Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө өнөөдөр /2024.09.11/ олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт оролцож буй эдийн засагч, судлаачдын байр суурийг хүргэе.
"2027 ОНООС ИНФЛЯЦИЙГ 5 ХУВЬД ТОГТВОРЖУУЛНА"
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа энэ жил эдийн засгийн сэргэлтийг яаж дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах вэ гэдэг агуулгын хүрээнд боловсруулсан. Цаашдаа мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээс гадна бүтцийн хувьд шийдэх ёстой анхаарах ёстой гурван гол зорилтыг тусгасан.
- Макро эдийн засгийн бодлогын хүрээнд
- Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд
- Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 11 дэд зорилтыг томъёолж, УИХ-д өргөн барих гэж байна.
Хууль эрх зүйн орчинд хийх нэмэлт өөрчлөлтөд ажиллах ажлын хэсэг гарч ажиллана. Тодруулбал, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль гэсэн хуулиудад өөрчлөлт орохоор ярьж байна. Энэ жилийн Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд Монголбанкны инфляцийн зорилт 6+/ -2/ дунд хугацаандаа зургаан хувийн зорилтыг таван хувь болгож бууруулна гэсэн зорилттой байгаа. Үүнийг зорьсон мөнгөний бодлого 2025, 2026 онд хэрэгжинэ гэсэн үг. Бид 2027 оноос инфляцийг таван хувьд тогтворжуулахаар зорино. Энэ зорилт багагүй сорилттой тулгарах байх. Нэгдүгээрт, Монголын эдийн засаг нийлүүлэлтийн хувьд савалгаа өндөртэй, улирлын онцлогтой. Хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлт инфляци дээр том жин эзэлдэг, гадаад зах зээлээс импортоор дамжуулан дифляци орж ирдэг, нийлүүлэлтийн тээвэр логистикийн асуудлууд бий. Нөгөө талаас энийг шийдвэрлэхийн тулд Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд тодорхой ажлуудыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа. Түүний нэг нь хөдөө аж ахуйн салбар дээр байгаа зээл санхүүгийн нөхцөлийг сайжруулах. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн салбарын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирч, хангамж нь тогтворжих, үнийн савалгааг багасгах, бизнесийн эрсдэл бууруулах зорилтыг тавьж ажиллаж байна. Ингэснээр Төв банкны зорьж байгаа инфляцийг тогтворжуулахад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, тээвэр логистокийн эрсдэл буурна гэсэн хүлээлттэй байна. Мөнгөний бодлогын орон зайд хамгийн том нөлөө үзүүлдэг бодлого бол төсвийн бодлого. Энэ бодлого өндөр тэлэлттэй явбал Монголбанкны мөнгөний бодлого дээр төдийлөн том орон зай үүсэхгүй, дарамт үүснэ. Ийм орчинд төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна.
Эцэстээ Монголбанкны мөнгөний бодлого эрэлтийн талаас, төсвөөс, гадаад орчны шокыг зөөлрүүлж, эдийн засгийн том савалгаа үүсгэхгүй байхад чиглэж бодлогын шийдвэрээ гаргаж байдаг.
Энэ бодлогоо хэрэгжүүлэхдээ хамгийн том бодлогын хүү бол эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр зээл, хадгаламжийн хүүгийн суурь хүүг тогтоодог. Тэгэхээр энэ бодлогын хүүнээс хамаарч, зээлийн хүү, хадгаламжийн хүү яах вэ гэдэг нь хамаардаг. Нөгөө талаас Монголбанк өөрөө санхүүгийн мөчлөгийг удирдах зорилгоор зээл олголтыг удирдаж, банкны системийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тогтоож мөрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд цар тахлын үеэс эхлэн 2021 оноос нэрлэсэн цалин өсч эхэлсэн. Гэхдээ 2021 оны сүүлчийн хагасаас өсч эхэлсэн цалингийн өсөлт 2022 оны сүүл хүртэл инфляцийн өсөлтийг гүйцэхгүй, хүмүүсийн бодит орлого буурч байсан. Харин 2023 оноос үргэлжлэн өссөн нэрлэсэн цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс давж эхэлсэн. Одоогийн байдлаар Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр бодит орлого буюу нэрлэсэн цалингийн инфляциас давсан өсөлт 16.4 хувьтай байна гэсэн. Тэгэхээр өрхийн бодит орлого өсч байна гэсэн үг. Нөгөө талдаа цалингийн өсөлт нь өрхийн хэрэглээгээ нэмэх бололцоо гарч байгаа. Эдийн засгийн өсөлтөд өрхийн хэрэглээ том нөлөө үзүүлж байна.
"ИНФЛЯЦИЙГ ҮҮСГЭЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР"
Эдийн засагч Ч.Отгочулуу:
-Монголбанкнаас 2027 гэхэд дундаж инфляцийг таван хувь бууруулах зорилтыг тавьж байгаа юм байна. Жил бүр инфляцийг дунджаар зургаан хувьд барина гэсэн мөнгөний бодлого батлуулдаг. Энэ жил тоогоор тоглож, бууруулж байгаа юм байна. Энэ зорилтод хүрэхэд хэцүү байх болов уу. Учир нь төсвийн тодотголоор их хэмжээний мөнгийг нэмсэн. Дээрээс нь 2025 онд цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмнэ гэхээр төсөв тэлнэ. Төсөв тэлэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци өснө. Монголбанкнаас инфляцийг таван хувьд хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөөр эргээд зээлийн хүү нь өснө. Ингэхээр хувийн хэвшилд олгож байгаа зээл нь багасна.
Хэрэглээний зээлийг бас бууруулна гэж байна. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагууд буюу мөнгө хүүлэгчдэд боломж олгоно гэсэн үг.
Мөнгөний бодлогыг танилцуулж байхад нэг сэтгэл эмзэглүүлмээр асуудлыг ярилаа. Юу гэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар ийм том санаачлага гаргаж байна. Үүнийг дэмжиж ажиллах хэрэгтэй гэнэ. Гэтэл Монголбанк ард түмний мөнгөн хөрөнгийг хамгаалах гэж оршдог. Инфляцийг үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл бол Засгийн газар. Улсын төсвийг хэд дахин тэлж, эдийн засагт маш их хэмжээний мөнгө нийлүүлж байна. Тэгээд инфляцитай тэмцэх нэрээр Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөр энэ бүхний зардал, дарамт хувийн хэвшил болон айл өрхүүдэд очно. Зээл олдохоо болихоор аж ахуйн нэгжүүд чанартай ажлын байр бий болгож чадахаа байдаг. Цаашлаад нийгэмд ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэнэ. Энэ жил сайн малчны хоршооны зээлийг их хэмжээгээр олголоо. Мөн аймаг, сумдын 100 жилийн ойн баяр давхацлаа. Та бүхэн анзаарсан бол автомашины захууд дээр дунд хэмжээний жийп машин олдохоо больсон байсан. Үүний ард маш их зээл гарч байна. Нэг талаас төсвийн мөнгөөр, зээлээр санхүүжиж байна. Гэтэл тэр жийп машин нь ашиг орлого олохгүйгээр бинзен шатахуунаас эхлээд зардал шаарддаг. Монгол Улсын гадаад зах зээл рүү гарч байгаа ам.доллар багагүй хувийг хуучин машины засварт явдаг. Энэ бүхний үр дүн 2-3 жилийн дараа эдийн засагт гарч ирнэ.
"2025 ОНД УУЛ УУРХАЙН САЛБАР ДАГНАСАН ХЭВЭЭРЭЭ БАЙХ НЬ"
Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:
-Хувийн хэвшлийн зүгээс энэ хэлэлцүүлэгт анхаарч, өөрсдийн саналаа хэлж байна. Мөнгөний бодлогын үр дүн төсөвтэй харьцуулахад шууд гардаггүй. Олон бодлогын арга хэмжээ авснаар үр дүн нь гардаг онцлогтой. Эдийн засгийн өсөлт 5.6 хувиас өсөх үзүүлэлттэй байна гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Бидний харж байгаагаар эдийн засгийн өсөлт 2025 онд уул уурхайн салбар дагнасан хэвээрээ байх нь. Харин энэ оны хагас жилийн байдлаар хөдөө аж ахуйн салбар хасах дүнтэй гарсан. Гэтэл Монгол Улсын онцлог тал нь хөдөө аж ахуйн салбар байдаг. Тиймээс энэ салбараа хэрхэн хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх салбар болгох тал дээр ямар арга хэмжээ авах талаар асуухаар бэлдсэн.
Мөн банкны салбарт арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны зүгээс зоригтойгоор банкны салбарын шинэчлэлийг хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг банкны салбарт татах ямар боломжтой байна вэ гэдэг байр суурийг сонслоо. Намрын чуулганаар эдгээр асуудлыг тусгаж, анхаарч ажиллах боломжтой эсэхийг тодрууллаа. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилтны хомсдол үүсч, олон тоогоор гадаадад ажиллахаар явж байна. Тийм учраас Монголбанкнаас тодруулга мэдээллийг авахыг зорилоо гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-11 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 76.220.74.140
Яг хуучин хэвэндээ л байх төлөвтэй байна даа
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
зочин 2024-09-11 59.153.115.85
энэ Баядавааг Монгол банкны ерөнхиилөгчөөр ажиллуулж болохгүй юу
улс төржилт байхгүй жинхэнэ чадварлаг банкир шүү
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.180.121
Төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр үнэтэй машиныг хоёрхон жил л унадаг, тэгээд дараа нь тэр машиныг маш хямдаар актлаад, хамаатандаа өгдөг.
byryygaan 2024-09-11 216.38.195.74
ardtai
supervisor,zb xyychnui juramaap dampyyrgyin eseeg zubluj, + Workeroor xylgailaJ 2024-09-11 216.38.195.74
juram rulee tugs dagaj murdluguu + NEMELT# # # #;
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 103.94.181.7
МОНГОЛ БАНК МАН-ЫН БЭЛЭН МӨНГӨНИЙ КАСС НЬ БОЛООД УДАЖ БАЙНА. ТЭД ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН ЮУ ГЭНЭ, ТЭРНИЙГ ДАГАСГЭЭД ГЭЛДЭРНЭ. НӨГӨӨ ХАРААТ БУС ТӨВ БАНК ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН. ЭНЭ ЗАХИРАЛ ЗАЛУУЧУУД НЬ ХҮРТЭЛ МАН-ЫН УЛААН ФЕНҮҮД ШИГ ДАНДАА ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИНЭ ГЭДЭГ. ГЭТЭЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АРД ИРГЭД, ХУВИЙН КОМПАНИУД ЦААНА НЬ ХОХИРОГЧ БОЛООД ҮЛДДЭГ.
зочин 2024-09-11 66.181.190.14
Энэ бол цэвэр гүтгэлэг байна, Хамгийн бузар этгээдүүд л бусдыг гүтгэж гүжирдэж,доромжилж, нэр төрийг нь бохирлаж,ард иргэдийг хууран мэхлэхийг оролддог,
Нэргүй 2024-09-11 43.242.242.59
АН-ын эдийн засагч гэх Отгочулуугийн үгээр бол Засгийн газар л муу муухай бүхнийг санаачлаад байгаа гэж дандаа ярих юм. Харин АН засаг барьж байх үед энэ нөхөр магтаад гүйгээр байсан. Засгийн газаргүй улс гэж байхгүй. Эд нар засгийн эрх барих юм бол засгийн газар хэрэгтэй болж хувирах юм байна л даа. Элбэгдоржийн сайт энэ хүнээс л ярилцлага авдаг. Энэ нь Засгийн газрыг дандаа харлуулж ирсэн. Таарчихсан шуудай нар
Нэргүй 2024-09-11 122.201.23.28
АН бна уу МАН бна уу өнөө үед хэнд хамаатай юм бэ, ТА зөвхөн нэг талаас нь бүү хар! Болж бүтэхгүй зүйлийг харсаар байж магтаад сууж байх уу ? Энэ засгийн газарт чинь ганц МАН аас биш АН-ынхан ч байгаа ..
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-11 124.158.106.116
Тайлан гаргадаг аж ахуйн нэгжүүд татвар ,нийгмийн даатгалын парамтаас гарч чадахгүй байна. Томоохон захынхан ямар ч татвар төлөхгүй байна. Нийтээрээ НӨАТ төлдөг болгож хувь хэмжээг нь 5 хүртэл хуьиар бууруулах хэрэгтэй. Шударга байх. Малчдын НД-ыг төлж халамжлах нь сонгуульд санал авах л арга