Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд орон нутгийн сонгуультай холбоотойгоор өнөөгийн нийслэлийн удирдлагын багийн хийж буй ажлыг харлуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, мэдээлэлгүй иргэдийн тархийг угаах ажлыг системтэйгээр зохион байгуулж байна. Мөн нийслэлд хийхээр төлөвлөсөн авто замын 60 ажлыг зогсоож ирэх жил болгох эсэх асуудлаар ард иргэдээс санал авч шийднэ” гэлээ.
Энэ талаар тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлээд хийгдэж байгаа зам засварын ажил, хийгдэх гэж байгаа зам засварын ажлыг зогсоож, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраар уг зам засварын шинэчлэлийн төсөв, бордюрын төсөв өнөөдрийн зах зээлийн ханштай нийцэж байгаа эсэх, төрийн худалдан авах ажиллагаа нь хуультай нийцэж байгаа эсэх асуудлаар санал асуулга явуулъя гэдэг шийдвэрт хүрлээ.
Монгол Улс Улаанбаатар хотод анх удаагаа нэг жилд замын 87 ажил хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын маань зам маш ихээр муудаж хагарсан, зарим замын асфальт нь урсаад алга болсон. Сүүлийн жилүүдэд маш их бороо орсон, өвөл нь цас их орсноос давс бодисны хэрэглээ хэд дахин нэмэгдэж, зам, бордюр их эвдэрсэн.
Намайг хотын даргаар 11 сарын өмнө томилогдоход иргэдээс ирж байсан гомидол мэдээллийн дийлэнх нь замаа зас гэдэг шаардлага байсан.
Замаа засахад өмнөх дарга нарт зовлон байсан, мөнгө байгаагүй, төсөв хүрэлцдэггүй байсан. Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зам засвар хийхээс гадна үнэт цаас гаргаж бондын санхүүжилтээр замын засварыг санхүүжүүлье гэдэг зураг төслөө магадлалаар оруулж батлуулаад Тендерийн тухай хуульд заасны дагуу олон нийтэд нээлттэй зарлаад, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс эхлээд одоо үргэлжлээд явж байна. Зарим замын тендер дээр маргана, зарим тендерт оролцогч оролцохгүй учраас дахин зарладаг.
Санал асуулгад Долоон буудал, Зургаан буудал, Хайлааст, Чингэлтэй, Сэлбэ, Сэлх, Дамбадаржаа, Дарь эх, Шар хад, Улаанхуаран, Амгалан, Эрдэнэтолгой орчмын айл өрхүүд. Цаашлаад Нүхт, Яармаг, Нисэхийн айлууд, Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын айл өрхүүд хотын төвөөр дайран өнгөрдөг иргэд илүү сайн оролцоосой гэж хүсч байна.
Яагаад ийм байдал үүсэв гэхээр Женко Х.Баттулгын хамаарл бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшсэн. Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс НИТХ-д нэр дэвшээд хоёр үндсэн зүйлээр өнөөгийн нийслэлийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээ авч байна. Хоёр зүйлийг онцолж хэлж байгаа. Нэг нь бордюрын бизнес мафи явж байна, нөгөөх нь Дунд голыг баллачихлаа гээд хоёр зүйл ярина гээд самбар дээр төлөвлөсөн тухай сонссон. Ажил хийхэд төлөвлөнө, судална, зургаа зурна, батлуулна, магадлуулна гэдэг олон үе шат байдаг. Өөрөөр хэлбэл, замын бордюрыг замтайгаа хамт сольж шинэчлэх үү гэдгийг мэргэжлийн байгууллагууд шийддэг. Батлагдсан зураг төсвөөр тендзр зарлах асуудлыг төрийн худалдан авах ажиллагаа зохион байгууолдаг. Сүүлийн үед бордюрын бизнес хийгээд орон нутгийн сонгуулийн мөнгө босгож байна гэдэг яриа хүртэл явсан байна лээ. Бид бол мөнгөгүй сонгууль хийх сонирхолтой байгаа. Энэ жил 87 замын ажил хийхээс 27 ажил нь бүрэн дууссан. Бусад 60 ажил эхлэх болон эхлэхийн өмнөх шатандаа явж байгаа. Иймээс 60 замыг хучихгүй орхиод замын төсөв, бордюрын төсөв зах зээлийнхээ жишигт нийцсэн үү гэдгийг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газраар шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлбэл яасан юм бэ гэдэг санас асуулгыг та бүхэнтэй хамт хийе гэдэг уриалга гаргаж байна. Хоёр сая хүн амтай их хотын ажил амьдралыг шийдэх гэж байгаа учраас санал асуулгад идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь Женко, Зикагийн бригад бусдыг харлуулдаг, хий сэдэв босгож ирдэг, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ маш сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн маш их балаг байгаа.
З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт, Ганц модны төмөр замын ажил хил холболтыг зогсоосон. Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан.
Төмөр замаар 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос нэг дахин илүү байх байсан. Х.Баттулга гялгар уутанд элс хийж байгаад Монголын баялаг гоожоод алга болно гэж ярьсан. Үр дүнг нь хэн хүртсэн бэ гэхээр энэ нэр дурдсан хоёр хүн хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Энэ хүмүүсийн балгаар маш олон хүн зам тээврийн ослоор амиа алдсан.
П.Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгосон, Г.Батхүү агсныг тангаргын буг болгож харлуулсан.
Женко Х.Баттулгын бузрыг яривал хүрээний бузрыг барахгүй гэдэгтэй яг адилхан. Дандаа худлаа ярина, дандаа бүх ажлыг гацаана, хар масст ихэд хайртай хүн болно.
100 жилээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад олгох хууль эрх зүйн орчныг З.Энхболд анх УИХ-аар батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дайрсаар байгаад өнгөрсөн. Одоо бордюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засъя” гэлээ.
Г.ХОРОЛ
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-11 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.177.103
Жонхуугийн дайсан миний найз . . .
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-11 157.245.51.180
Яанадаа яаж хөгжнөө 20 гаран жил урдөхаасаа улам дордсоор л бдаг хотыг олигтойхон удирдчихаар хотод өсөж төрсөн хүн олддогүйн бхдаа самарч бнадоо
ard 2024-09-11 95.90.235.148
Huvsgul aimgiin songogcjid n Battulgiig ajlaa hiihiih shaardah heregtei. Es tegwees songuuliig n huchingui bolgoh yostoi. Iim hariuzlaggagui, tanhai baij bolohgui shuu dee.
Surrealist Зураач 2024-09-11 90.212.131.42
Үнэхээр тэд гэмтэй юм бол юу гээд ингээд хэрэлдээд суугаад байгаа юмб?. Бариад тэр шоронд нь суулгаач. Тэгэхгүй болохоор итгэхэд хэцүү юмоо.
Нэргүй 2024-09-11 66.181.183.220
Сонгууль болохоор л Женко Зориг гэдэг 2 хүний тухай ярих юм 25 жил боллоо Одоо ч хүн үнэмшихээ байлаа даа Монголын төлөө гэсэн сэтгэлтэй энэ 2 хүнээр оролдоод яах вэ
Лондон зураач 2024-09-11 90.212.131.42
100 Их наядаар Эх орноо хохироодог эх оронч гэж байх уу? ккк
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 62.195.45.93
Denduu ch gehed bagadhaar gologdoj bna daa ene alband Nyambaatar mini
Нэргүй 2024-09-11 202.21.96.212
Женко муу урвагч а******н
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 103.168.34.117
АН бнхантай их сүжирсэн сонгууль болсон юм чинь одоо хэрэлдэж хэмлээд ажил миыгдэнэ гэж бол байхгүй ээ. Цавёаа , хулгай , хэрүүл хороор л хоног өнгөрөөж байгаад үайлцгаана
Бордюр 2024-09-11 202.55.188.44
Бордюр яасан их сандарч бнаа
ТӨЛГӨН КОММИНУСТ БОРДЮР эрүүл хүн яаг мөн үү. 2024-09-11 202.55.188.44
ТӨЛГӨН КОММИНУСТ БОРДЮУР САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ХҮН ЯАХААС… БУЦАХГҮЙ НЭЭ САЙДЫН СУУДЛААС АМТ ИХ БХНЭЭ.
Нэргүй 2024-09-11 64.119.29.63
ЖЕНКО УЛС ЭХ ОРНЫ ЭСРЭГ ГЭДГИЙГ ЭРХ БИШ СИЙРЭГ ТОЛГОЙНУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ…
Нэргүй 2024-09-11 202.126.91.133
Ингэж шантрав уу
Эсвэл шалтаг уу?
Харин Бордюр бол асуудалтай
Эх орондоо бетон хэвлэж чадахгүй бна гэж үү?
з 2024-09-11 103.168.35.114
Мэдрэл муутай тэнэг хог вэ, юу элийрээд байгаам бэ
Нэргүй 2024-09-11 202.126.93.18
ХЭНД ЭРХЛЭЭД, ГУНИЖ ГУТРААД, ТУНИАД ЯВАА ЮМ БЭ ХЭНЭЭС ЮУ АСУУХ ГЭЭВ ЭЭ. ЮУГ НЬ АСУУДАГ ЮМ. ТӨЛӨВЛӨСӨН ЮМ БОЛ ШУУРХАЙ ХИЙЛ ДЭЭ. 60 ЗАМАА ХИЙЧИХВЭЛ ТҮМЭНД ТУСТАЙ Л БИШ ҮҮ. ЗАМЫН НОХДУУД ХУЦАХ НЬ ЖИНГИЙН ЦУВААНД ЯМАР ХАМААТАЙ ГЭЖ. ХУЦАЖ Л БАЙДАГ. АЖИЛ ЯВЖ Л БАЙГ .
Зочин 2024-09-11 59.153.112.55
иргэд чамайг бүх замаа 9р сард зам гэж шаардаагүй иргэдтэйгээ яс үзэлцдэг даргаа хулгайч нартайгаа яс үзэлцээд өгөөч
Нэргүй 2024-09-11 202.126.89.204
юун ч тунимхай юм дээ !!! зүгээр л улс төржих нь гоё байна гээд ажлаа дулаан ортол түр зогсоочихооч дээ!!! тэртээ тэргүй хүйтрээд удахгүй л зогсоно шүү дээ
Нэргүй 2024-09-11 202.9.40.94
Ингээд гудамжинд гарлаа даа нямкаа яанаааа, жаал мөнгө цохисон биз дээ тэрнийгээ идээд хэвтээд байж дээ, шорон шаачихгүй байгаа
Нэргүй 2024-09-11 66.181.187.94
МАН ыг иргэд бид сонгохгүй ээ
Нэргүй 2024-09-11 202.126.93.18
ЧИ МЭДДЭГ ЮМ УУ
хүннү 2024-09-11 202.55.188.109
Сонгуульд санал авхын тулд нэгнийхээ хийсэн ажлыг харлуулдаг заваан ажлыг улс төрчид хийдэг. Тэд үүнээс өөр юу ч хийж чадахгүй.
Гол асуудал нь манай улсын бүтээн байгуулалт гэнт ухаа орсон юм шиг 8, 9 сард л бужгинадаг. Цаашид хичээлийн шинэ жилээ 10-р сарын 1-нээс болгох асуудлаа шийдэе. Одоо ид хөл хөдөлгөөн эхэлсэн үе ш дээ.
444 2024-09-11 66.181.189.206
bitgii h*****d bai muu erguu mini! berh ruugee zailaachee
ЗОЧИН 2024-09-11 66.181.161.250
ЭНЭ НЯН БАКТЕРИ ЯГ АЖИЛ ХИЙХ ХҮН БИШ БАЙНА. ХУДЛАА ГОНШИГНООД. ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙГЭЭЧ. СОНГУУЛЬ Л ЮМ БОЛОХООР ӨӨР НАМЫН ЗАЛУУС ИРГЭДИЙН ХУРАЛД СОНГОГДООД ОРООД ИРЖ БОЛНО Ш ДЭЭ. ЭНЭ УСАН ТЭНЭГЭЭС БОЛЖ МАН ЦӨӨНХИ БОЛОХ БАЙХ ДАА.
Зочин 2024-09-11 202.21.109.5
Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Хаха яасан инээдтэй сонсогддын бэ
Хулгайч Женко 2024-09-11 149.88.103.36
Женко танк ярьж нүүрсний экспортын төмөр замыг 12 жил гацааж билээ. Өнөөдөр бид 3 дахин баян амьдрах боломжтой байсан юм шүү, энэ боломжийг Женко хулгайлсан. Яг л 17 чингэлэг спиртийг ус болгон, Баянгол зочид буудал, Талх чихэр, Мах импекс, Жуулчинг хулгайлсан шиг…
Нэргүй 2024-09-11 202.72.243.182
ЗИКА ӨӨРӨӨ БОРДВР ХАГАЛАА ЮУҮЭНЭ ШҮҮ
Нэргүй 2024-09-11 203.169.50.253
chi ooroo har
зочин 2024-09-11 66.181.160.123
Явж явж Оюунэрдэнэ л Женког хамгаалаад байна да Тэрнээс биш энэ олон жилд МАНгарууд аль хэдийн барьчихмаар
Нэргүй 2024-09-11 66.181.188.170
Иргэд Зам засварын шинэчлэлийн асуудлаар бус бордврийн асуудлаар гомдол санал гаргаад байгаа байх шүү.Гуйвуулж тайлбарлах хэрэггүй. Туниад эрхлээд байх шаардлага байхгүй шүү. Бордврийн асуудлаар шалгуулна гэвэл уухайн тас зөвшөөрнө шүү дээ.
Нэргүй 2024-09-11 59.153.113.112
Ганц чулуун бордюрээс зуун мянган төг гусч байгаа гэхээр нийт хэдэн зуун тэрбумыг гусч байгаа гэсэн үгүү ?
иргэн 2024-09-11 202.21.126.195
МАН-н нэр хүнд ямар их унасанг эд нар мэдсэн учраас сонгуулийн өмнө худлаа арьсаа хамгаалсан өрөвдүүлэх гэсэн үг үйлдэл.Оюунэрдэнэ Амарбаясгалан Нямбаатар 3 ингэж шалдаа унах гэж дээ.Яаж өөрсдөөсөө илүү эх оронч улстөрчдөө гүтгэж хилс хэрэгт хийлээ. Уул шугамандаа энэ 3-т их балаг байгаа юм шүү.Даанч энэ МАН-н өвөө эмээ цүнх баригч нар ойлгохгүй ахиж төрд гаргаж байгаа нь харамсалтай.Орон нутгийн сонгуулиар МАН АН ХҮН 3-аас бүү сонголт хий.
Нэргүй 2024-09-11 66.181.177.111
женко гэхээр л энэ сайт шүүрээд авч бгаа биз?
Нэргүй 2024-09-11 66.181.168.82
Нямбаатар гэдэг хүн хаа хамаагүй Баттулга руу дайрч рейтингээ өндөр болгоно гэж ойлгож ингэж муйхарлаж байгаа нь цаашдаа иргэдийн дургүйцлийг хүргэх аястай болж байна. дуугай л ажлаа хий л дээ: Сөрөг хүчин тэнэг биш хэнийгээ нэр дэвшүүлэхээ чамаар заалгахгүй л дээ, эсвэл сонгуулийн дүнгээс ийм эрт айгаад эхлэв үү
Нэргүй 2024-09-11 66.181.189.186
НЯМБААТАР ХУУЛЬ БУС ХОТБН ДАРГА СОНГУУЛИАР ЗАЙГАА ТАВИХ ЁСТОЙ
Нэргүй 2024-09-11 66.181.189.186
БАТТУЛГЫН АРД НЬ АРД ТҮМЭН ТЭР ЧИГЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ ТА НАР ХИЧНЭЭНЧ МУУЛААД НЭМЭРГҮЙ
Нэргүй 2024-09-11 59.153.115.105
хуцдаг нохой юм аа одоо бүүр хулгайчаа өмөөрдөг болсон юм уу. тархиа угаалгасаар байгаад бүүр нэг ялзарцан тархитай оркууд их байх юм аа
Нэргүй 2024-09-11 66.181.189.186
бичсэн сэтгэгдэл .битгий … устгаад байгаарай тролууд
Вold o 2024-09-11 116.120.126.36
боржууранд хамаг мөнгөө дуусгаад замын нүх бөглөх мөнгөгүй болсон гэсэн …санал асуулга нэртэйгээр замын ажилаа зогсоолоо гэж новширч байна уу..Нян бактериа зайлуулая…
Нэргүй 2024-09-11 91.210.59.57
боржуур дүүжлүүр нянбактер, ккк
Нэргүй 2024-09-11 66.181.160.114
Женког Нямбаатар ганцаар дийлэхгүй ээ!!! Күүк, Оюун-Эрдэнэ нар хүч хавсран дарж авахгүй бол энэ хүн эх орныг маань хорлож дуусах нь ээ??!! Хувийн нээнтэгээр барьцаалагдаагүй гэдгээ харуулах цаг болжээ!!!