3х3:Монголд эхэлсэн ДАШТ-ий талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

3х3:Монголд эхэлсэн ДАШТ-ий талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

3х3:Монголд эхэлсэн ДАШТ-ий талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр/2024.09.11/ эхэллээ. Тив бүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг таван өдрийн турш Сүхбаатарын талбай дээр үнэн хүчийг үзэж, цэнхэр гаригийн тэргүүн багаа тодруулна.


Эрэгтэйчүүдийн хэсгийг танилцуулъя.

  • А хэсэг: Франц, Египет, Испани, Украин, Алжир
  • В хэсэг: Хятад, Нидерланд, Монгол, Япон, Бенин
  • С хэсэг: Герман, Израиль, Итали, Шинэ Зеланд, Аргентин
  • D хэсэг: Литви, Латви, Чили, АНУ, Кени

Эмэгтэйчүүдийн хэсгийг танилцуулъя.

  • А хэсэг: Хятад, Унгар, Украин, Австри, Бенин
  • В хэсэг: АНУ, Япон, Испани, Итали, Шинэ Зеланд
  • С хэсэг: Герман, Монгол, Польш, Израил, Кени
  • D хэсэг: Франц, Египет, Нидерланд, Чили, Уганда

ФАВОРИТУУД

Эрэгтэйчүүдийн ангилалд Францын шигшээ чансааг тэргүүлж байгаа. Тэдэнд Матео Чове гэх залуу авьяастан бий. Тэдний араас Европын хүчирхэг улсууд болох Герман, Литви, Латви, Нидерланд яригдана. Мэдээж аваргаа хамгаалагч АНУ-ын шигшээг мартаж болохгүй. Тэдний бүрэлдэхүүнд NBA-ийн хөгжлийн лигийн тамирчид дуудагдсан.

Мөн талбай дээр үргэлж шилдэг тоглолтыг үзүүлдэг Монголын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч байх болно. Г.Болор-Эрдэнийг олон улсад онцолж байна. Азиас Хятад, Японыг ч мартаж болохгүй.

Эмэгтэйчүүдийн тухайд Германы шигшээ багт л гэхэд Парисын олимпоос алтан медаль хүртсэн хоёр ч тамирчин бий. Олимпод түрүүлсэн ч залуучуудын дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг амаргүй. Учир нь аваргаа хамгаалагч Нидерланд болон хүчтэй бүрэлдэхүүнтэй Франц байна. Хятад, АНУ ч шилдэг тамирчдаа илгээжээ.

ОНЦЛОХ ТАМИРЧИД

Германы шигшээ багт 3х3 сагсан бөмбөгийн дарийн утаа үнэрлэж, олон тэмцээнд оролцсон туршлагатай залуус бий. Тэдний тэсрэлт ч гайхалтай. Дензель Агьеман, Фабиан Гиесманн нарыг гайхалтай тохолт, хаалт Сүхбаатарын талбайг чимээ шуугианд автуулна.

Мөн Израилийн Шохам Гат гэж элдэвтэй нөхөр бий. Бөмбөг түүний гарт байхад гайхалтай зүйлс тохиолддог гэдгийг бүү мартаарай. Нидерландаас Жакопо Бертотти, Тимо Слонд нар цойлж буй. Олимп аварга болсон ах нарынхаа ялалтын буухиаг үргэлжлүүлэх зорилготой Монголд буусан нь гарцаагүй.

Эмэгтэйчүүд дундаа Элиса Мевиус, Марье Речихерт нар бол том одод. Арга ч үгүй. Шинэхэн олимпийн аваргууд дэлхийн аварга болохоор иржээ. Тэднээс гадна Викторын эгч Эве Вембанямагийн тоглолтыг монголчууд тэсэн ядан хүлээж байна. Дүү нь хэдийнэ NBA-д нэрээ үлдээж, мөрөө гаргаж, од болохоо харуулсан. Эзэн орны багт Б.Ариунцэцэг байгаа. Өнгөрсөн улирал тэрбээр дийлдэшгүй тоглолттой байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 103.57.93.88

тоглолтынхоо хуваарь ийг танилцуулана уу?

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж