Трамп VS Харрис

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын албан ёсны анхны мэтгэлцээн Лхагва гаригт /2024.09.11/ болж өндөрлөлөө. Мэтгэлцэгч талууд хүндэтгэлтэйгээр нэг нэгэндээ мэндчилгээ дэвшүүлэн, гар барьж эхэлсэн ч маргаанаар дуусгав. Тэд улсын эдийн засаг, худалдааны дайн, үр хөндүүлэх эрх зэрэг өнөө цагт тулгараад буй асуудлаар өөрсдийн үзэл бодол, төлөвлөгөөгөө танилцуулсан. Түүнчлэн, Дональд Трампийн эрүүгийн хэрэг, Камала Харрисын худал дүр төрх зэрэг төсөөлшгүй ширүүн маргаан өрнөж, гол ялагч нь хэн болох нь тодорхойгүй үлдэв. Цагаачлал, гадаад бодлого, эрүүл мэнд зэрэг сэдвүүд хамгийн их маргааныг өдөөсөн юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Дональд Трамп болон түүний намыг хүйсийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхагч, хүний эрхийг уландаа гишгэгч зэргээр тодорхойлжээ. Мөн Дональд Трампийг өнгөрсөн хугацаанд засаг удирдаж байхдаа худал мэдээлэл тараадаг байсан гэж буруутгасан юм. Үүний хариуд ерөнхийлөгч асан Бүгд Найрамдах намын дэмжигчдээ улс төрийн түүхэнд байгаагүй хамгийн том хүч гэж хэлжээ. Трамп "Миний дэмжигчид хамгийн их бас том, Улс төрийн түүхэнд байхгүй том" гэсэн байна.

  • ЭДИЙН ЗАСАГ

Дэд ерөнхийлөгч Камала Харрис өсөлдөгч Дональд Трамп болон Бүгд найрамдах намыг АНУ-ын ажилгүйдлийн түвшинг нэмсэн гэж буруутгав. Тэрбээр хэлэхдээ "Дональд Трамп 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд АНУ-ын ажилгүйдлийн төвшин Их өлсгөлөнгийн үетэй харьцуулахад хэд дахин илүү байсан. Тэр манай улсын ажлын орон тоог хүчээр хасаж, гадаад орнуудтай дайтаж эхэлсэн" гэжээ. Камала Харрисын хувьд гэр бүл, жижиг шинэ бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээ амласан бөгөөд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлнэ гэжээ.

Дональд Трамп үүнийг үгүйсгэж, Жо Байдены засаг захиргаа инфляцийг нэмэгдүүлсэн гэв. Тэрбээр "Инфляци танай удирдагч, бодлогоос болж өссөн. Үнийн өсөлт бүх хүнд хэцүү байна" гэсэн юм. Дараа нь Дональд Трамп эдийн засгийн сэдэв бус шууд цагаачлалын тухай ярьж эхэлжээ. Тэрбээр Мексикийн хил дээр хэдэн зуун хууль бус цагаачид өдөр бүр АНУ орж ирж, америкчуудын ажлын байрыг булааж байна гэв.

  • ҮР ХӨНДӨЛТ

Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-ын зарим муж үр хөндөлтийг хуулиар хориглосон. Тус улсын дээд шүүх мөн адил хориглосон бөгөөд үр хөндөх эрхийг хориглох санаачилгыг Бүгд найрамдах намын Роу Вэйд гаргаж, Трампаас туслалцаа авчээ. Камала Харрис уг явдлыг дурсаж "Трамп эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг хэзээ ч дэмжихгүй. Тэр хориглох болно. Хэрвээ хүчингийн хохирогч жирэмсэн болсон бол үр хөндөх эрхийг нь хаана" гэжээ.  Харрисын хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдэнд туслалцаа үзүүлэх арга замуудыг сайжруулахыг хичээнэ гэв. Дональд Трамп уг сэдэв дээр тодорхой тайлбар хийсэнгүй.

  • ЦАГААЧЛАЛ

Дональд Трампийн мөрийн хөтөлбөрт цагаачлалыг хориглоно. Тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд үргэлж цагаачдыг эсэргүүцэж ирсэн. Тэрбээр хэлэхдээ "Хууль бус цагаачид хүний махаар хооллож байна. Тэд ёс суртахуун мэдэхгүй. Америкчуудыг бутруулах санааг агуулж байна" гэжээ.  Камала Харрисын хувьд цагаачлалын бодлогыг сайжруулж, тэнцвэртэй байдлыг хадгална гэдгээ илэрхийлсэн. Мөн өрсөлдөгч Дональд Трампийг бүтэн мэтгэлцээний турш зөвхөн цагаачдын тухай ярих болно гэж буруутгажээ.

  • ХАМАС, ИЗРАИЛИЙН ДАЙН 

Дональд Трамп "Тэр израильчуудыг үзэн яддаг. Хэрэв тэр ерөнхийлөгч болох бол хоёр жилийн дотор Израиль дэлхийн хөрснөөс арчигдах болно" гэжээ. Үүнийг Камала Харрис үгүйсгэж "Үнэн зүйл ярихыг хүсье. Би Израилийг дэмждэг. Олон мянган Израиль хүн намайг дэмждэг" гэсэн байна. Үргэлжлүүлэн Камала Харрис "Бид зүгээр л дайныг зогсоож, гэм зэмгүй хүмүүсийг хохироох явдлыг эцэслэх хэрэгтэй. Дайныг зогсоохын тулд гал зогсоох хэлэлцээрийг баталж, барьцаалагдсан иргэдийг суллах хэрэгтэй" гэжээ.

  • ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ 

Дональд Трамп АНУ-ын Хууль зүйн яамыг худалдагдсан гэж буруутгав. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд тэрбээр нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг хулгайлсан, татварын тайланг хууль бусаар өөрчилсөн, насанд хүрэгчдийн кино одод авлигал өгсөн зэрэг хэргүүдэд холбогдсон. Энэ бүгдийг Ардчилсан намын захиалгаар Хууль зүйн яам хийсэн гэж Данальд Трамп үзэж буй. Тэрбээр ерөнхийлөгч болсон даруйдаа эрх баригч намын "хурууны үзүүрээр хөдөлдөг" тус яамыг тараана гэжээ.   Камала Харрис түүнийг буруутгаж "Үндсэн хуулийг үгүйсгэж, хууль дүрмийг чандлан сахиулдаг хүн ерөнхийлөгч болбол АНУ-ын ардчилалд аюул заналхийлнэ. Тэр биднийг гэмт хэргээр дүүрэн ертөнцөд амьдруулна" гэжээ. Хууль зүйн яам болон хууль сахиулах байгууллагын тухай мэтгэлцээний хувьд хоёр нэр дэвшигч нэгнээ ардчилалд аюул авчирна гэж буруутгасан юм.

  • ОРОС, УКРАИНЫ ДАЙН 

Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол 24 цагийн дотор бүх дайныг дуусгана гэж удаа дараа мэдэгдсэн. Тэрбээр мөн дайныг яаралтай зогсоох арга хэмжээ авч, энгийн хүмүүсийг аврах болно гэсэн юм. Камала Харрис түүнийг үгүйсгэж "Хэрэв Трамп ерөнхийлөгч болбол Владимир Путин Украиныг ноёрхоно. Яагаад 24 цагийн дотор дайн дуусахыг хэлж өгье. Трамп шууд дайныг зогсоох арга хэмжээ авахаас шантарч, Украиныг хөсөр хаяна" гэжээ. Мөн " Путин ялсныхаа дараа Европыг дайлаар мордож. Дональд Трампт талархал болгон үдийн хоол л авч өгнө" гэжээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-12 202.126.92.98

харамсалтай нь орос, хятад, манай 3-т ийм мэтгэлцээн болохгүй юм даа…

Avatar

Нэргүй 2024-09-12 104.35.34.183

Harris will be 47th president of USA and she will be very best leader USA and world .
God bless her .

Avatar

The Great Donald Trump will be the 47th president of the United States of America. He is America's best leader today. MAY GOD BLESS Donald Trump. 2024-09-12 66.181.184.150

The Great Donald Trump will be the 47th president of the United States of America. He is America's best leader today. MAY GOD BLESS Donald Trump.

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 103.145.234.104

Хамала Харрис АНУ-ын Ерөнхийлөгч болно.

Avatar

Нэргүй 2024-09-12 103.57.94.55

Камала гарах байх. Тэгээд ЭЗ ийн хямрал эхэлнэ. Сайн л биз, л***р ир өртэй улсууд өргүй болцгооно

Avatar

p 2024-09-12 216.38.195.74

N;

Avatar

RobinStanley 2024-09-12 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.161.46

Гоё болжээ.

Avatar

JudyEllis 2024-09-12 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

4545 2024-09-12 45.117.35.4

Камала Харрис ИЗРАЛЬ УЛСЫГ БОЛОХООР "Бид зүгээр л дайныг зогсоож, гэм зэмгүй хүмүүсийг хохироох явдлыг эцэслэх хэрэгтэй. Дайныг зогсоохын тулд гал зогсоох хэлэлцээрийг баталж, барьцаалагдсан иргэдийг суллах хэрэгт

Avatar

зочин 2024-09-12 66.181.160.123

Ардчилсан их гүрэн сайхан юм өө …Энэ 2 ийн мэтгэлцээнийг дэлхий нийт л хүлээлээ шд.. Яг л өөрийнхөө ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа мэт…

Avatar

4545 2024-09-12 45.117.35.4

ОРОС, УКРАИНЫ ДАЙН
Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол 24 цагийн дотор бүх дайныг дуусгана гэж удаа дараа мэдэгдсэн. Тэрбээр мөн дайныг яаралтай зогсоох арга хэмжээ авч, энгийн хүмүүсийг аврах болно гэсэн юм. Камала Харрис түүнийг үгүйсгэж "Хэрэв Трамп ерөнхийлөгч болбол Владимир Путин Украиныг ноёрхоно. Яагаад 24 цагийн дотор дайн дуусахыг хэлж өгье. Трамп шууд дайныг зогсоох арга хэмжээ авахаас шантарч, Украиныг хөсөр хаяна" гэжээ. Мөн " Путин ялсныхаа дараа Европыг дайлаар мордож.

Avatar

4545 2024-09-12 45.117.35.4

ГЭТЭЛ ДЭД ЕРӨНХИЙЛЭГЧ ОРОС-УКРАЙНЫГ БОЛОХООР ИЙНХҮҮ

Avatar

4545 2024-09-12 45.117.35.4

ХАМАС, ИЗРАИЛИЙН ДАЙН
Дональд Трамп "Тэр израильчуудыг үзэн яддаг. Хэрэв тэр ерөнхийлөгч болох бол хоёр жилийн дотор Израиль дэлхийн хөрснөөс арчигдах болно" гэжээ. Үүнийг Камала Харрис үгүйсгэж "Үнэн зүйл ярихыг хүсье. Би Израилийг дэмждэг. Олон мянган Израиль хүн намайг дэмждэг" гэсэн байна. Үргэлжлүүлэн Камала Харрис "Бид зүгээр л дайныг зогсоож, гэм зэмгүй хүмүүсийг хохироох явдлыг эцэслэх хэрэгтэй. Дайныг зогсоохын тулд гал зогсоох хэлэлцээрийг баталж, барьцаалагдсан иргэдийг суллах хэрэгт

Avatar

4545 2024-09-12 45.117.35.4

ХӨРӨНГӨТӨН НИЙГЭМ ИЙМ БУЗАР. УЧИР НЬ ИЗРАЛЬ УЛСЫН БАЙР СУУРЬ ДЭЭР ИЙНХҮҮ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА ЮМ ДАА. ЮУН АРДЧИЛАЛ ЮУН ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЮУН ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМ. БАЙДЕН ӨВӨӨГИЙН БАЙР СУУРИЙГ АНЗААР ДАА. ШИВШИГ

Avatar

Нэргүй 2024-09-12 202.126.90.245

1 талаараа Камала ялж АНУ уналтад орвол зүгээр байна. Эмэгтэй хүний богино ухаанаар улс орноо удирдаж дэлхий нийт амар амгалан байх боно.

Avatar

LeslieAnderson 2024-09-12 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 103.212.118.42

am helee gargaj dalchignasan ongot aristan avgai yalagdah ym bna

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.186.10

Амеркийн АН чинь манайхаар бол МАН юмшүү дээ ! Тэнэг тролл чи монголын коммунист атлаа Камалаг муу бгаа мал бна доо !!!

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.182.149

Савсага трампыг “”””зажлахгүй залгиж,,,,,дүлэхгүй гаргалаадаа””””,,,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж