Кай Ю Ван:

-Монгол Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 70 жилийн ойн баярт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаадаа баяртай байна. Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэг нь тэргүүлэх зэргийн эмнэлэг. Манай эмнэлэг Монгол Улсын Гуравдугаар эмнэлэгтэй нягт хамтран ажиллаж байгаад баяртай байгаа. Цаашдаа харилцаа улам бататгаж ажиллахыг хүсч байна. Хоёр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөр 2012 оноос эхэлсэн. Тайванийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалтын төвд Монголоос жил бүр мэргэжилтнүүд хамрагддаг. Одоогийн байдлаар 150 гаруй эмч мэргэжилтнийг сургаж, бэлтгээд байна гэлээ.

Тус эмнэлэг сүүлийн 10 жилийн хугацаанд Монголд хараахан оношилж эмчлэгдэх боломжгүйн улмаас зайлшгүй шалтгаанаар гадаад улсад эмчлэгдэх Эрүүл мэндийн сайдын баталсан өвчний жагсаалтад багтсан зүрх судас, тархи мэдрэлийн нийт есөн өвчний оношилгоо эмчилгээг нэвтрүүлж хөгжүүлэх чиглэлээр гадаадын их дээд сургуулийн эмнэлгийн байгууллагатай хоёр үндсэн урсгал чиглэлтэй хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж ирсэн.

Энэ оны байдлаар тус эмнэлэг эрүүл мэнд анагаах ухааны технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх үндсэн чиглэлээр өндөр хөгжилтэй гадаадын 15 улсын 36 их сургууль, эмнэлгийн байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай байгаа аж.

Улсын гуравдугаар эмнэлгийн хувьд сүүлийн 10 жилд 15-16 чиглэлд 85 оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлсэн бөгөөд зөвхөн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд орхих бус Монголдоо нутагшуулах тал дээр анхаарч, эмч нараа туршлагажуулж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Тус эмнэлгийн амбулаториар жилд дунджаар 220-230 мянган хүн үйлчлүүлдэг байна. Харин нэг жилд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 21-23 мянган хүн, оношилгоо шинжилгээнд хамрагдах 250-260 гаруй мянган хүн, яаралтай тусламжийг 19-20 мянган хүн, үндсэн мэс заслын тусламж үйлчилгээнд 8000-8500 хүн  хамрагддаг аж.

Хамгийн ачаалалттай, хүлээгдэлтэй тусламж үйлчилгээ бол судсаар тархинд очиж мэс засал хийх, зүрхний судсаар мэс засал хийх үйлчилгээ гэнэ. Энэ чиглэлээо жилд дунджаар 3500-3600 хүн мэс засал хийдэг байна.

"ГАДААД УЛСАД ХИЙДЭГ МЭС ЗАСЛЫН ЖАГСААЛТААС 3-ЫГ ХАСУУЛЖ ЧАДСАН"

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын албаны эрхлэгч Л.Аваажигмэд:

-Бид өнөөдөр 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. Улсын ууган эмнэлгүүдийн нэг. Мэдрэлийн мэс заслын албаны хувьд үүсэн байгуулагдаад 58 жил болж байгаа. Улсын хэмжээнд 80-аас дээш хувьд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай албыг хөгжүүлэх, салбар яамнаас Мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх үндэсний албыг манай эмнэлэг дээр төвлөрүүлсэн. Түүнээс хойш энэ албанд багагүй хөрөнгө оруулалтыг хийлээ. Нэгдүгээрт, техник технрлогийн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлтийг хийж, 7.7 тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Хоёрт, боловсон хүчин, хүний нөөц, залгамж халаагаа аль болох нэмэх зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрч байна. Гуравт, мэс заслын өрөөнүүдээ олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор 2023, 2024 онд барилгын блок дотроо хагалгааны дараах өрөөгөө бүрэн вакумжууллаа. Цаашдаа Мэдрэлийн мэс заслын албаа олон улсын хэмжээнд хүрэх зорилтод түлхэц болж байна.

Тархи, нуруу нугасны мэс засал жил бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн 2014 онд жилд 500 гаруй мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр 2000 гаруй мэс заслыг хийж байна.

Манай алба салбарлаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг гэх мэт бусад эмнэлгүүдэд салбараа байгуулсан боловч манай эмнэлгийн албаны ачаалал 80 хувь хэвээрээ байгаа. Мөн гадаад улсад хийдэг мэс заслын жагсаалтаас хоёрыг нь хасуулж чадсан. Цаашдаа Эрүүл мэндийн яамнаас эмч мэргэжилтэн, сувилагч нараа багаар нь гадаад сургах, Монголдоо нэвтрүүлээгүй тоног төхөөрөмжийг оруулж ирэх цогц бодлогыг хэрэгжүүлэх гэж байна. Энэ намраас хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр энэ хүрээнд гадаад улсад эмчилгээ, мэс засал хийлгэх урсгалыг бууруулж чадна гэсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-12 66.181.179.191

манай эмч нар мэдлэг чадвар өөртөө итгэлгүй хүндхэн оноштой бол гадаад руу яв л гээд бдаг

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

Аагий 2024-09-12 59.153.112.183

Ер нь хүн хаана ямар эмнэлэгтээ үзүүлэх эмчлүүлэхээ өөрөө шийднэ. Гэвч гадагшаа явах гэхээр эмнэлэгийн бичиг хийж өгдөггүй. Монголд хийлгэх гэхээр цаг байдаггүй…үнэ тодорхой биш… хүлээлт ихтэй за тэгээд бөгсийг нь долоож байж нэг юм ороод л эцэс сүүлд нь хохироод л дуусдагдаа. Монгол эмч сайн ч хариуцлага бол түй ч байхгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.180.121

Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг.

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.160.7

Анагаах өндөр хөгжсөн гадаад улсад авьяастай, ухаантай залуу эмч нараа сургах нь онц чухал!! Сүүлийн үеийн эмч залуучууд өөр болсон байна шүү!! Зөвлөх эмч нэртэй өвгөн эмч нарыг эмнэлэгт бүү ойртуул!!

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж