Улаанбаатарын хожил Балигийн тааруу үр дүнг залруулж чадсангүй

Улаанбаатарын хожил Балигийн тааруу үр дүнг залруулж чадсангүй

Улаанбаатарын хожил Балигийн тааруу үр дүнг залруулж чадсангүй

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр/2024.09.10/ Улаанбаатар хотноо Зүүн Тиморын шигшээг хүлээн авч тоглолоо. Хоёр баг Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө учраа таарсан бөгөөд эхний тоглолт Балид болоход Зүүн Тимор 4-1 гэсэн харьцаатай хожсон юм. Энэ ч утгаараа Монголын шигшээ баг нутаг дээрээ өрсөлдөгчөө дор хаяж гурван гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай талбайд гарсан. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Б.Гарьдмагнай багаа довтлуулж тоглоно гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу ч Монголын баг довтолгооны хөлбөмбөгийг эхний минутаас үзүүлэв.

Гарааны тухайд шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн торгууль дуусч эргэн ирсэн бол цагтаа Монголын шилдэг хөлбөмбөгчин болж байсан А.Тэмүүжин довтолгоог дэмжих зорилгоор гараанд гарсан. Мөн эхний тоглолтыг сэлгээнээс эхлүүлсэн хамгаалагч Филип Чинзориг гараанд гарч, нөлөөгөө мэдрүүлсэн. Тэрбээр эхний гоолын дамжуулалтыг булангийн цохилтоос өгч, Д.Төрбатын мөргөлтөөр Монголын баг эхний гоолоо оруулсан.

Эхний тоглолттой харьцуулахад нутаг дээрээ Монголын шигшээ багийн довтолгооны санаачилга, шилжилт үнэхээр тэс өөр байсан. Х.Цэнд-Аюуш, А.Тэмүүжин хоёр ч дундын шугамыг сайн удирдаж, хамгаалалт довтолгоонд идэвхитэй байв. Нөгөө талаараа хамгаалалт ч тун сайн байсныг дурдах хэрэгтэй. Э.Мөнх-Эрдэнэ ч олон гайхалтай хаалтыг толилуулсан. Нэгдүгээр үе 1-0 гэсэн харьцаатай өндөрлөж, хоёрдугаар үед дахин хоёр гоол оруулах шаардлагатай болов.

Хоёрдугаар үеийн эхлэлд сэлгээгээр талбайд гарсан А.Дөлгөөн гоол оруулж, 2-0 гэсэн харьцаатай тэргүүллээ хадгалсан. Түүний довтолгоог талбайн төвөөс А.Тэмүүжин эхлүүлж, А.Мижиддоржийн хөндлөн дамжуулалтаар А.Дөлгөөн гоол оруулсан юм. Үлдсэн хугацаанд Монголын баг аюултай довтолгоог олон өрнүүлсэн ч дахин гоол оруулж чадсангүй. Үндсэн цагт 2-0 гэсэн харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр 3-4 гэсэн харьцаатай ялагдал хүлээснээр 2027 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 107.77.229.67

Нэг голоор ялагдаж.
Never give up!
Don’t panic!

Avatar

Нэргүй 2024-09-11 202.9.40.185

Монголд хөл бөмбөг хөгжих суурь байхгүй. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай 4 улиралтай орон тэгээд хүн ам нь 3-хан сая. Жрш явагддаг лигийн тэмцээн гэж байдаггүй оронд яаж хөл бөмбөг хөгжих юм бэ. өөрсдийгөө хуурч хэрэггүй зүйл цагаа зарцуулж байхын оронд жудо, чөлөөт, бокс гээд ганцаарчилсан төрөлд хүчээ үзсэн нь дээр дээ

Avatar

зочин 2024-09-11 66.181.190.14

Бүх спортын төрөл чухал, Хэдхэн төрлийг анхаарч бусдыг хаяж болохгүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж