Сурвалжлага: СХД-т нийслэлд жишиг болохоор бүтээн байгуулалтыг хийжээ

Сурвалжлага: СХД-т нийслэлд жишиг болохоор бүтээн байгуулалтыг хийжээ

Сурвалжлага: СХД-т нийслэлд жишиг болохоор бүтээн байгуулалтыг хийжээ

Нийслэлчүүдэд хамгийн их дутагддаг нэг зүйл бол амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар. Ялангуяа орон сууцны хорооллын хүүхдүүд нь тоглох талбайгүй хаяа залган барьсан өндөр барилгууд дунд тоглоомын талбай, автомашины зогсоол, дугуйн зам гээд ерөөсөө стандартгүй хотод бид амьдарч байна. Угтаа бол ямар ч байр тоглоомын талбайг бүрэн шийдэж, оршин суугчдын автомашины зогсоолыг шийдсэн байх учиртай ч нийслэлд тийм уужуу талбайтай байр алга дарам цөөхөн. Гэсэн хэдий ч байгаа зай, талбайдаа тав тухтай орчин бүрдүүлэх боломжтой илтгэсэн нэгэн бүтээн байгуулалтыг энэ удаад бид сурвалжлав.

Авто машины сэлүүхэн зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зориулалтын зам, өнгө өнгийн хана бүхий сагсан бөмбөгийн талбай, иргэд сууж амрах, агаарлах, чөлөөт цагаа өнгөрөөх чөлөөтэй талбай, олон хүн суухад тохиромжтой суудал, хүүхдүүд тоглох гулсуур, савлуур, жаахан хүүхдүүдэд зориулсан мини элсний талбай, бялдаржуулах төхөөрөмж, явган болон дугуйн шинэхэн зам бүхий энэ газар бол Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын хэсэг.

Уг цогц бүтээн байгуулалтыг 2023 онд ашиглалтад оруулжээ.

Тус газарт тав алхаад хогийн сав, иргэд суух сандал байршуулсан байв. Мөн өнгө өнгийн явган хүний зам болон дугуйн замын голд мод, зүлэг тарьсан нь өнгөлөг харагдаж байлаа.

"МАНАЙ ДҮҮРГЭЭС ӨӨР ИЙМ ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОРОО, ДҮҮРЭГ БАЙХГҮЙ"

“Би савлуур дээр суумаар байна” гэж эмээгээ хоргоох цэцэгтэй цагаан даашинз, ягаан өнгийн пүүзтэй, үсээ боосон гэрэлтсэн нүдтэй түүнийг Г.Энхжин гэдэг. Тэрбээр, сургуулиа тараад эмээтэйгээ салхилж байгаа нь энэ. Г.Энхжин хоёрдугаар ангид сурдаг ажээ. Сургуульд орсноос хойш түүний тоглох хугацаа уртассан гэнэ. Учир нь түүнийг цэцэрлэгт байхад тэдний ойр орчимд тоглох тоглоомын талбай ховор байжээ.

Г.Энхжинг нэгдүгээр ангид орсон жил буюу 2023 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хэсгийг засч янзалж, иргэд амарч суух, хүүхдүүд тоглож гүйх уг талбайн бүтээн байгуулалтыг хийсэн байна.

Г.Энхжингийн хувьд зуны амралтаараа уг тоглоомын талбайд өдөр бүр ирж тоглодог байжээ. Өмнө байрны гадаа тоглохоор хүүхдүүд олон ээлжилж гулгаж савлуур дээр суудаг байж. Харин энэ байгуулалт хийгдсэнээр дуртай үедээ хүссэн тоглоом дээр тоглох боломжтой болсон байна. Энэ нь түүнд үнэхээр гоё байгаа аж.

Нэгдүгээр хороолол орчмоор уг бүтээн байгуулалтыг хийхээс өмнө иргэд амрах, суух газар байрны тоглоомын талбайгаас өөр байгаагүй аж.

Нэгдүгээр хорооллын 24 дүгээр байранд 30 гаруй жил амьдарч буй Ц.Оюуны хэлснээр хог шороо дүүрэн байсан, архичид ихтэй, хүн явахад бэрх хэсгийг ингэж тохижуулсан нь нийслэлийн өөр дүүргээс олж харахгүй бүтээн байгуулалт гэв. Тэрбээр “Бид байнга хотын төв рүү цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк зэрэг газар руу яваад байх боломжгүй. Эгч нь цэцэрлэгт хүрээлэн рүү хоёр удаа л явж үзсэн. Энэ үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсон. Манай хорооны иргэд үүнд үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Согтуу хүмүүс их амьдардаг муухай үнэртэй, явган хүн явах ч зай талбай байхгүй тийм л газар байлаа. Харин энэ бүтээн байгуулалт хийгдээд сайхан байна" гэв.

Мөн энэ бүтээн байгуулалтын ачаар автомашины зогсоол хүрэлцээтэй болсноос хөгшчүүд дасгал хийх, хүүхдүүд тоглох талбай бүрджээ. "Ийм сайхан бүтээн байгуулалтыг иргэд хайрлаж хамгаалж байгаа. Одоогоор эвдэж сүйтгэсэн зүйл харагдахгүй л байна. Энэ бол иргэдийн ухамсрын асуудал" гэдгийг хэлэв.

Нийслэлд иргэд амарч зугаалах, хүүхдүүд тоглож наадах чөлөөт цагаа өнгөрөөх газар хуруу дарам цөөн. Ялангуяа хотын захын хорооллуудад энэ нь нүдний гэм.

9.3 ГА ГАЗАРТ ИРГЭД ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан 400 гаруй тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган энэхүү цогц бүтээн байгуулалтыг 2023 онд хийж дуусжээ.

Нийт 9.3 га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, 1.2 км явган хүний зам, 1.6 км дугуйн зам, 3900мкв авто зогсоол, хоёр км авто зам барьсан байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбайг Нийслэлийн хот тохижилтын газар /ОНӨААТҮГ/ хариуцан тохижуулсан нь энэ аж.

Өнгө өнгийн үлгэрийн баатруудын зураг бүхий ханатай хоёр хэсэг сагсан бөмбөгийн талбай байх ажээ. Зүүн талын сагсны талбайд хэсэг хүүхэд сагс тоглож байв. Тэд ч мөн сэтгэл хангалуун байгаагаа ам уралдан хэлж байсан юм. Тэдний нэг “Манайх хойно холгүй гэр хороололд байдаг. Хичээлээ тараад энд ирж найзуудтайгаа сагс тоглодог. Өмнө нь манай энд ойрхон  сагсны талбай байгаагүй. Сагсны талбайтай болсон нь бидэнд маш их таалагдаж байгаа. Бас дугуйн замтай болсон.

Машин замаар дугуйтай явахаар дайруулчих гээд явган хүний замаар дугуйтай явахаар явган зорчигчид дургүйцдэг, зам тавьж өгдөггүй зэрэг асуудлууд байсан.

Одоо бол дугуй унахад айх айдасгүй сэтгэл амар зориулалтын замаар зорчдог болсон” гэв.

НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫГ ТОЙРСОН ДУГУЙ БОЛОН ЯВГАН ЗАМТАЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Нэгдүгээр хорооллын урд төв зам дагуу мөн дугуй болон явган хүний замын бүтээн байгуулалт хийжээ. Тухайн газар нь нийслэлийн хамгийн том бүтээн байгуулалтад тооцогддог аж. Учир нь нэгдүгээр хорооллын урд замд ч мөн ТҮЦ байсан байна. Эдгээрийг бас чөлөөлж хоёр талдаа явган хүний замтай таван метр өргөн дугуйн зам барьж өнгөрсөн тавдугаар сард нээсэн байна. Цаашдаа нэгдүгээр хорооллыг тойрсон дугуй болон явган замтай болгохоор төлөвлөж байгааг СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа хэлж байв. Тэрбээр, нийслэлийн хэмжээнд таван метрийн өргөнтэй хамгийн анхны өргөн чөлөөг тохижуулж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгосон. Өмнө нь нэгдүгээр хорооллын оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрөөх газар байгаагүй. Нэгдүгээр хорооллын ар тал болон урд төв зам дагуу эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр иргэд өөрсдийн дуртай зүйлсээ хийх боломж бүрдсэн гэж хэлж болно гэжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-09-12 90.188.246.173

Яг гэр хороолол дунд л аятайхан амралт, тоглоомын газар хиймээр байгаа юм даа.

Avatar

altanshagaid 2024-09-12 66.181.189.254

Ariin hesgiin uldegdel hesegee ynzalaachee graj nuraagaad 2jil bolloo yu ch hiisengui

Bas shariljaa yseverlej bgaachee guij barihad hetsuu bna

Altanshagai mini

Avatar

Монгол инженер 2024-09-12 202.131.230.162

СХД Монголын хүн амын 11% нь амьдран суудаг хамгийн том дүүрэг. Өнгөрсөн хугацаанд энэ дүүргийн тохижилтод хот, дүүргийн удирдлага маш их анхаарал тавьсанд талархаж бна. Цаашид энэ дүүргийг бүсчилж улам их бүтээн байгуулалтын ажил хийх шаардлага бий.

