Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Москва хотноо БРИКС-ийн орнуудын Хотуудын олон улсын форум болж өндөрлөсөн. Тэгвэл Москва хот дахин БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн саммитыг хүлээн авах бэлтгэлдээ орлоо. Энэ нь есдүгээр сарын 13-17-ны хооронд, дөрвөн өдөр зохиогдох бөгөөд БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийнхний гол төлөөлөгчид оролцоно.
Дэлхийн өмнөд бүсийн орнууд Москвад болох үйл ажиллагааг сонирхож буй нь ердөө нэг зүйлийг хэлж байна. Тухайлбал, ОХУ нь гадаад түншүүдтэйгээ хүндлэл, итгэлцэлд үндэслэн харилцахад бэлэн байдаг учраас БРИКС-ын орнуудын хувьд найдвартай түнш болжээ. Өмнө нь Хотуудын VI форумд 6000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон. Үүний 1133 гадаадын төлөөлөгчдийн 163 нь албаны, 88 нь олон улсын ашгийн бус байгууллагын төлөөлөл байсан. Мөн форумын бизнес уулзалт зохион байгуулагдаж, 2300 хүн оролцсон юм. Нийтдээ өнгөрсөн сард болсон тус форум 128 орны төлөөлөгч оролцсон байна.
Москва хотын Олон улсын харилцаа, гадаад эдийн засгийн асуудал эрхэлсэн газрын дарга Сергей Черемины хэлснээр форумын үеэр 300 гаруй гэрээ, хэлэлцээ байгуулагдсан байна.
“Ийм тооны гэрээ, хэлэлцээр байгуулагдана гэдэг бол хотууд өөр хоорондоо олон улсын харилцаатай байхыг хүсч байна гэсэн үг. Бүс нутгийн хөгжлийн чиглэлд хамтран ажиллах зорилгодоо бид хүрч, Москва хотын хөгжлийн төслүүд, ОХУ-ын бусад бүс нутгийн хөгжлийн төслүүд гадаадын түншүүдийнхээ сонирхлыг ихээхэн татлаа” хэмээн Сергей Черемин хэлсэн юм.
Москва болон БРИКС-ийн гол оролцогч орнууд болох БНХАУ, Энэтхэг харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ, шинэ гишүүн орнууд болох Египет, Арабын нэгдсэн Эмират, Этиоп зэрэг оронтой хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ жилийн форумын үеэр шинэ түншүүд болох Тегеран, Сан Паулу хотууд, мөн олон улсын санхүүгийн "AIM Global Foundation" зэрэг байгууллагатай шинээр хамтын ажиллагаа тогтоолоо.
Чухал зүйл: Глобал өмнөдийн олон улс хотжилтын үйл явцын асуудлаар, тэр дундаа ложистикийн шийдлийг оновчтой болгох, хотуудын нөөц, чадавхийг тоон технологиор удирдан зохион байгуулах зэрэг асуудалаар ОХУ-аас тусламж, зөвлөгөө хүсч байлаа. Хэдийгээр барууны зүгээс тавьсан эдийн засгийн хориг үргэлжилсээр байгаа ч БРИКС-ийн орнуудын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээрүүд форумын үеэр байгуулсан.
Ирэх есдүгээр сарын 13-17-нд Москва хотноо зохиогдох БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн саммитын тухайд “Prensa Latina” мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Энрике Гонсалес Акоста хэлэхдээ гишүүн орны тоог нэмэгдүүлж, илүү олон улс орны хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулах хэрэгтэй гэжээ. "Prensa Latina"-ийн төв байр нь Кубад байрладаг, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад тэргүүлдэг мэдээллийн суваг юм. БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн саммитыг зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой бөгөөд энэ саммитаас их зүйлийг хүлээж байгаагаа Энрике Гонсалес Акоста хэлсэн юм.
“Энэ саммит нь БРИКС-ийн гишүүн орнуудын хэвлэл мэдээллийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Дэлхийн хүн амын 45 хувь, дэлхийн ДНБ-ий гуравны нэг нь БРИКС-д ногдож байна. Барууны хэвлэл мэдээллийн зүгээс бодит байдлыг гуйвуулахаар оролдож буй энэ төвөгтэй цаг үед хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэлбэр, хамтын ажиллагааны механизмуудын тухай харилцан ярилцах нь чухал байна” хэмээн Энрике Гонсалес Акоста хэллээ.
БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн саммит нь цагаа олсон, чухал арга хэмжээ болохын зэрэгцээ хөгжлийн тогтвортой байдал, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон туйлт дэлхийг бий болгоход нэн ач холбогдолтой арга хэмжээ болохыг тэрбээр мөн онцолсон билээ.
О.ЦОГТ
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
зочин 2024-09-11 66.181.160.123
Газар газрын дарангуйлах хүсэлтнүүд , Путинээс хэвлэл мэдээллийг яаж захирах туршлага судлах гэж цуглаж байгаа юм биз дээ…
Орос орны түүхэнд чөлөөт хэвлэл гэж байгаагүй ..Чаашдаач байхгүй.. Ерөөс бүхийл цаг үеийн Оросын удирдагч нар ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛийг ард түмний сэтгэл санааг үймүүлэгч халдварт тахал гэж үздэг !!!.. Путин бол бүр сонсоод шээснь гоожно
зочин 2024-09-11 66.181.190.14
Дэлхийн улс орнуудын жинхэнэ дарангуйлагч бол АНУ, барууныхан, Юм л бол дайн өдөөж,самуун үүсгэж, эдийн засгийн хориг тавьж зэвсгээр далайлган айлган өөрийн хамаарал нөлөөнд оруулна, Элдэв аргаар мөлжинө,Орон бүр барууны дарлал мөлжлөгөөс ангижирахыг л хичээж байна,Үүний ганц арга бол Брикс-д гишүүнээр элсэх явдал, 40 орон элсэх өрөгдлөө өгөөд байна
ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 192.42.116.175
Турк БРИКС-д элсэн орох өргөдлөө өгчихсөнийг мэднэ биз дээ анусникуудаа! ха ха ха
зочин 2024-09-11 66.181.160.123
Путины найз Эрдоган үхээд өгхөөр гарах гэж бөөн юм болох байх да
Нэргүй 2024-09-11 202.9.46.135
Элсээд яадгийн? Баахан лүүзерүүд цугласан газар. Хүний тоогоороо л тэргүүлдгээс цаашгүй, эдийн засаг, зэьсэг техникийн хөгжил, ш/у технологи, урлаг соёл, бүх юмаараа шал арчдаг хэдэн улс хол явахгүй л дээ
Нэргүй 2024-09-11 66.181.190.14
Энэ малын солиорч байгааг, Дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн 60 хувийг зөвхөн хятад энэтхэг хоёр хангаж байна, Дэлхийн ДНБ-ний зөвхөн 30 хувийг их долоо үйлдвэрлэж байгаа бол Бриксийн гишүүн орнууд 37 хувийг үйлдвэрлэх болов Ардчилагч гэх этгээдүүд орос орныг сүйрүүлсэн боловч В,Путин түүний хамтрагчид эх орноо хөл дээр нь босгож хүчирхэгжүүлэв,Барууны 52 орон ОХУ-ыг бүлэглэн сөгдүүлэх гээд ганхуулж чадсангүй, эдийн засгийн өсөлт нь АНУ,Англи,Франц -,Герман гээд барууны бүх орноос илүү байна
Нэргүй 2024-09-11 66.181.190.14
Барууны орнуудын дэлхийг манлайлах чадвар нь суларч хүч чадал нь буурч,нэр хүнд нь унаж байна, Иймээс тэд дайн өдөөх,самуун үүсгэх,зэвсэгээр далайлгах,эдийн засгийн хоригоор айлгах,алан хядагч ,нацист фашист этгээдүүдтэй нөхөрлөх зэрэг бусдыг хүчирхийлэх хамгийн муу муухай харгис аргад шилжиж байна гээд л хэвлэлүүлээр мэдээлээд байна,