Цин Ган шоронд оролгүйгээр карьераа дуусгаж чадав

Хуучирсан мэдээ: 2024.09.11-нд нийтлэгдсэн

Цин Ган шоронд оролгүйгээр карьераа дуусгаж чадав

Цин Ган шоронд оролгүйгээр карьераа дуусгаж чадав

Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Ган гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тул өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорсон. Ши Жиньпиний итгэмжлэгдсэн туслах, мэргэжлийн дипломатч Цин Ган Гадаад харилцааны сайдаар ердөө долоон сар ажилласны эцэст огцорсон нь энэ байв. Өнгөрсөн онд чухал албан тушаал хашдаг олон хүн нас барсан, сураггүй болсон, албан тушаалаасаа огцорсны нэг нь Цин Ган байлаа.

Тэгвэл Цин Ган өдгөө Гадаад хэргийн яамтай холбоотой ажилладаг хэвлэл мэдээллийн компанид ажиллаж байгааг эх сурвалж мэдээлжээ. Түүнийг ийнхүү энгийн албан тушаалд очсоныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь түүнийг эрх мэдлээ алдсан гэж тодорхойлсон бол эсрэгээрээ дэгээнээс салсан гэж үзэгсэд ч байна. Түүнийг шоронд оролгүйгээр карьераа дуусгалаа гэж нэгэн эх сурвалж хэлжээ.

Цин Ган албан тушаалын шатаар асар хурдтай өгссөн юм. Тэрбээр Хятадын дипломат харилцаанд түрэмгий, сөргөлдөөнтэй хэв маягийг авчирсан шинэ үеийн дайчин чонуудын нэг гэдгээрээ алдартай байв. Гэвч хурдтай өгссөн шигээ уналт нь ч бас хурдан байжээ.

Түүний гэр бүлээс гадуурх харилцааны тухай хэвлэлд мэдээлснээр Цин Ган АНУ-д Элчин сайдаар ажилладаг байхдаа телевизийн нэвтрүүлэгч Фу Сяотянтай холбоотой байжээ. Мөн Фу Сяотян нь тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болсон талаар хэд хэдэн эх сурвалж мэдээлж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж