Путин У.Хүрэлсүхийн "далд мессеж"-ийг дагав уу?

Хуучирсан мэдээ: 2024.09.11-нд нийтлэгдсэн

Путин У.Хүрэлсүхийн "далд мессеж"-ийг дагав уу?

Путин У.Хүрэлсүхийн "далд мессеж"-ийг дагав уу?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 5-нд Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форум дээр үг хэлжээ. Киев тус улсын Курск мужид эрчимтэйгээр довтлохоос өмнө Путин хэзээ ч Украинтай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл эдийн засгийн форум дээр тэрбээр "Украинтай гал зогсоох яриа, хэлэлцээр хийхэд бэлэн байна" гэж мэдэгджээ. Өнгөрсөн наймдугаар сард Украин хил давсан дайралт хийж, Курск мужийн хэд хэдэн тосгоныг бүслэн авсан байдаг.

Путин хэлэхдээ "Бид Украинтай энхийн яриа, хэлэлцээ хийхэд хэзээ ч татгалзаж байгаагүй. Гэхдээ шинээр гаргасан гал зогсоох өөрчлөлтүүд бус 2022 онд Истанбул хотод тохиролцсон шийдвэр дээр үндэслэн хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэжээ.

Москвагийн албан тушаалтнууд өмнө нь 2022 оны хавар Украинтай хэлэлцээр хийхэд ойрхон байсан гэж мэдэгдэж байсан. Гэхдээ талууд ямар шаардлага тавьсан тухай албан ёсны мэдээлэл байдаггүй. Үүнийг Путин дахин сануулан "Бид зөвшилцөлд хүрч чадсан. Хэлэлцээрийг Украины төлөөлөгчдийн тэргүүн баталсан байсан. Украин сэтгэл хангалуун байсан. Гэхдээ АНУ, Европын элит орнууд Оросын стратегийн ялагдлыг хүссэн учир Украинд хэлэлцээр хийхгүй байх тушаал өгсөн" гэжээ.

Дашрамд дурдахад В.Путин энэ сарын 2-3-нд Улаанбаатарт айлчилсан агаад  хоёр улсын Төрийн тэргүүн нар хэвлэлийн бага хурал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна" гэж байв. Үүнийг зарим улс төр судлаач Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д галаа зогсоож, эвийг эрхэмлэхийг далд утгаар хэллээ гэж дүгнэж байсан юм.

 

Эх сурвалж: LE MONDE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж