Вьетнамд хар салхины улмаас 179 хүн амиа алдав

Вьетнамд хар салхины улмаас 179 хүн амиа алдав

Вьетнамд хар салхины улмаас 179 хүн амиа алдав

"Яги" хар салхи Вьетнамын хойд хэсгийг дайрч олон хүний амь эрсэдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Нас барагсдын тоо нэмэгдсээр Лхагва гаригийн байдлаар 179 хүрчээ. Үерээс гадна хөрсний гулгалт нь нас барагсдын үхлийн гол шалтгаан болжээ.

Улаан голын усны түвшин сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээнд хүрэн үерлэсэн тул нийслэл Ханойн нам доор хэсгүүдээс олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Лхагва гаригийн байдлаар үерийн түвшин хотын зарим хэсэг нэг метр хүрчээ. Тиймээс иргэдийг завь ашиглан нүүлгэн шилжүүлж байна. Аюулгүй байдлын үүднээс зарим дүүрэгт цахилгаан хязгаарлав. Нийслэлийн засаг захиргааны 30 нэгж байдгаас 10-т нь үерийн сэрэмжлүүлэг зарласан.

"Яги" хар салхийг анх тавдугаар зэрэглэлийн хар салхитай дүйцэхүйц супер хар салхи гэж бүртгэсэн. Гэхдээ дараа нь зэрэглэлийг нь бууруулж, халуун орны хуй салхи ангилалд оруулжээ.

Баруун хойд Йен Бай мужид баригдаж буй усан цахилгаан станцад эрх баригчид онцгойлон анхаарал хандуулж байна. Цахилгаан станцын даланг тойрсон усан сан руу үерийн ус ихээр цутгаж буй тул нурах вий гэж болгоомжилж байна. Усан цахилгаан станц одоогоор аюулгүй байгаа ч усны түвшин зөвшөөрөгдөх хэмжээнд буурах хүртэл хоёр хоног шаардагдана. Тиймээс энэ хугацаанд ойролцоох оршин суугчдыг хоргодох байранд байрлахыг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд сайд Нгуен Хоанг Хиеп зөвлөжээ.

Улаан голыг гаталдаг хөл хөдөлгөөн ихтэй гүүр Даваа гаригт нурснаар 10 автомашин, хоёр скүүтер голд унажээ. Мөн нутгийн хойд хэсгээр байшингуудын дээвэр хуулрах, мод үндсээрээ булгарах болон бусад дэд бүтцийн эвдрэл гэмтэл гарсан байна.

Вьетнамаас өмнө "Яги" хар салхи Хятад, Филиппинийг дайрсан бөгөөд 24 хүн нас барсан. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хар салхинууд улам хор хөнөөлтэй болоод буйг эрдэмтэд анхааруулсаар байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж