Шахмал түлшний 86 хувийг нөөцөлжээ

Шахмал түлшний 86 хувийг нөөцөлжээ

Шахмал түлшний 86 хувийг нөөцөлжээ

Монгол Улсад хүйтэн, сэрүүний улирал албан ёсоор эхэллээ. "Тавантолгой түлш" ХХК-аас тодруулснаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс өнөөдөр /2024.09.12/ байдлаар шахмал түлшний нөөцийн 86 хувийг бүрдүүлжээ.

Нийслэл хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Албаныхны зүгээс жилийн жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс шахмал түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байгаа билээ. Үндсэндээ түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд байгаа. Энэ жилийн хувьд шахмал түлшний үйлдвэрүүд наймдугаар сарын 1-ээс ажиллаж эхэлсэн. Тус компанийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг. Энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг аж. 

БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫН НАЙРЛАГА ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ 

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос хойш 2023 оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан. Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд газар авсан. Тухайн үед гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн байдаг. Мөн уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарсан тухай "Тавантолгой түлш" ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан мэдээлж байв. Тиймээс энэ жил өмнөх стандартын дагуу буюу барьцалдуулагч бодисын найрлагыг өөрчлөхгүйгээр шахмал түлш үйлдвэрлэжээ. Харин иргэд угаартсан гэх асуудалд тус компаниас  "Угаартах бол хувь хүний хариуцлагын асуудал. Түлш муу учраас угаартаад байгаа асуудал биш. Тиймээс иргэд хариуцлагатай байж галлагааны улирлаас өмнө яндангаа хөөлөх гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай" гэв.

Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт аж.

ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ 670 ЦЭГ АЖИЛЛАНА 

Өнгөрсөн жил нийслэлийн долоон дүүрэгт 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Харин энэ жил нийт 670 цэг ажиллах юм байна. Шахмал түлш борлуулах цэгийг иргэдээс хүсэлт авч сонгон шалгаруулдаг. Хавар бүр шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн гэрээг дуусгавар болгодог. Харин хариуцлагатай сайн ажилласан иргэдтэй дахин гэрээ байгуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ. 100 мянган тонн гэдэг бол хангалттай нөөц тиймээс энэ өвөл шахмал нүүрсний борлуулалт тасалдахгүй гэдгийг "Тавантолгой түлш" ХХК-аас хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

болд 2024-09-12 103.140.10.199

дахиад хордуулах юм байна даа өөрчилье сайжруулая гэх сэтгэл алга мөнгө л бодогддог юм шиг

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж