Сурвалжлага: Би цүнхээ үүрэх дуртай ч дийлдэггүй

Сурвалжлага: Би цүнхээ үүрэх дуртай ч дийлдэггүй

Сурвалжлага: Би цүнхээ үүрэх дуртай ч дийлдэггүй

"Би цүнхээ үүрэх дуртай ч дийлдэггүй" гэх бяцхан охин энэ жил нэгдүгээр ангид оржээ. Тэрбээр цэцэрлэгийнхээ найзтайгаа нэг ангид орсондоо баяртай байгаагаа хэлж, хамтдаа хөөцөлдөн тоглоно. Түүнээс цүнхэнд нь юу юу багтдаг талаар асуухад, цүнхэнд маань ном, дэвтэр, харандаа, аяга таваг, углааш гээд зөндөө юм багтдаг. Заримдаа би өөрийнхөө дуртай тоглоомоо цүнхэлчихдэг гэдгийг хэлсэн юм. Яг түүн шиг өөрөөсөө том цүнхтэй бяцхан сурагчид энд тэндгүй гүйлдэнэ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, "цүнх баригч"-ийн ажлаа сайн хийхийг хичээнэ.

Олон улсын жишигт бага ангийн хүүхдийн цүнхний дундаж жин биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн стандарт бий.

Жишээлбэл, бага ангийн сурагч 20 кг жинтэй бол 2 кг жинтэй цүнх үүрнэ гэсэн үг. Гэвч Монгол Улсад анги танхимын хүрэлцээ, багтаамжаас шалтгаалан сурагчид өөрсдийн шүүгээндээ ном, аяга таваг, углаашаа үлдээх ямар ч боломжгүй байдаг.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сүүлд энэ чиглэлээр 2018 онд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар нэгдүгээр ангид 3,1 кг, хоёрдугаар ангид 3 кг, гуравдугаар ангид 3,2 кг, дөрөвдүгээр ангид 3,1 кг, тавдугаар ангид 3,7 кг ачааг үүрдэг гэжээ. Энэ нь хүүхдүүдийн бие махбодь, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.

Охиноо сургуулиас нь авч буй аав Э.Наранмандах "Манай охин энэ жил нэгдүгээр ангид суралцаж байна. Хүүхдийнхээ цүнхийг аль болох өөрсдөө үүрч, хүүхдийнхээ нуруунд ачаалал өгөхгүй байхыг боддог. Гадуур худалдаанд янз бүрийг цүнх зарж байна. Бидний хувьд хүүхдийн биед эвтэйхэн, материалыг нь харж цүнх худалдаж авахыг хичээдэг.

Яг одоо охины маань үүрч байгаа цүнх гэхэд 1-2 кг жинтэй байх шиг байна.

Цүнхэн дотор нь хоол иддэг аяга, таваг, сальфетка, ном, дэвтэр, үзэгний сав, углааш, гадуур хувцас нь багтаж байгаа. Өнөөдөр гэрээсээ зөөлөн тоглоомоо цүнхлээд аваад ирсэн байна. Одоохондоо аав, ээж нь цүнхийг нь үүрч байгаа болохоор ядрах нь харьцангуй бага, цүнхэндээ түүртэхгүй л байна" гэдгийг хэлсэн юм.

Тус сургуулийн гадна орчинд School police хийж байсан эцэг эхийн төлөөлөл Э.Баярмаа "Манай хүүхэд гуравдугаар ангид суралцдаг. Худалдаанд гарч байгаа сурагч цүнхүүд олон сонголттой болж, хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг болсон юм шиг санагддаг. Хүүхдийн насанд нь тохирсон, нуруунд нь эвтэйхэн оксфорд цүнхийг хүүхдэдээ сонгодог. Харагдах бараа нь том ч үүрэхэд хөнгөн байдаг.

Хүүхдийнхээ цүнхний жинд анхаарч, хуваарийн дагуу хичээл ном болон аяга тавгийг нь хийгээд явуулдаг ч хичээлээ тараад л "Ээжээ ядраад байна, цүнх үүрээд өгөөч" гэдэг гэв.

"БАГА АНГИЙН СУРАГЧИД ӨДӨРТ 3-5 НОМ ЦҮНХЭЛЖ ЯВДАГ"

“Бага ангийн сурагчдын хувьд цүнхэндээ түүртэх, үүрч дийлэхгүй байх тохиолдол байна. Худалдаанд гарч буй цүнхнүүд стандартад нийцдэггүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ нуруунд тааруулж авахаас илүүтэй элдэв тоноглол, чимэглэлтэй цүнх үүрүүлэх тал байдаг. Дээрээс нь номоо хийчихээр цүнх нь улам хүнд болчихдог. Бага ангийн сурагчид гэхэд өдөрт таван цагийн хичээл орлоо гэхэд хамгийн багадаа гурван ном цүнхэлж явдаг.

Тийм учраас 1-5 дугаар ангийн сурагчдын цүнхний стандартыг цаанаас нь гаргаж өгөөд, ийм жинтэй цүнх үүрнэ гэж зааж өгвөл эцэг эхчүүд дагах байх. Одоо ямар ч стандарт байхгүй учраас том, жижиг төрөл бүрийн цүнх үүрч байна.

Улсын сургуульд суралцаж байгаа сурагчдын хувьд анги танхим хүрэлцээгүй, 2-3 ээлжээр хичээллэдэг учраас ангидаа номоо үлдээх ямар ч боломжгүй. Нэг анги багадаа 40-50 хүүхэдтэй суралцаж байна. Энэ олон хүүхдийн номыг ангид нь үлдээх боломжгүй” гэдгийг нийслэлийн 33 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Судалгаагаар сургуулийн сурагчдын 79.1 хувь нь цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөш болохыг тогтоожээ. Гэтэл Монгол Улсад энэ асуудалд анхаарсан судалгаа ховор, ямар ч стандартгүй явж ирсэн.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс энэ талаар холбогдох судалгаа, мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хичээлийн хэрэглэгдэхүүн хариуцсан мэргэжилтэн нь мэдээлэл өгөхөөс татгалзсан хариултыг өглөө.

"ХҮҮХЭД ХЭТ ХҮНД ЦҮНХ ҮҮРСЭНЭЭР НУРУУ ӨВДӨЖ, ӨСӨЛТ НЬ ЗОГСОХ ЭРСДЭЛТЭЙ"

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Б.Нарангэрэл:

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн сурагчдын цүнхний жингийн асуудал хөндөгддөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байдаг. Олон улсад ч гэсэн сурагчийн цүнхний жингийн стандартыг мөрдөж ажилладаг. Зөвхөн бага ангийн сурагч гэлтгүй сургуулийн насны хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй цүнх үүрэх ёстой. Учир нь хүүхдийн ясжилт бүрэн явагдаж дуусаагүй байдаг. Сурагчдын хувьд удаан хэт хүнд цүнх үүрсэнээр булчинд ачаалал үүсч, нурууны өвчлөл үүсэх, өсөлт нь зогсох эрсдэлтэй.

Хүүхдийн цүнхийг яаж үүрэх талаар зөвлөмжийг өгье. Сурагчдын цүнх нуруунд нь бүтэн наалдаж, 22-26 см хэтрэхгүй байх ёстой.

Нуруундаа цүнхээ үүрэхэд чөлөөтэй агаарын солилцоо явагдах боломжтой, зөөлөвчтэй, хөлөргөх эрсдэлгүй байх ёстой. Цүнхний хоёр мөрөвч нь 3.5-4 см өргөнтэй байх хэрэгтэй. Зарим хүүхдүүд цүнхээ хэт доор үүрчихсэн байдаг. Хүүхдийн цүнхний мөрний урт нь 42-46 см байх ёстой. Тэгэхгүй бол цүнхний жин мөрөн дээр нь ачаалал өгч, нуруу нь бөгтийж явдаг. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ элдэв тоноглолтой цүнх худалдан авч өгөхгүй байхад анхаарах нь зүйтэй. Мөн хичээлийн хуваарьт ороогүй, шаардлагагүй эд зүйлийг цүнхэнд нь хийхээс татгалзах хэрэгтэй.

Зарим хүүхдүүд дуртай тоглоомоо, үлгэрийн номоо цүнхэлээд явчихдаг. Мөн багш ажилчид сурагчдынхаа цүнхний жинд анхаарах нь зүйтэй.

Жишээлбэл, биеийн тамирын хослол, аяга таваг, алчуур, углааш, олон тооны ном зэргийг аль болох ангид нь байршуулж, шүүгээнд байрлуулах боломжийг нь шийдэж өгөх хэрэгтэй. Сурах бичиг нь 500 граммаас хэтрэхгүй, цүнх нь 700 граммаас хэтрэхгүй байх ёстой. Тийм учраас багш нар нь гэрийн даалгаврыг нь хувилж өгөхийг зөвлөдөг. Ер нь хүүхдэд хөнгөн цүнх үүрүүлэх ямар гарц гаргалгаа байна тэр бүхнийг туршиж, эрүүл мэндэд нь анхаарах шаардлагатай байна гэдгийг зөвлөсөн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.179.27.235

Сурагчийн ширээний загвар хийцийг өөрчлөхөөр юм байна

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 103.168.34.45

Сургуулийн шүүгээгүй ядуу улсад амьдарч бгаагаа мэдэр за! Том шүүгээ ч бхгүй!

Avatar

Нэргүй 2024-09-11 202.9.46.113

НОМЫГ УЛИРАЛ ТУС БҮРЭЭР НЬ 3 ХУВААЖ ХАВТАСЛАХ ХЭРЭГТЭЙ БНАА ҮЗЭЭД ӨНГӨРСӨН БОЛОН ҮЗЭЭГҮЙ ГЭЭД БҮГДИЙГ НЬ ЖИЛИЙН ТУРШ ДЭМИЙ АЧАА БОЛГОЖ ҮҮРҮҮЛЭЭД БНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж