ПОПУЛИЗМ хийцгээе: Гэхдээ барууны ПОПУЛИЗМ

ПОПУЛИЗМ хийцгээе: Гэхдээ барууны ПОПУЛИЗМ

ПОПУЛИЗМ хийцгээе: Гэхдээ барууны ПОПУЛИЗМ

Урилгагүй зочин болох “ард”, "ах нар" гэж саймширдаг хүмүүсийн хэлдгээр “народ”  айсуй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үүнийг бичиж сууна. Бидэнд юу тохиолдсон билээ?

..Халдвар авсан ээж чинь хоригдож байгаад хорвоог орхисон… Даргын эхнэр домботой цайгаа бариад улаан бүсээр сэлгүүцэж байхад эцсийн амьсгаагаа хураах ижийгээ чи хоргоны цаанаас харж байсан.

..Хорт утаанаас болоод хүүхдүүд минь хорвоод төрөөгүй. Эхнэр нь эндсэн. Увайгүй хулгайч нар эмнэлэгт зарцуулах мөнгийг идсэн болохоор тэд минь утаа болон замхарсан.

..Найз минь дампуурч, ойр дотныхон минь “улны” нэр авлаа… Эдгээр зовлон таныхтай төстэй байна уу?

Тэгвэл наашаа суу, хамтдаа бодьё. Миний, чиний дотор эрүүл ухаан ноцож байна. Энэ их даажигнал, тохуурхал, доромжлолыг харлаа, ханалаа. Тэд биднийг аз жаргалтай хотод амьдруулна гэсэн… Гэтэл яав? Тэгээд юу болов?

Түгжрэлд бид түгжигдэж, хүүхдүүд, хөгшид минь гэртээ угаартаж байна. Бидний асуудал тэдний баяжих, бас дарангуйлах боломж болчихлоо.

Ямар нэгэн тэнэг юм ярих ёстой бол тэдний хэлээд байгаа популизмыг ярьцгаая. Гэхдээ зүүний биш барууны популизм, болох уу? Популизм гэдэг бол олонхын хүслийг дагах, гүйцээх, эсвэл олонхыг дагуулахын нэр. Түүнийг зүүн, баруун гэж хоёр хувааж болох бөгөөд зүүний популизмыг бид 100 жил ярьжээ.

ЗҮҮНИЙ ПОПУЛИЗМ ЗҮҮД БИШ

"Монгол ялна” гэж анх Ерөнхий сайд асан М.Энхсайхан/2011 онд/ нийтлэл бичиж байлаа. Энэ үгийг 2017 онд МАН ашиглах гэж байсан ч М.Энхболд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн учраас цус, цөс ярьдаг монголчуудад буруу сэдэл төрүүлнэ гээд больсон гэдэг. Харин үүн дээр дөрөөлж хэн гарч ирсэнийг бид мэднэ. Хэн хэнээс эш татах нь нэн сонин.

2021 оны Оросын Төрийн думын сонгуульд оролцогч коммунистуудын уриа "Ар түмний ялалт" байлаа. Оросууд биднээс будаа иднэ ч гэж юу байх вэ? Харин хэнд ашиглуулж хэрхэн бодит байдал дээр туршигдахыг харсан л хэрэг болов уу? Өнгөрсөн сонгуулиар МАН аанай л "Ард түмний ялалт" гэж "шааж" байна.

Түүнийг нь буруушаасангүй. Венесуэлийн бас нэгэн коммунист Мадуро ч "Венесуэл ялна" гээд явсан. Зүүнтнүүд ийм юм ярьж улс орондоо дарангуйлал тогтоодог. Үр дүнд нь ядуурал, сэхээ авах юмгүй эдийн засаг, мөнгө нь цаас болж, гэмт хэрэг, хүчирхийлэл газар авдаг. МАН мэдэхгүйдээ энэ уриаг дэвшүүлсэн гэвэл ёстой горьд.

Тэд угаасаа баяных нь эсрэг ядуучуудыг, хэнээс ч гуйхгүй амьдралаа авч яваа нэгний эсрэг халамжаар угжуулсан тэжээврүүдийг тавьдаг. Одоо иргэдийн эсрэг троллуудыг… Гэхдээ тэд баян чинээлэг байхыг үзэн ядуулдаг ч өөрсдөө өнөөдрийн хамгийн баячууд нь.

Ингэж ХХ зуунд байн байсаар бүх дэлхийг улаан болгох шахсан коммунизм үнэн төрхөө харуулсан юм. Хамгийн хоржоонтой нь коммунизм өөрөө өөрийгөө сүйрүүлдэг. Тиймээс "Ард түмний ялалт" гэдэг нь чинийх ч биш, минийх бүр ч биш, монголчуудын ялагдлын дуу хоолой байсан нь улам тод сонсогдох боллоо. Тэд өнгөрсөн найман жилийн хугацаанд “Бид хамтдаа”, “Баялагтаа эзэн Монгол”, “Хүчээ нэгтгэе” гэж уриа дэвшүүлж байгаад юу хийснийг бүгд мэднэ. Мөрийн хөтөлбөр болгондоо татвар бууруулна гэж амласныхаа яг эсрэгээр нь хийсэн билээ.

БАРУУН ЖИГҮҮРИЙНХЭН НААШАА СУУ

Харин барууны популизмыг сүүлийн хоёр жил Хавьер Милей гэх хууз сахалтай, цахилгаан хөрөө барьсан Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас эхлээд харж эхэлсэн байх. Тэр сүйрлийн ирмэгт ирсэн улсынхаа эдийн засгийг чөлөөлнө, татварыг багасгана, мөнгө хэвлэхгүй, тэр ч бүү хэл төв банкаа татан буулгана гэсэн этгээд гэмээр амлалтуудаа эхнээс нь хийж эхэлсэн бөгөөд энэ түүний санаачилсан шинэ зүйл байсангүй.

1990-ээд оны дэлхийн улстөрд өрнөж буй үйл явдлын учир шалтгаан, нөхцөл байдал, ирээдүйд юунд хүргэхийг нийтлэлүүдээрээ тайлбарласан Мюррей Ротбардын дэвшүүлсэн санаанууд юм.

Түүний “Баруун жигүүрийн популизм” бүтээлд дурдсан санаанууд өнөөдрийн Монголд ус агаар мэт хэрэгтэй аж. Тиймээс түүний дэвшүүлсэн баруун жигүүрийн популизмын талаар энэхүү цуврал нийтлэлээ эхлүүлж байна. МАН хэмээх социал демократ намын өвөрт орж, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө умартаад буй барууны үзэл баримтлалтай АН, ХҮН намынхнаас бид үүнийг хийхийг, хэрэвзээ сөрөг хүчин гэж байгаа бол эрх баригчдаас түүнийг л хийхийг шаардах ёстой билээ.

ЗӨӨГЧ ӨӨ, НӨАТ-АА ХАСУУЛЪЯ!

Монголд татвар шиг их юм алга. Татварын дарамтанд ороод дампуурч буй бизнес эрхлэгч сэтгэлээ засах гээд 100 грамм захиалсан ч Онцгой албан татвар, НӨАТ төлөх аж. Тиймээс хамгийн түрүүнд “Татварыг бууруулахын төлөө хундагаа өргөцгөөе”. Чингис хааны “Төр оршихуй дор Татвар буй, Татвар буй дор Төр оршихуй” гэх алдарт үгийг өнөөгийн Монголын татварынхан үүдэндээ өргөмжлөн хаддаг. Гэтэл их хаан тодорхой төрлийн хүмүүсийг татвар болон бусад төрд үйлчлэх хариуцлагаас чөлөөлдөг байсныг огт ярихгүйг нь яана. Чингис хаан гар урлал эрхлэгчид, мэргэд (жишээ нь Чанчунь бомбо), хожим нь сүм хийдэд суугч лам нар, төрд гавъяа байгуулсан хүмүүсийг татвараас чөлөөлж байсан  бөгөөд тэднийг “дархан  xэмээн цоллож байв.

Монголчууд өнгөрсөн хугацаанд өнөөгийнх шиг их татвар төлж байсан түүх байхгүй бөгөөд голдуу импортын татвараас л төрийн зардлыг олж иржээ.

Хүннү, Их Монгол улсын эзэнт гүрэн, Манжийн дарлал, Богд хаант засгийн үед иргэдэд тусгайлсан татвар ногдуулдаг уламжлал Монголд байсангуй. Харин 1929-1939 онд цэргийн буюу 18-45 насны лам нараас цэргийн тусгай татвар, 1954-1990 онд эхнэргүй, хүүхэдгүй, нөхөргүй тодорхой насны хүмүүсээс татвар хураажээ. 1926 оноос Монголд Марксын бодож олсон шаталсан татвар хэрэгжиж эхэлсэн байна. Шаталсан татвар анх Монголд хэрэгжихдээ 100 хүртэлх бодтой өрхөөс үндсэн татвар, 100-500 бодтой бол үндсэн татвар +5 хувь, 501-1000 бодтой бол +10 хувь байхаар тооцжээ.

Харин энэхүү татварыг 100 жилийн дараа 2023 оноос эхлэн Монгол Улс дахин хэрэгжүүлсэн бөгөөд өндөр цалинтай бол илүү татвар төлдөг болсон. Иргэд илүү орлого олвол буруутай мэт сэтгэхүйтэй болов.

Өнөөдөр ажил, орлоготой жирийн Монгол хүн:

-Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, хэрэв компанитай бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,  хааяа уудаг бол-Архины онцгой, тамхи татдаг бол Тамхины онцгой албан татвар, машинтай бол Бензин, Түлшний онцгой албан татвар, Автомашины импортын онцгой албан татвар, Автомашины татвар, Зам ашигласны төлбөр, Орон гэртэй бол Үл хөдлөх хөрөнгийн татвар, Хотод оршин суугаагийнхаа төлөө Нийслэл хотын татвар /2024 оноос хоёр дахин нэмэгдсэн/, Газрын татвар, хорт утаанд хордсоныхоо төлөө Агаарын бохирдлын татвар/Төр нь шахмал түлш нэртэй утаа үйлдвэрлэж байхад шүү дээ/, хэзээ ч хэрэглэж байгаагүй хэр нь Сэргээгдэх эрчим хүч дэмжих төлбөр, хадгалмжтай бол Хадгаламжийн хүүгийн төлбөр төлнө. Дээр нь эрх баригчдын дуу хоолой болсон МҮОНРТ болон бусад телевизэд өгдөг хураамж төлнө.

Харин бидний хураалгасан эдгээр татварыг ашигтай, бидэнд хэрэгтэй зүйлд зарцуулж байна уу гэвэл хэцүүхэн дүр зураг гарна. Эрх мэдэлтнүүдийг иргэдийн нэрийг барьж дээрэмддэг аливаа сангууд, төрийн албан тушаалтнуудыг тансаглуулж, тэдний эгнээг өргөжүүлэхэд л зарцуулагдаж байна.

Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой боловсрол, хууль сахиулагч болох шүүх, цагдаа, прокурор, батлан хамгаалах, эмнэлгийн салбар элгээрээ хэвтэж байна.

Эмнэлэг хүрэлцээгүйгээс шалаар нэг зулдаг, сургууль хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэдэг явдал байсаар л байна. Гэтэл хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг бидний төлсөн татвараас авдаг хуультай болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан нь эрүүл ухаантай хүнд шударга бус байгаа. Ийм байдлаар малчид 5 жилийн хугацаанд тэтгэврээ бусдын татвараар төлүүлэх боломжтой болжээ. Дээр нь нөгөө төсвийн мөнгөнөөс  “Шинэ хоршоо” гэгч хөтөлбөрт 5 их наядыг зарцуулж байна. Тиймээс л данхар төрийг улам данхайлгаж, тэднийг тансаглуулахгүйн тулд татварыг эрс багасгахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж орлогынхоо талыг төрд дээрэмдүүлэхгүй, ар гэртээ, өөртөө зарцуулдаг болно. Хэрэвзээ бид элдэв татварыг эрс бууруулж чадвал бидний амьдрал аяндаа сайжрах төдийгүй үр, хүүхдийнхээ боловсрол, өөрсдийн эрүүл мэндэд зарцуулах мөнгөтэй болно. Нэг л зүйл хэцүүдэх нь төрд буй эрх мэдэлтнүүд. Тэдний элдэв аргаар зувчуулж, идэж уудаг мөнгө л байхгүй болно гэсэн үг. Энүүн шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Бидний эцсийн зорилго өөрсдөө сайхан амьдарч, хойч үедээ зарцуулах мөнгөө хулгайч цагаан захтнуудад боломж олгохгүй байх явдал. Монголын татварыг төлж барагдуулдаг компани гэж алга. Монголын нийт компанийн ердөө 1/3 нь л татвараа төлж бусад нь “Х” тайлан гаргаж байна.

…УИХ-ын гишүүн бол бидний санаа бодлын илэрхийлэл болон төрд биднийг төлөөлөн буй зөөгч. Тиймээс тэдэнд захиалгаа өгье. Татварыг танаж, эрс багасгахын төлөө туушдаа бодлого баримтлахыг тэднээр дамжуулан шаардацгаая. Түүний төлөө хундагаа өргөе. Эсвэл тайван замаар жагсаал хийе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 202.9.46.115

архи уугаад хамаагүй том хүний юм бичиж болохгүй шүү. монголд өгч байгаа хэдэн төгрөгийг халамж гэдэггүй юм. халамж ямар байдгийг АНУ-г эсвэл барууны орнуудыг судалж байж ойлго. тэд өөрийнхөндөө төдийгүй гадны цагаачдад мянга манган доллар өгдөг шүү дээ. велий столоп бол чи байна

Avatar

Нэргүй 2024-09-12 202.9.46.115

ШВЕД ФИНЛАНД ДАНИ ШВЕЙЦАХР ГЭСЭН ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ НЬ МАШ САЙН БАЙГАА ОРНУУД ЗҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМЫН УДИРДЛАГА ДООР БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАРУУ, ЗҮҮН АЛЬ АЛИНЫХ НЬ ТУЙЛШИРСАН БОДЛОГО ЯВУ₮УЛЖ БАЙГАА. ЮМ БИЧИХЭЭСЭЭ ӨМНӨ НОМ УНШ. ЯЛАНГУЯА ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТАЛААР АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТТОЙ БОЛ. ОРЧИН ҮЕД СОЦИАЛЬ КОНСЕРВАТИВ БУЮУ БАРУУНЫХАН ХЭАЛАМЖ ТАЛ РУУ, ОРЖ СОЦИАЛЬ ДЕМОКРАТ ЧИГЛЭЛИЙГ БАРИМТАЛЖ БАЙГАА ЮМ. ХӨГЖИНГҮЙ ОРОНД 1000 АМ ДОЛЛАР

Avatar

Нэргүй 2024-09-12 43.242.242.59

Монголын коммунистууд чинь тухайн үеийн монголын хамгийн шилдэг сэхээтэн ёс суртахуунтай боловсролтой хүмүүс байсан. АН-ынхны яриад байгаа шиг луйварчин, ялтан, авилгалч, архичин, хөрөнгөжиж баяжихын төлөө явдаг, боловсрол муутай хүмүүс байгаагүй. Ахмад үеийнхэн үүнийг гэрчилнэ. Гэмт хэрэг үйлдэж байсан хүн коммунист болох ёсгүй. Коммунист хүн эхнэрээсээ өөр хүнтэй явалдах нь ёс суртахуунд нь нийцдэггүй. Гэтэл тэднийг гүтгэж хадны мангаа байсан мэтээр залуу үеийг мунхруулсаар байгаагаа болиоч ээ

Avatar

Зочид 2024-09-12 122.201.31.199

Оросуудад эх орноо худалдаж байж идэх хоолоо олдог байсныг тухайн үеийн бүх коммунистууд сайн мэдэж байгаа. Социализмын түүх аллага, хүчирхийллээр дүүрэн байсан Монгол улс тэрийг тойроод гарчихсан гэвэл тэрэн шиг худал яриа байхгүй. Одоо цагт Залуучууд ухаантай боловсролтой болсон тэд үнэн бодит мэдээллийг өөрсдөө олоод уншчихаж чадна

Avatar

Нэргүй 2024-09-12 103.212.118.195

Дэмжиж бна бүгдээрээ!!!!!

Avatar

ЗОЧИН 2024-09-12 66.181.161.209

МОНГОЛЧУУД НЭГЭНТ Л ДЭЛХИЙ НИЙТИЙН ЗАМЫГ СОНГОСОН БОЛОХООР ЗҮҮНИЙ МАЯГИЙН МАН ЫГ ДАРУЙХАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЯМАР Ч ГАРЦ БАЙХГҮЙ. УЛАМ Л УНАЛТ РУУГАА ЯВНА.

Avatar

JudyEllis 2024-09-12 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-12 139.5.217.130

Засагт нь социал демократууд буюу зуунийхэн байгаа ягерманд сард 1000 евро хурэхгуй бол татвараас бурэн чолоологдлж сард 3000 гаруй еврогийн цалинтай бол 30 хувийн татвар толж байна ОХУ д цплингицн 13 хувь Байна

Avatar

Нэргүй 2024-09-12 45.117.32.3

MANaas salj baij uls hugjinu. Zuunii setehuitei MAN hezee ch ulsiig hurdatstai hugjuulj chadahgui.

Avatar

Зочин 2024-09-12 66.181.160.90

Зөв. Дэмжиж байна. Шүүмжлэгчийг шүүмжилдэг чи бол татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг бас нэг орон тооны илүүдэл шүү.

Avatar

Б 2024-09-12 66.181.176.76

ЗӨВ. ГЭХДЭЭ ДЭМЖИХ МОНГОЛ ЦӨӨХӨН. ИХЭНХ НЬ ХАЛАМЖ ХҮРТДЭГ БАЙХ.

Avatar

Нэргүй 2024-09-12 124.158.104.73

Юм л бол халамж хүртэгсэд гээд сүйд болоод байх хэрэггүй. Тийм ч их мөнгө биш шүүдээ, чааваас гэж….. Тахир дутуу бидэнд бол амь зогоох л мөнгө.

Avatar

Иргэн 2024-09-12 70.93.178.224

Шүүмжлэгчид өөрсдөө яг юу бүтээдэг хувь нэмэр оруулдаг иүн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж