“Пуужин Баяраа” тоглолт фантастик адал явдлын хэв маягтай байна

“Пуужин Баяраа” тоглолт фантастик адал явдлын хэв маягтай байна

“Пуужин Баяраа” тоглолт фантастик адал явдлын хэв маягтай байна

“Пуужин Баяраа” тоглолт энэ сарын 14- нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах талаар мэдээлж байсан. Энэхүү тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш бэлтгэж буй. Түүнчлэн артист Rocketbay өөрийн дөрөв дэх цомог болох “Odissey”-г гаргасан бөгөөд энэ нь нийт есөн дуутай юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Тамир ажиллаж байна. Тайзны зохион байгуулалтын хувьд өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь засагдаж байсан тайзнуудаас ялгаатай аж. Тухайлбал, "Пуужин Баяраа" тоглолтын тайз 23м хүртэл өндөр бөгөөд артист болон бүжигчдэд оногдох талбай том гэдгээр давуу талтай.

Rokitbay:  “Odissey”  бол миний дөрөв дэх цомог. Энэ үг маш том адал явдлыг илтгэдэг. Зүгээр нэг энгийн адал явдал биш. Энэ нь ээдрээт бүхнээс ямар нэгэн зүйлийг олж авсныг болон ухаарлыг илтгэдэг. Уг цомог нь миний амьдралдаа мэдэрсэн зүйлсийг өгүүлдэг. Тоглолт ч мөн адил сансрын талын фантастик адал явдлын хэв маягтайгаар зохиогдоно."

“Odissey”  цомог болон тоглолтын хөгжмийн найруулагчаар продюсер Б.Наранзун ажиллаж байна.

Б.Наранзун: "Анх гурван жилийн өмнө “Хязгааргүй” гэх дуунд хамт ажилласнаар танилцсан. Миний хувьд өмнө нь хип поп жанрын артисттай ажиллаж байгаагүй. Энэ удаад бүтэн цомгийн хувьд хамтарч ажиллаж байгаа нь хип поп урлагийг ойлгох, дан хөгжим гэлтгүй дуугаралт, түүх өгүүлж байгаа учир түүнтэй уялдах гэх мэт маш олон зүйлийг сурч авлаа. Тоглолтын хувьд бүх дуучид амьдаар дуулна. Бид дуучидтайгаа сар гаруй хамтран ажиллаж өнөөдөр жигдэрч байна. Илүү амьд тоглолт хийхийг хичээлээ."

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Г.Анхбаяр : "Сүүлийн 30 гаруй цагийн дотор тасалбар зарагдаж дуусах төлөвтэй байна. Тоондоо хүрээд тасалбар дууссан тохиолдолд нэмж гаргахгүй. Бусад хүмүүсийн саналыг харгалзан үзэж 16 болон түүнээс дээш насны хүмүүс орно. Харуул хамгаалалтын тоог өмнөх тоглолтуудаас 30 хувиар илүү нэмэгдүүлсэн. Иймд үзэгч та бүхнийг соёлтой оролцохыг уриалж байна” гэлээ.

Тоглолтод урилгаар Monku & Uyangaa, BO /RECON хамтлагийн гоцлол дуучин, Magnet Brain,  Enkh𝐱 Erkhem, davaidasha, Хонх хамтлаг, Trishna зэрэг уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч: Голомт банк, Мобиком ажиллаж байна.

Тоглолтын шар айраг: UBe hero брэнд.

Хамтрагч байгууллагууд: Schweppes Mongolia, Bacchus Mongolia, Тайлагч хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 103.212.162.42

tuv tsarai gargahaa boli doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж