Украинчуудын шинэ итгэл найдвар

ХҮМҮҮС

Украинчуудын шинэ итгэл найдвар

Украинчуудын шинэ итгэл найдвар

Орос, Украины дайны шинэ үе эхэлж буйг тохиолдуулан засаг захиргааны бүтцэд томоохон өөрчлөлт оруулахаар зэхэж буйгаа ерөнхийлөгч Зеленский зарласан. Энэ хүрээнд Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн оронд түүний орлогч бөгөөд Турк дэх Элчин сайд асан Андрей Сыбихаг томилсон билээ. Тэргүүлэх чиглэлээ “зэвсэг, зэвсэг, бас дахин зэвсэг” гэж тодорхойлсон Андрей Сыбихаг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Чадварлаг, сонгодог дипломатч гэдгээрээ танигдсан Андрей Сыбиха 1975 онд Украины Тернополь мужид төржээ. Тэрбээр 1997 онд Львовийн их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд англи, польшоор чөлөөтэй ярьдаг. Мөн 1999 онд хуулийн чиглэлээр мэргэшжээ. Гэрлэсэн, гурван хүүхэдтэй.

Украины Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр түүний албан тушаалын замнал 1997 оноос эхэлжээ. 1997-1998 онд Гадаад хэргийн яамны Олон улсын хууль зүйн асуудал эрхэлсэн ерөнхий газрын атташе, гуравдугаар, хоёрдугаар нарийн бичгийн албыг тус тус хашсан нь түүний карьерын эхлэл байв.

Улмаар Польш дахь Украины Элчин сайдын яамны нэгдүгээр, хоёрдугаар нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн яамны Европын интеграцчлалын ерөнхий газрын Хууль зүй, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн яамны Олон улсын эрх зүйн асуудал эрхэлсэн ерөнхий газрын Олон улсын хуулийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашсан. Харин сүүлийн жилүүдэд Турк дэх Украины Элчин сайд, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Украины Гадаад хэргийн тэргүүн дэд сайд гэсэн албан тушаалуудыг хашжээ.

Тэрбээр энэ оны есдүгээр сарын 5-нд Гадаад хэргийн сайдаар томилогдсон даруйдаа тэргүүлэх чиглэлээ “зэвсэг, зэвсэг, бас дахин зэвсэг” гэж тодорхойлсон юм.

“Украины дипломат албаны нэн тэргүүний ажил бол Элчин сайдаас эхлээд атташе хүртэл Украины батлан ​​хамгаалах чадавхийг хангах явдал юм. Зэвсэг, зэвсэг, бас дахин зэвсэг. Барууны зэвсэг нийлүүлэлт болон ОХУ-ын нутаг дэвсгэрт зэвсэг ашиглахын эсрэг тавьсан зохиомол хязгаарлалтыг арилгах нь эргэлзээгүй манай тэргүүлэх чиглэл” гэж тэр хэлжээ.

Гадаад хэргийн сайд асан Дмитрий Кулебаг яагаад огцруулсан нь тодорхойгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермактай зөрчилдсөний улмаас халаа сэлгээнд орсон байж магадгүй гэх таамаг бий. Андрей Сыбихагийн хувьд дөрөвдүгээр сард Гадаад харилцааны тэргүүн дэд сайдаар дэвшихээсээ өмнө Ермакийн орлогчоор ажиллаж байжээ. Тэгэхээр багийн тоглолтод Сыбиха илүү тохирно гэж ерөнхийлөгч үнэлсэн байх магадлалтай.

Турк, Польш улс дахь Украины Элчин сайдын яамдад ажиллаж байсан туршлагатай учир дипломат болон гадаад бодлогын хувьд найдвартай, итгэлтэй хүн гэж түүнийг үздэг. Зеленскийтэй ойр ажилладаг эх сурвалж хэлэхдээ “Сыбиха бол хүчирхэг сонгодог дипломатч. Тэр системийг сайн мэддэг. Мөн тэр өмнө нь Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд дайн эхэлснээс хойш түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа” гэжээ.

Польшийн дипломатууд ч Сыбихад ам сайтай байдаг бөгөөд түүнийг “амласандаа хүрдэг хүн” гэж тодорхойлжээ. Сыбиха бол Оросын түрэмгийллийн эхэн үед Польш-Украины хамтын ажиллагааг бий болгосон улстөрчдийн нэг.

Украины парламентын гишүүн Галина Михайлюк түүний талаар ярихдаа “Сыбиха албан тушаалынхаа он жилүүдэд хамтран ажиллагсдаасаа эрх мэдэл, хүндэтгэлийг олж авсан” гэжээ.

Тэрбээр тэргүүлэх чиглэлээрээ Украиныг Европын холбоо болон НАТО-д элсүүлэх явдлыг мөн нэрлэв. Оросууд довтолсон эхний өдрүүдэд Сыбиха Украиныг Европын холбоонд элсүүлэх албан ёсны хүсэлтийг анх зарласан хүмүүсийн нэг байжээ.

Цаашилбал, геополитикийн шинэ бодит байдалд нийцүүлэхийн тулд Украины дипломат аппаратыг шинэчлэх талаар цухас дурджээ. “Саяхан болсон Элчин сайд нарын уулзалтаар бид шинэ дипломат институти нээх нэн тэргүүний улс орон, бүс нутгуудын жагсаалтыг зөвшилцсөн. Шинэ Элчин сайд, ерөнхий консул гэх мэтээр системийг бэхжүүлэхэд чиглэсэн боловсон хүчний өөрчлөлт хийгдэнэ” гэжээ.

Шинэ томилогдсон Гадаад хэргийн сайдаас иргэд болон хууль тогтоогчид юу хүсч байна вэ? Түүнийг Украинд үзүүлэх тусламжийн урсгал, тэр дундаа Оросын царцсан хөрөнгийг Украинд шилжүүлэх зэрэг сүүлийн үед удаашралтай байгаа асуудлуудыг шийдэхийг хүсч байна. Мөн Украины дүрвэгсэд болон гадаадад амьдарч буй иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг сайжруулж, тэднийг эх орондоо авчрах арга замыг хайх, энх тайвны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Хятад болон Оросыг дэмждэг бусад орныг байлдан дагуулна гэж найдаж байна.

Эх сурвалж: POLITICO, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 43.242.242.59

Монголыг байлдан дагуулах юм биз дээ. Украйныг дэмжиж АНУ-тай сүүжирдэг манай зарим хүмүүс энэ хүнтэй нэгдэж эх орныхоо эсрэг тэмцэх биз. Үнэн тэнэг шаарнууд

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.182.149

Эмээ уу,,,тэнэг ээ,,,,

Avatar

Зочин 2024-09-12 66.181.190.95

украйн хэзээнээсээ урваач. өөрсдийн газар нутаг гэж юм юуч баыхгүй улсууд шүүдээ.яг хачир дээрээ. өмхий нацистуудыг устгах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-09-12 192.82.66.151

Пиздец болсоон…

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.189.186

ХУГАЦАА НЬ ДУУССАН ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ НЭГ ТИЙШ НЬ ШИЙДЭЭЧ ГАРГАСАН ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ

Avatar

Нэргүй 2024-09-12 202.126.88.170

Украйн урваж шарваж яваад хамгийн сүүлд Орсуудаа түшиж тулах бхдаа барууныхан Укрхйнд хайртайдаа туслаагүй Орсын хүчийг л сарниулах гэж чичрээд бгаа юм эсрэгээр европын холбоо эрч эдийн засаг суларч Орсын цэрэг аж үйлдвэр эдийн засаг өсөөд бна Укрхйны эрх баригчидад ард түмэн нь ял асуух өдөр удахгүй ирнэ дээ

Avatar

Дорж 2024-09-12 1.145.96.86

Kkk, яасан яасан гэнээ? Украйн хэнээс урвасан гэнэ?
Орос цэргийн аж үйлдвэрээс бусдаар баларч бн.
Ажиллах хүчний хомсдол, хүн ам зүйн хямрал, технологийн хоцрогдол, суурь хүү 18% болсон ч инфляц өссөөр удахгүй 20% бно.
Иргэдийн цалингийн зээл түүхэн дээд хэмжээнд, борлуултгүй орон сууц 1сая ам метр.
Хамгийн сүүлд юан олдохгүй, банкнууд худалдахгүй яах нь тодорхойгүй, тэнэ г иванууд сүйрлийн замд баттай орсон.

Avatar

Нэргүй 2024-09-12 122.201.23.75

Украйныг хэнээс урвасан гээд байгаа юм бэ. Чи л Монголоос урвасан байх.

Avatar

зочин 2024-09-12 202.9.46.234

з****г, з****г мөхөл ……………

Avatar

JudyEllis 2024-09-12 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-09-12 66.181.160.123

90 онд Украйнууд Оросуудын үгэнд итгээд 2500 ш цөмийн цэнэгт хошуугаа Оросуудад өгчихдөг л уучилж болшгүй алдаа болжээ!!!!…
Оросуудад хэзээч итгэж болохгүй гэдгийг дэлхий нийт яс махаараа ойлгож авцгаалаа да

Avatar

Нэргүй 2024-09-12 202.9.46.35

Украин дууссан.

Avatar

Нэргүй 2024-09-12 202.126.89.219

нацист украйнчууд там руугаа

Avatar

Зочин 2024-09-12 66.181.190.95

энэ жайжигарч бас зулбана

Avatar

Нэргүй 2024-09-12 179.43.159.199

Ха ха ха, хөлөг онгоц живхэд хархнууд эхэлж зугтдаг! Порошенко, Аристович, Резников, Залужный, Кулеба гээд өчнөөн хархнууд зугтаачихсан. Удахгүй нацист алиалагч Зеленский гэж харх бас зугатаана.

Avatar

Нэргүй 2024-09-12 66.181.186.10

Чи муу х*******н зулбасага тэдгээр эх орончдыг битгий доромжил, чи өөрөө тийм байдалд орвол зүрх чинь хагарана даа ! Тэнэг илжиг….

Avatar

Нэргүй 2024-09-12 192.42.116.184

нацист Хохол фашист НАТО алуурчдыг доромжлох нь зөв зүйл болмой! 😄😄😄

Avatar

зочин 2024-09-12 66.181.160.123

Гүүүэээ яахав … Путины төлвөлгөө ёсоор , эхний 3 хоногт Киевыг эзэлсэн болч наадуул чиньзугтахл байсан байх Одоо бол өнгөрсөөөөн …
Бүр эсэргээрэй Путин зугтахдаа тулаад байх шиг … Даанч хөөрхий зугтах газаргүй л болсон юм шиг бн.. Хойд Солонгос л авах юмуу яах юм

Avatar

Нэргүй 2024-09-12 192.42.116.184

Нөгөө л 3 хоног, анусник нөөваар уяахуяа троллууд "3 хоног" гэгчээ уйгагүй копидох юмаа, ха ха ха 😄😄😄

Avatar

Дорж 2024-09-12 1.145.96.86

Дэлхийн түүхэнд цэргийн тусгай ажиллагааны үeр 20 гаран генерал, 100 илүү хурандаа, флотын тэргүүлэх хөлөг, адмиралаа алдсан улс тэн эг ивануудаас өөр бн уу?
Өөрспийнх нь нэрлэдгээр жинхэнэ дайн болвол үнсгүй арчуулах уу пийшин иванууд?

Avatar

LeslieAnderson 2024-09-12 188.130.129.6

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж