"Зудын сургамж" хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2024.09.11-нд нийтлэгдсэн

"Зудын сургамж" хэлэлцүүлэг болно

"Зудын сургамж" хэлэлцүүлэг болно

Төрийн болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын 100 гаруй төлөөлөл өнгөрсөн зудын нөхцөл байдал, түүнээс авсан сургамжийн талаар маргааш хэлэлцэх гэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Онцгой Комиссын ажлын алба хамтран Монгол улсад 2023/24 онд тохиосон зудын сөрөг нөлөө, үр дагавар, сургамжийн талаар, мөн ирээдүйн гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Зудын сургамж” хэлэлцүүлгийг 12-нд зохион байгуулах юм.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагчийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл зочин илтгэгчээр оролцох бөгөөд өнгөрсөн зудын нөхцөл байдал, онцгой байдлын хариу арга хэмжээ, малчдын амьжиргаа, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх зудын сөрөг үр нөлөө, сургамж, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах асуудлын хүрээнд илтгэл танилцуулна. Харин НҮБ-ын ХХААБ-аас зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргааг сэргээн босгох хэрэгцээг тодорхойлох судалгааг хийсэн бөгөөд урьдчилсан үр дүнг хэлэлцүүлгийн үеэр танилцуулах аж.

Мөн гамшгийн эрсдэл, бэлэн байдлыг бууруулах асуудлын хүрээнд илтгэл танилцуулахаар НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн Албаны зөвлөх болон мэргэжилтэн нар уригдан оролцож байна. Түүнчлэн, Үндэсний давхар даатгал ХК-аас малын индексжүүлсэн даатгалын зарим асуудлаар илтгэл танилцуулна.

Тус хэлэлцүүлэгт 21 аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Статистикийн хэлтсийн удирдлага, албан хаагчид болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл оролцож, гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж