Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд орон нутгийн сонгуультай холбоотойгоор өнөөгийн нийслэлийн удирдлагын багийн хийж буй ажлыг харлуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, мэдээлэлгүй иргэдийн тархийг угаах ажлыг системтэйгээр зохион байгуулж байна. Мөн нийслэлд хийхээр төлөвлөсөн авто замын 60 ажлыг зогсоож ирэх жил болгох эсэх асуудлаар ард иргэдээс санал авч шийднэ” гэлээ.
Энэ талаар тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлээд хийгдэж байгаа зам засварын ажил, хийгдэх гэж байгаа зам засварын ажлыг зогсоож, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраар уг зам засварын шинэчлэлийн төсөв, бордюрын төсөв өнөөдрийн зах зээлийн ханштай нийцэж байгаа эсэх, төрийн худалдан авах ажиллагаа нь хуультай нийцэж байгаа эсэх асуудлаар санал асуулга явуулъя гэдэг шийдвэрт хүрлээ.
Монгол Улс Улаанбаатар хотод анх удаагаа нэг жилд замын 87 ажил хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын маань зам маш ихээр муудаж хагарсан, зарим замын асфальт нь урсаад алга болсон. Сүүлийн жилүүдэд маш их бороо орсон, өвөл нь цас их орсноос давс бодисны хэрэглээ хэд дахин нэмэгдэж, зам, бордюр их эвдэрсэн.
Намайг хотын даргаар 11 сарын өмнө томилогдоход иргэдээс ирж байсан гомидол мэдээллийн дийлэнх нь замаа зас гэдэг шаардлага байсан.
Замаа засахад өмнөх дарга нарт зовлон байсан, мөнгө байгаагүй, төсөв хүрэлцдэггүй байсан. Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зам засвар хийхээс гадна үнэт цаас гаргаж бондын санхүүжилтээр замын засварыг санхүүжүүлье гэдэг зураг төслөө магадлалаар оруулж батлуулаад Тендерийн тухай хуульд заасны дагуу олон нийтэд нээлттэй зарлаад, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс эхлээд одоо үргэлжлээд явж байна. Зарим замын тендер дээр маргана, зарим тендерт оролцогч оролцохгүй учраас дахин зарладаг.
Санал асуулгад Долоон буудал, Зургаан буудал, Хайлааст, Чингэлтэй, Сэлбэ, Сэлх, Дамбадаржаа, Дарь эх, Шар хад, Улаанхуаран, Амгалан, Эрдэнэтолгой орчмын айл өрхүүд. Цаашлаад Нүхт, Яармаг, Нисэхийн айлууд, Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын айл өрхүүд хотын төвөөр дайран өнгөрдөг иргэд илүү сайн оролцоосой гэж хүсч байна.
Яагаад ийм байдал үүсэв гэхээр Женко Х.Баттулгын хамаарл бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшсэн. Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс НИТХ-д нэр дэвшээд хоёр үндсэн зүйлээр өнөөгийн нийслэлийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээ авч байна. Хоёр зүйлийг онцолж хэлж байгаа. Нэг нь бордюрын бизнес мафи явж байна, нөгөөх нь Дунд голыг баллачихлаа гээд хоёр зүйл ярина гээд самбар дээр төлөвлөсөн тухай сонссон. Ажил хийхэд төлөвлөнө, судална, зургаа зурна, батлуулна, магадлуулна гэдэг олон үе шат байдаг. Өөрөөр хэлбэл, замын бордюрыг замтайгаа хамт сольж шинэчлэх үү гэдгийг мэргэжлийн байгууллагууд шийддэг. Батлагдсан зураг төсвөөр тендзр зарлах асуудлыг төрийн худалдан авах ажиллагаа зохион байгууолдаг. Сүүлийн үед бордюрын бизнес хийгээд орон нутгийн сонгуулийн мөнгө босгож байна гэдэг яриа хүртэл явсан байна лээ. Бид бол мөнгөгүй сонгууль хийх сонирхолтой байгаа. Энэ жил 87 замын ажил хийхээс 27 ажил нь бүрэн дууссан. Бусад 60 ажил эхлэх болон эхлэхийн өмнөх шатандаа явж байгаа. Иймээс 60 замыг хучихгүй орхиод замын төсөв, бордюрын төсөв зах зээлийнхээ жишигт нийцсэн үү гэдгийг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газраар шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлбэл яасан юм бэ гэдэг санас асуулгыг та бүхэнтэй хамт хийе гэдэг уриалга гаргаж байна. Хоёр сая хүн амтай их хотын ажил амьдралыг шийдэх гэж байгаа учраас санал асуулгад идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь Женко, Зикагийн бригад бусдыг харлуулдаг, хий сэдэв босгож ирдэг, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ маш сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн маш их балаг байгаа.
З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт, Ганц модны төмөр замын ажил хил холболтыг зогсоосон. Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан.
Төмөр замаар 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос нэг дахин илүү байх байсан. Х.Баттулга гялгар уутанд элс хийж байгаад Монголын баялаг гоожоод алга болно гэж ярьсан. Үр дүнг нь хэн хүртсэн бэ гэхээр энэ нэр дурдсан хоёр хүн хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Энэ хүмүүсийн балгаар маш олон хүн зам тээврийн ослоор амиа алдсан.
П.Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгосон, Г.Батхүү агсныг тангаргын буг болгож харлуулсан.
Женко Х.Баттулгын бузрыг яривал хүрээний бузрыг барахгүй гэдэгтэй яг адилхан. Дандаа худлаа ярина, дандаа бүх ажлыг гацаана, хар масст ихэд хайртай хүн болно.
100 жилээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад олгох хууль эрх зүйн орчныг З.Энхболд анх УИХ-аар батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дайрсаар байгаад өнгөрсөн. Одоо бордюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засъя” гэлээ.
Г.ХОРОЛ
3,569.17




















































Холбоотой мэдээ