Дэлхий дээр шинэ тутам нээгдэж буй нүүрсний уурхайнуудын талаас илүү хувь нь Хятадын эзэмшлийнх байна гэдгийг Мягмар гаригт нийтлэгдсэн "Global Energy Monitor" байгууллагын тайланд дурджээ. Тодруулбал, Хятад улс жил бүр 1.28 тэрбум тонн нүүрс олборлох хангалттай хүчин чадалтай шинэ уурхайнуудын төслийг удирдаж байна. Эдгээр уурхайн дотор жилд дор хаяж нэг сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай томоохон нь ч бий.
Шинэ уурхайнуудын 35 хувь нь одоогоор бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Тэгэхээр 3-5 жилийн дараа нүүрс олборлолт нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг дагалдаад метан хийн ялгаруулалт ч мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
"Global Energy Monitor" байгууллагын төслийн менежер Дороти Мэй хэлэхдээ "Нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь одоогоор үндэсний бодлогын тэргүүлэх чиглэл, улс төрийн зорилт юм. Энэ салбарт давамгайлж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүд уг зорилтыг биелүүлэх үүрэг хүлээдэг. Хятадын урт хугацааны гэрээний систем нь нүүрсний компаниудын ашигтай ажиллах баталгаа болдог" гэв.
Хятадын одоо байгаа уурхайнууд дэлхийн нүүрсний уурхайн метан хийн ялгарлын 70 хувийг бүрдүүлж буй. Энэ нь жилд 3.88 тэрбум тонн буюу дэлхийн нийт олборлолтын бараг тал хувьтай тэнцэнэ. Бүтээн байгуулалтын шатандаа явж буй төслүүд дууссанаар дээрх тоо 75 болж өсөх аж. Тиймээс үйлдвэрлэлийн өсөлт нь Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулах зорилттой эрс зөрчилдөж байна гэж "Global Energy Monitor"-ын тайланд дурджээ.
Дэлхийн хамгийн том чулуужсан түлш үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч Хятад улс 2023 онд 4.66 тэрбум тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт болжээ.
Эх сурвалж: REUTERS
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120
Харуулах боломжгүй.
RobinStanley 2024-09-11 194.35.113.68
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 202.126.90.195
нүүрсээ урд зүгт зогсолтгүй гаргаж бна.хэдэн гэр бүл хагартлаа баяждаг ард түмэнд ямар ч наалдацгүй
Нэргүй 2024-09-11 202.126.90.195
манайх ч хятадын түүхий эдийн хавсарга бааз суурь болсон..хятадаас 100 хувь эдийн засгийн хамааралтай хятадын эдийн засгийн өрийн урхинд орж буй 8 н улсын нэг хятадад нүүрсээ зарж төрийн албан хаагчдын цалин тэтгэврээ тавьдаг.нэмүү өртөг хийж үйлдвэр байгуулах боломж өгдөггүй.манай улсыг энэ мэтчилэн түүхий эдийн бааз сууриа мөнхийн байлгах сонирхол урд зүгт байдаг
ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.160.114
Хятадын энэ түр зуурын том хэрэгцээг манайхан дээд зэргээр ашиглаж чадвал тун гайгүй орлого олно доо?? Даанч оросууд зөвшөөрөхгүй байх л даа??!!
Зочин 2024-09-11 192.82.66.27
Манайхан нүүрсний ордоо зарах биш өөрсдөө ашиглах хэрэгтэй. Ховд аймаг нүүрсний ордуудаа Хятадуудад зарчихсан эргээд өөрсдөө Хятадуудаас нүүрсээ худалдаж авч байх эмгэнэлтэй дүр зураг байна. Иймд Төр бодлогоор энэ асуудлыг барьж явах ёстой баймаар байна.
Нэргүй 2024-09-11 66.181.187.39
бүр 80 хувьд хүргэх хэрэгтэй