Монгол орон даяар 14 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Аяныг санаачлан хэрэгжүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар тус аймагт 1660 хүнд үзлэг, оношилгоо хийснээс хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33, хоргүй хавдрын 96 тохиолдол илрүүлснээс гадна газар дээр нь 10 мэс ажилбар хийсэн байна. Мөн үзлэгийн явцад эсийн 73, эдийн 49 шинжилгээ хийсний дээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж, олон нийт иргэдэд хавдрын өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.
Аян хэрэгжиж эхэлснээс хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг бүрэлдэхүүн Монгол орныг 3 удаа бүтэн тойрч, 133 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, хортой хавдрын 656 тохиолдол илрүүлэн, ХААН Банк нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нээлтийн үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймагт бид 4 дэх удаагаа ирж ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн хувьд улсын дундажтай харьцуулахад хавдрын тохиолдол бага хэдий ч жил ирэх тусам нэмэгдэж, өмнө байгаагүй хавдрын шинэ тохиолдлууд гарч байгаа нь анхаарал татлаа. Өнгөрсөн 2023 онд гэхэд л Баян-Өлгийд 170 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад аймгаас ялгаатай нь ходоод, элэг гээд хавдрын тэргүүлэх шалтгааны жагсаалтад бөөрний хорт хавдар Баян-Өлгийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Улаан хоолойн хорт хавдар мөн түгээмэл байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө байнга хянаж байх ёстой болж байна. Мэдлэг мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
ХААН Банк сангаас санхүүжүүлж, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэх зорилготой билээ. Тус аяны баг бүрэлдэхүүн 9-р сарын 15-21-нд Баянхонгор аймагт ажиллана.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.180.121
Жинхнээсээ хорт хавдартай хүмүүс үү? Цахимаар шинжилгээг хуурамчаар гаргаж болдог. Монголын их эмч нар АНУ-ын зааврын дагуу казакуудыг үгүй хийх гээд байгаа.