Avatar

Иргэн 2024-09-12 202.9.46.14

1-р хороолол үнэхээр эзэнтэй хороолол шиг харагддаг. Төв замын цэцэрлэгжилт ногоон байгууламж нь үнэхээр сайхан цэгцтэй засагдсан. Төв замын хойд тал нь буюу СХД тал нь ТҮЦ-нүүдийг буулгаад явган хүний зам дугуйн зам хийсэн , Барилга хоорондын зай талбай хамгийн их, чөлөөтэй орон зайтай ийм хороолол УБ-т одоо хаана ч байхгүй. Байрнуудын дундах зайгаа сайхан тохижуулж тоглоомын талбай спортоор хичээлэх талбай болгосон нь үнэхээр сайхан Би 1-р хороолол орохоор л үнэхээр ажил сайнтай айл өрх шиг

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

999999 2024-09-12 192.82.65.103

Нэгдүгээр хорооллын арыг шууд 21 дүгээр хороололтой холбох хэрэгтэй шүүТалх чихрийн арын дэнжийг тохижуулж дугуйн зам, алхалтын замтай болгоорой

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

хог2 2024-09-12 66.181.166.134

хоёр талаараа автомашины замтай, тоглож наадах, амрахад эрүүл мэндэд таагүй газар бна лээ.

Avatar

Иргэн 2024-09-12 139.5.219.253

Ногоон байгууламж мод бут байхгүй байдаг бүх чөлөөт талбайнуудаа бетондож хавтангаар дүүргэснийг цогц шийдэл гэж хэлэхэд хэцүү Барилга объект барьж байгуулсан бол орчны талбайн 20 хувийг ногоон байгууламж мод бут эзлэх стандарт яасан бэ Яг л арабын цөлийн хот суурингууд ши гболж байгаад яагаад дүгнэлт хийхгүй байнө вэ

Avatar

gadni CJNB SALGYI BOLLOO,demjigchuig XUUX, ylcuin OPLOGOOR+ 2024-09-12 216.38.195.74

– XOT XUDUU XYLGAICHDUN TSUGLAANCT.

Avatar

y1 2024-09-12 216.38.195.74

UPSULDUGCHkeni CJNX.

Avatar

Зочин 2024-09-12 122.201.31.158

одоо бүгд эвдрээд хог болсон байна лээ

Avatar

Нэргүй 2024-09-12 202.126.92.98

чам шиг ажил, сургуульгүй, таг харанхуй, бүдүүлэг, дандаа хар юм бодож явдаг, амиа бодсон новшнууд л эвдэж байгаа даа…

Avatar

Нэргүй 2024-09-12 202.55.188.90

хэдэн төгрөгөөр хийсэн бэ. тэрийг нь үзээрэй аймаар

Avatar

- ylcuin xamgaaltad \tergyylegch zubxun. 2024-09-12 216.38.195.74

ijil tustei business ALAANi BAINGuun.

Avatar

- ylcuin xamgaaltad; -eryyl UBCHLUUGYI buglkyiby taxiani tsagaan max abna cpoky; 2024-09-12 216.38.195.74

gadnui byaslagnui BYXYYL ardkshy OPLOGOOR TODORXOIL basCJN Xyyxduin syy calaxaa boluloo? ; mal aj axyin byteegdexyyn gadagshaa gargaxuig Xatyyxopiglonoin
mangrsctj?
Apuc shir,Noos Noolyyr tsuund zopiyljEksportlono zubxun ylcuun xamgaaltaar.
gyalalzyylagch oplyylagch materialp,kaychykn zan), xyreelegcht,##,- tektilenie;
– byx yumuig neg kompani daana gryjit gj baixgyi, dyxoboolxno; dyyriaj . gaixyylj baigaag DAIRXUU MANGASIN SHUNALTAI XT demjigchuig XUUX,

Avatar

TSAXILGAAN XUNGUN XURDNI-ylcuun ajul oplogo oyunu baylag TUMUR ZAMuunyuni chuni neg xynui GALZUURLAA XULGAIT. 2024-09-12 216.38.195.74

– ylcuin xamgaalttai Bankaap ylcuun oplogoop zubxlul;86;kodoor xarultsagchni.
Metro gej byrxegdyylj,ytas xungun tsaxulgaan trambai ablaa-ylcuunp OPLOGO DAByy tal boloxoos 1 xynui buzness mangarlal bish. yuni chuni seks saitni ZERLEGW gistpf katiplizmdaan GALZUUR.

Avatar

ХОТ засдаггүй зам байна 2024-09-12 66.181.176.140

СХД т монголд байхгүй эвдрэлтэй, хот нь засдаггүй ОРБИТ – НАЙРАМДАЛ чиглэлийн аюулын замтай болоод удаж байна. НАйрамдал зусланд чуулга уулзалтанд оролцохын тулд ерөнхийлөгч, шадар сайд, зам тээврийн сайд нар нисдэг тэрэг хөлөглөн ирж байсан. Машмнаар явахаас бэрхшээсэн бололтой.

Avatar

Нэргүй 2024-09-12 103.57.93.197

Орон нутгийн сонгуулийн хар пиар эхэллээ нянка

Avatar

JudyEllis 2024-09-12 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2024-09-12 202.126.93.78

Songuuliar ajlaa sain hiilgej avahgui bol busad uyed ni hiihgui humuus shuu

Avatar

1 2024-09-12 202.21.115.165

kkk, huuhed chihreer huurch baigaa aitail baihiim doo

Avatar

LeslieAnderson 2024-09-12 188.130.129.6

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж