Түмнээ цэнгүүлсэн Монголын паралимпийн хороонд баярлалаа

Түмнээ цэнгүүлсэн Монголын паралимпийн хороонд баярлалаа

Түмнээ цэнгүүлсэн Монголын паралимпийн хороонд баярлалаа

Парисын паралимп өндөрлөж, Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй өндөр амжилтаа үзүүлж, ард түмнээ цэнгүүллээ. Парисын олимпоор Монголын тамирчид алтан медалийн үзүүрээс атгаад алдаж, медалийн төлөөх барилдааны төгсгөлд дийлдэж байсан гашуун дурсамж үлдсэн. Тэгвэл паралимпийн тамирчид тэр бүх дутуу мэдрэмжийг дүүргэж, медалийн хур буулгалаа. Үүгээр ч зогсохгүй Монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг төрүүлэв.

У.Сүрэнжав таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэнээр Монголын спортын түүхэнд олимп, паралимпийн тамирчдаас аварга болсон анхны эмэгтэй тамирчин болсон. Түүнээс гадна Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртэж, олимп, паралимпийн тамирчдаас алт, мөнгө, хүрэл медальтай болсон анхны тамирчин болов. Харин хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээжээ.

  • Алт – У.Сүрэнжав /Таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангиллын -52 кг/
  • Мөнгө – Г.Болор-Эрдэнэ /Таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг/
  • Мөнгө – Ц.Баттулга /Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн F40 ангилал/
  • Мөнгө – Э.Содномпилжээ /Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг/

11 хоногийн турш монгол орон паралимпийн баг тамирчдынхаа ялалт, ялагдлыг амьсгаа даран хамтдаа мэдэрч, нийгэмд эерэг зөв давалгаа үүсчээ.

Амжилт бүхний ард дэмжлэг байдаг. Цэнхэр дэлгэцээр төдийлөн гардаггүй, нэр нь ч дурсагдах нь бага тийм хүмүүс байх аж. Тэдний нэг бол Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү. Түүний хувьд 2009 оноос хойш паралимпийн хорооны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд энэ хугацаанд хоёр ч олимпийн аварга төрж, медалийн буухиа тасарсангүй. Тамга тэмдэг, гэрчилгээ, данс нь байхгүй, ундуй сундуй байгууллагыг хүлээн авч, спорт холбоодыг төрөлжүүлсэн. Паралимпийн дөрөв спортын холбоотой байсан хороо одоо 17 спортын холбоотой болж, тамирчдаа бэлдэж байна. Ингээд бодохоор Монголд паралимпийн спорт хөгжих, нэг наадмаас дөрвөн медаль хүртэх бололцоо бага багаар бүрджээ.

Д.Нямхүү паралимпийн хороог удирдаж эхэлснээс хойш Монголын баг дөрвөн наадмаас хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Мөн паралимпод оролцогсдын тоо, өрсөлдөж буй төрөл нь нэмэгдэж буй. 2012 оны Лондонгийн паралимпод дөрвөн спортын төрөлд зургаан тамирчин оролцож байсан бол сүүлийн Парисын олимпод зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцсон үзүүлэлттэй. Үзүүлсэн амжилт, оролцсон тооноос нь харахад л Монголд паралимп гэх ойлголт түгэн дэлгэрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэх, өөрсдийгөө нээн хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Олимпийн хороотой харьцуулахад Монголын паралимпийн хорооны төсөв, бүтэц бүрэлдэхүүн, дэмжлэг дэндүү ядмаг. Ямар сайндаа 2024 онд л анх удаагаа паралимпийг улс даяар шууд дамжууллаа. Өмнө нь Монголд паралимпийг шууд дамжуулсан тохиолдол байгаагүй гэхээр монголчууд нэг их ойшоодоггүй байсан нь харагдана. 2008 онд Д.Баатаржавыг паралимпоос алтан медаль хүртэхэд Монголоос телевиз, хэвлэл мэдээлэл байгаагүй гэдэг. Сураг л сонсогдсон хэрэг. Хэвлэл мэдээлэл анхаарахгүй, нийгэмд ойлголт байхгүй болохоор ивээн тэтгэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх аж, ахуй нэгж, байгууллага ч олдохгүй. Ийм л хэцүү нөхцөлд Монголын паралимпийн хороо оршин тогтнож, гал алдахгүй явсаар хүртэх ёстой амжилтаа хүртлээ. Ирэх Лос Анжелесын паралимпод илүү өргөн бүрэлдэхүүнтэй, илүү олон амжилт үзүүлээсэй гэж хүсэгчид олширчээ. Энэ бүх амжилтыг бодитой болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Д.Нямхүү тэргүүтэй Монголын паралимпийн хорооны арын албаныхан болон тамирчдыг дэмжсэн аж ахуй нэгж, хүмүүстээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-11 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-09-11 66.181.161.196

Д.Нямхүү ерөнхийлөгчөөр Үндэсний олимпын хороог удирдуулж 2028 онд үзэх хэрэгтэй дээ. шал өөр үзнэ шүү

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-11 59.153.112.55

12лахнаа явчаад 4медаль шүүрээд ирсэнд огшиж бна Азийн хатуу самарнууддаа эрүүл энхийг хүсье

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.55.191.194

Үнэхээр огшихоосон шүү. Баярлалаа

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.166.134

одоо улсын төсвөөс баахан мөнгө сар бүр өгнө дөө?

Avatar

Зочин 2024-09-11 59.153.115.193

хороо нь биш тамирчид нь сайн байсан юм биш үү. эмч, сэтгэл зүйч гэх зэрэг хүмүүс яваагүй баахан дарга нар л явсан байсан

Avatar

Трлл 2024-09-11 202.126.88.181

Нямхүү гуагаар олимпийн хороог удирдуул одоогийн Ерөнхийлөгч Түвшин авгай хүүхэд аав ээж хадмаа олимп үзүүлэх хэмжээний ёс суртахууны доголдолтой муу менежер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж