Элэгний өөхлөлтөөс гаралтай хорт хавдрын тоо өсч байна

Элэгний өөхлөлтөөс гаралтай хорт хавдрын тоо өсч байна

Элэгний өөхлөлтөөс гаралтай хорт хавдрын тоо өсч байна

Дэлхий дээр  элэг судлаач нарын гурван том холбоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар иржээ. Үүний нэг болох Ази номхон далайн элэг судлаач эмч нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсад зохион байгуулсан юм.

Монгол Улсаас 40 гаруй судлаач эмч, эрдэмтэн оролцож, өөрсдийн судалгааны ажил, илтгэлээ хэлэлцүүлсэн. Тус холбооны  Монгол Улсыг хариуцсан зөвлөх эмч Ж. Амарсанаа энэхүү эрдмийн хуралд оролцож хэд хэдэн судалгааны үр дүнгээ танилцуулсан ажээ. Ингээд "Хаппи Веритас" элэгний оношилгоо эмчилгээний төвийн захирал,эмч Ж. Амарсанаатай ярилцлаа.


-Японд зохион байгуулсан Ази номхон далайн элэг судлаач эмч нарын холбооны хуралд та оролцсон гэсэн. Хурлаар яригдсан шинэ сэдэв юу байв?

-Дэлхийн элэг судлаач эрдэмтэд, эмч нар жилдээ нэг удаа хуран чуулж, элэг судлалд хийгдсэн судалгаа, эрдмийн бүтээлүүдээ хуваалцдаг.  Манай улсаас элэгний чиглэлээр хийсэн 16 судалгааны ажлаа илгээсэн байсан. Эдгээр нь бүгд тэнцэж, үүнээс таван илтгэлээ хэлэлцүүллээ.   Жишээлбэл, "Элэгний хатуурал, үрэвсэлд төмрийн нөлөө" мөн элэгний В,С вирүсийн эмчилгээ, элэгний өөхжилттэй өвчтөнд хийгдсэн судалгаа зэргийг дурдаж болно.

Үүнээс элэгний өөхжилттэй холбоотой судалгааг аман илтгэлээр тавьсан. Аман илтгэл гэхээр эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж буй судалгаа гэсэн үг.. Монголдоо амгийн томд орох, таван мянга гаруй  элэгний хатууралтай хүмүүст хийгдсэн судалгааг шавь н.Чинзориг эмч маань бас аман илтгэлээр тавьсан. Би удирдагч багшаар оролцлоо. Бидний судалгаа Ази номхон далайн элэгний холбооны  шагналыг хүртсэнд их баяртай байна. Энэ судалгааг хийсэн шавьдаа болон судалгаанд нь хамрагдсан иргэддээ бас талархлалаа. Энэ том хуралд урьд өмнө нь манай улсаад арав хүрэхгүй хүн л оролцдог байсан бол энэ жил 40-өөд эрдэмтэн, судлаач эмч нар оролцож,  уг арга хэмжээний үеэр илүү ойртон танилцаж, өөрсдийн хийж буй судалгаа, шинжилгээний тал дээр санал солилцож ярилцаж нэгдэж байсанд би дотроо их олзуурхлаа.

Нөгөө нэг судалгаа нь элэгний өөхжилтийн үед гурвалсан эмчилгээ хийж буйг судалсан үр дүн юм. Элэгний өөхжилттэй 150 гаруй хүн оролцсон энэ судалгаанд элэгний өөхжилтийн үед хийгдсэн гурвалсан эмчилгээ нь маш үр дүн сайтай байсан ба эмчилгээний үр дүн өгөөгүй нэг хоёрхон хүн гарч бусад үлдсэн өвчтөнд сайн үр дүн өгсөн тул эмчилгээний үр дүн 98 хувьтай сайн эмчилгээ боллоо гэж үзсэн. Энэ үр дүнтэй гурвалсан эмчилгээнд элэгний өөхийг дарангуйлдаг хоёр эмчилгээ, цусан дахь өөхийг дарангуйлдаг нэг эмчилгээ орж байгаа бөгөөд 1-3 сарын хугацаанд эмчилгээний үр дүн гарч байгаа юм. Энэ эмчилгээний арга барилаа энэхүү арга хэмжээнд танилцуулж, дэлхийн бусад эмч нарт хэлэлцүүллээ.

Энэхүү гурвалсан эмчилгээг өвчтөн тус бүрийн онцлогт тохируулж хийх бөгөөд эмчилгээг хянах явцад үр дүн гарах хугацаа нь харилцан адилгүй байна.

Эмчилгээнд орохын өмнө хүн бүрийн элэгний өөхний хэмжээг нь тогтоож, эмчилгээний дараах өөхний хэмжээтэй харьцуулж үзэхэд энэхүү эмчилгээ нь маш сайн үр дүн өгч байгаа нь тогтоогдсон. Эмнүүд нь орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй эмнүүд бөгөөд үүн дээр нь нэмээд амьдралын хэв маяг, хооллолтын зөвлөгөөг өгөөд цогцоор нь эмчилгээг явуулснаар 1-3 сарын дотор эмчилгээ үр дүнгээ өгч байна.

-Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдсан нэг асуудал нь элэгний өвчлөл. Энэхүү гурвалсан эмчилгээг хийлгэх хүсэлтэй хүмүүст төлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-Энэхүү элэгний өөхжилтийн гурвалсан эмчилгээний зардлын тодорхой хувийг нь ЭМД-аас, үлдсэн бага хувийг нь өвчтөн өөрөө гаргадаг тул хүмүүст санхүүгийн бэрхшээл болдоггүй.

-"Хаппи Веритас" эмнэлэгт генийн шинжилгээ хийгддэг. Генийн шинжилгээний ач холбогдол юу вэ?

-Хүний генийг унших орчин үеийн дэвшилтэт аргуудыг ашиглан элэгний хавдар, болон хүний геномтой холбоотой генийн нарийвчилсан шинжилгээнүүд хийж байна. Ингэснээр хавдартай хүний нарийвчилсан оношилгоо, хорт хавдрын эрсдэл, мутацыг нь үзэх гэх мэт. Мөн оношилгооны шинэ арга технологиудыг нэвтрүүлж байна. Жишээлбэл хорт хавдартай,  вирүстэй холбоотой технологиуд байна. Мөн элэгний хорт хавдрын бай эмчилгээ, элэгний хатуурлын эмчилгээ, элэгний вирүсийн анхан шатны эмчилгээн дээр үр дүн өгөөгүй бол 2-р шатны эмчилгээг хийж байна. Мөн хеликобактерийн 1,2-р шатны эмчилгээнд  үр дүн өгөөгүй бол 3-р шатны эмчилгээг хийж, эдгээж байна.

Хэвтүүлэн эмчилгээнд уламжлалт анагаах ухааны эмчилгээг европ эмчилгээтай хослуулан эмчилж байна. Тухайлбал, чихрийн шижин, бамбайн эмчилгээнүүд хийж байгаагаас бамбайн зангилаануудыг, элэгний хорт хавдрыг түлж эмчилэх аргыг эмчилгээндээ хэрэглэж байна. Дотрын эмчилгээ байнга хийгддэг, түгээмэл тохиолддог зүрхний эмгэгүүдийг өдрөөр болон хэвтүүлэн эмчилдэг. Зүрхний хэм алдалт, цусны даралт гэх мэт. Маш нарийн дурангаар ходоод, бүдүүн шулуун гэдэс дурандаж байна.

-Хувийн эмнэлгээр үйлчлүүлэхийн давуу тал болон сул талыг та нэрлэнэ үү?

-Хурдан шуурхай, хүлээгдэлгүй, нарийн мэргэжлийн туршлагатай эмч нараар үзэж оношлуулж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч байгаа нь том давуу тал бол сэхээний тасаг байхгүй тул яаралтай тусламжийг үзүүлэхгүй байна.

-Хавдрын бай эмчилгээ гэж юуг хэлдэг юм бэ?

-Бай эмчилгээ бол эмэн эмчилгээ юм. Хагалгаа хийх боломжгүй тохиолдлуудад бай эмчилгээ хийгддэг, элэгний хорт хавдрын бай эмчилгээ манай улсад орж ирээд удаагүй ч бид энэ богинохон хугацаанд нилээд олон өвчтөнд энэ эмчилгээг хийж хавдрыг жижигруулэх, цаашид томруулахгүй тогтоон барьж байгаа өвчтөнүүд байна. Бид энэ тал дээр нарийвчилсан судалгааг эхлүүлээд явж байна.

Олон улсын элэгний холбоотой хамтраад элэгний хорт хавдартай өвчтөнүүдийг бүртгэлжүүлэх ажлыг эхлээд явж байна.

Ялангуяа ази номхон далайн элэгний холбоотой хамтраад элэгний хавдартай хүмүүсийг зөв хянах, зөв эмчилгээ хийгдэж байна уу гэдгийг нь ажиглах бүртгэлийн тогтолцоонд манай эмнэлэг нэгдсэн. Энэ бүртгэлжүүлэлтийн хүрээнд маш олон өвчтөнүүд хамрагдаж, эмчилгээ зөв явагдаж чадаж байна уу гэдгээ өөрсдөө бүрэн хянах боломжтой болдог. Хэрвээ шаардлагатай бол олон улсын эмч нарт хандаад эмчилгээг хийлгэх боломж бас нээгдэж байна. Мөн бид дотооддоо эмнэлэг дээрээ элэгний хорт хавдрын судалгааг хийж байна.

-Судалгааны ажлын явцаас танилцуулахгүй юу? Ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Энэхүү судалгааны ажлын явцад хэдэн насанд хорт хавдар хамгийн их үүсч байна, хавдрын оргил үе хэдэн насанд байна, нас хүйсний ялгаа юунд байна вэ гэдэгт нарийвчилсан судалгааг хийсэн. Үүнээс харахад манай улсад 32 наснаас эхлээд элэгний  хорт хавдар үүсч байна. Эрэгтэй хүний хувьд 55-60 насанд, эмэгтэй хүнд 60-70 насанд шинээр хорт хавдар хамгийн их үүсч байна.Элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүст хийсэн судалгаагаар зарим иргэд хавдраар биш өөр өвчин болон осол гэмтлээр нас барах нь багагүй хувийг эзэлж байна. Мөн хорт хавдрын шалтгааныг нь судалж үзэхэд сүүлийн үед элэгний С вирусийн шалтгаант нас баралт эрс буурсан байна.

Өмнө нь элэгний С вирусийн улмаас нас барах нь 50 хувиас дээш гардаг байсан бол одоо 26 хувь хүрэхгүй болж буурчээ.

Энэ нь сүүлийн арван жилд гараагүй том үр дүн билээ. Гэтэл үүний нөгөө талд вирүсийн биш гаралтай хорт хавдар 5-10 хувь байсан бол одоо 20 хувьд хүрч байна. Энэ дотор нарийвчлаад үзэхээр элэгний өөхний гаралтай, элэгний архаг үрэвслийн гаралтай, зарим нь архины гаралтай хорт хавдрууд өсчээ. Энэ төрлийн хорт хавдрууд олон улсын хурал дээр ялангуяа Япон оронд гэхэд вирүсийн биш гаралтай элэгний хорт хавдар 50-60 хувь эзэлдэг болчихсон байна. Өөрөөр хэлбэл вирүсийн гаралтай хорт хавдар нь буурсан.

-Гол шалтгаан нь юу бол?

-Хооллолт, таргалалт, архины шалтгаан, үрэвсэлт өвчнүүд, жишээ нь дархлааны гаралтай архаг үрэвслүүд байна.

-Танай эмнэлэг лабораторио илүү шинэчилсэн гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Лабораторийн салбарт маш олон шинэ технолгиудыг нэвтрүүллээ. Үүний хүрээнд элэгний вирүсийн гаралтай өвчлөлүүдэд хяналтыг сайжруулсан, хорт хавдар илрүүлэх шинжилгээнүүдийг нэвтрүүлж байна.

-Танд үзүүлж буй иргэдийн өвчлөлийн шалтгааныг юунаас үүдэлтэй гэж та харж байна?

-Сүүлийн үед манай улсад эм, химийн бодисийн замбараагүй хэрэглээнээс хүмүүс элгээ үрэвсүүлэх нь  элбэг байна. Жишээлбэл сошиал дээрээс сургаар элдэв эм бүтээгдхүүн хэрэглэж элгээ хордуулахыг ДЭМБ сошиал эмчилгээ гэж нэрлэж байна. Сошиал сувгаар элгээ эмчлэхэд 5-30 хувь нь нүдээ олж, 70-95 хувь нь тухайн хүнд таарахгүй элэгний хордлого болдог гэсэн судалгаа байна. Сошиал эмчилгээнд маш болгоомжтой хандахыг ДЭМБ анхааруулж байна. Герман, АНУ, Хятад, Япон улсуудад ямар ч хяналтгүйгээр өөрийгөө сургаар эмчилэх энэ үзэгдэл маш элбэг байдаг бол манай улсад ч адилхан байна. Зарим үед манай эмч нар эмчилгээгээ хянахгүй байх, хүчтэй антибиотик уулгачихаад элэг нь хордсоныг хянахгүй орхих нь ч ажиглагдаж байна. Мөн витамины хэрэглээ, ялангуяа Д витамины хэт их хэрэглээ байна.

-Дельта вирүс эмчлэх талаар шинэ мэдээ байна уу?

-Дельта вирүс дээр маш олон судалгаанууд хийгдсэн хэдий ч эмчилгээний дараа вирүс дахин гарч ирэх магадлал нь 83 хувиас 30 хувь хооронд хэлбэлзэж, маш их савлагаатай гарч байна. Олон улсын судалгааг харахад интерфероны тариаг Дельта вирүсийн тариатай хавсарч эмчлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа нь одоогийн анагаах ухааны хамгий зөв оновчтой эмчилгээ гэж хүлээн зөвшөөрч байна.

Манай улсын хувьд Буриад улсад өвчтөнүүдээ явуулж хямдралтай нөхцөлөөр эмчилгээнд оруулж байна.

-"Хаппи Веритас" чихрийн шижинг мөн эмчлэх болсон гэл үү?

-Манай улсад хамгийн богинохон хугацаанд хамгийн хурдан өсч буй өвчинд чихрийн шижин орж байна. Ерөөс дэлхий дахинд чихрийн шижин хурдацтайгаар өссөөр байна.  Энэ төрлийн эмчилгээнд өрхийн эмнэлгээс эхлээд ерөнхий мэргэжлийн эмч нар анхаарч мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарахгүй бол ачааллаа дийлэхгүй болж байна. Мөн дэвшилттэй сайн эм, эмчилгээнүүд гарч ирж байна. Жишээлбэл Озинбик?? гэдэг эм чихрийн шижинд маш сайн нөлөөлөхөөс гадна тураах үйлчилгээг давхар үзүүлдэг. Энэ эмийг үйлдвэрлэдэг ганц компани нь ачааллаа дийлэхгүй байна.

Ярилцсан Б Батжаргал

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж