Багшийн дээд орчмын ААН-үүд гурван сар халуун усгүй байна

Багшийн дээд орчмын ААН-үүд гурван сар халуун усгүй байна

Багшийн дээд орчмын ААН-үүд гурван сар халуун усгүй байна

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Нэгдүгээр эмнэлэг, Гадаад харилцааны яам, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн орчимд халуун ус тасраад гурван сар болжээ. Учир нь тухайн хэсгийн дунд зам дагуу дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа аж. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс эхлэн халуун ус тасалж, өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа талаар тухайн газрын аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хэлэв. Энэ талаар Сонгдо эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал О. Пүрэвпунцагаас тодрууллаа.


-Дулааны шугам угсралтын ажил хэзээ эхэлсэн бэ? Одоо нөхцөл байдал ямар байна?

 -Ерөнхийдөө өнгөрсөн хоёрдугаар сараас хойш дулааны шугам засварын ажил зургаан сарын эхээр эхэлнэ гэж мэдээлж байсан. Гэвч засварын ажил эхлэхгүй байсаар наймдугаар сарын 1-нээс Сонгдо, Нэгдүгээр эмнэлэг орчмын дулааны шугам засварын ажил эхэлсэн. Долдугаар сарын эхээр халуун ус тасалсан.

Манай эмнэлэг болон ойр орчмын цэцэрлэг, банк зэрэг аж ахуй нэгжүүд хоёр сар гаруй хугацаанд халуун усгүй байна.

Агшин зуурын ус халаагч ашиглаж эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж байна. Улсын ажил тул дэмжиж байгаа. Гэхдээ ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Багшийн дээдийн баруун талд, Гадаад харилцааны яам, манай эмнэлгийн хойд талын зам дагуу Драмын театр хүртэл нүх ухчихсан. Баахан хоолой авч ирээд орхисон тул явган хүн болон машинтай явахад ч төвөгтэй байна. Бидний харж байгаагаар хийх ажлынх нь 50 хувь ч дуусаагүй юм шиг байна. Ямартай ч есдүгээр сарын 15-н гэхэд халаалт, халуун усаа авна гэдэг шаардлагаа холбогдох газарт нь хүргүүлж байгаа.

-Хугацаандаа ажил нь дуусахгүй юм байна. Үүнийгээ юу гэж тайлбарладаг вэ? Та бүгдийн зүгээс холбогдох хүмүүсээс асууж лавласан уу?

-Улсын хийгдэх ёстой ажил учраас ойр ойрхон асуугаагүй. Гэхдээ засварын хугацаа нь тодорхой байвал зүгээр байна. Харамсалтай нь есдүгээр сарын 15-н болж байхад дуусах болоогүй байна. Анх манайд мэдэгдсэн албан тоотод зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-н хүртэл дулааны шугам угсралтын засварын ажил хийж дуусна гэсэн байсан. Мөн эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд халуун усыг богино хугацаанд хязгаарлана гэдэг албан тоот өгсөн ч зургаан сараас хойш өнөөдрийг хүртэл халуун усгүй байлаа.

-Дулааны шугам угсралтын ажил хаанаас хийж байгаа вэ?

-Эрчим хүчний яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо орчимд дулааны магистраль шугамын ажлыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байгаа юм билээ. Бид ажил хийхийг эсэргүүцээгүй анх хэлсэн хугацаандаа ажлаа хийж дуусгаж халаалт халуун усаа өгөөч ээ гэж л шаардаж байна.

 Гадаад харилцааны яамны хүүхдийн цэцэрлэгийн багш Г.Должин:

"Цэцэрлэгийн хувьд зун үйл ажиллагаа явуулдаггүй болохоор асуудал байгаагүй. Анх бидэнд хэлэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө дуусгана гэж хэлсэн. Гэтэл цэцэрлэгийн урдуур нүх ухаад орхичихсон шугам угсралтын засварын ажил нь цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд дуусаагүй байна. Хүүхдүүд орж гарахад хүндрэлтэй нөхцөл байдалтай л байна.

Мөн усаа халааж аяга тавгаа угааж, цэвэрлэгээгээ хийдэг. Дээрээс нь хүүхдүүд гар нүүрээ угаахад хүйтэн устай хэцүү байна. Есдүгээр сарын 15-нд халаалтаа авах боломжгүй болоод байгаа.

Хүүхдүүдээ дулаан хувцаслаж ирээрэй гэж хэлээд байж байна” гэлээ.

Уг асуудлаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн зохицуулагч Э.Мөндөрөөс лавлахад, аравдугаар сарын 1-нээс аж ахуй нэгжүүдийн халаалтыг өгнө. Анх зургаан сарын 1-нд дулааны шугам засварын ажил эхлээд, наймдугаар сарын 15-нд дуусгана гэж төлөвлөж байсан.

Гэтэл УИХ-ын сонгуультай холбоотой дулааны шугамуудыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас долдугаар сард өгсөн.

Үүнээс үүдэж ажлын явц удааширч хэлсэн цаг хугацаандаа дуусахгүй байна. Мөн дулааны шугамыг өргөтгөн шинэчлэхийн тулд бусад инженерийн шугам сүлжээнүүдийг хамтад нь сольж өргөтгөн шинэчлэх гээд нүсэр ажил болж байна. Тухайлбал, мэдээлэл холбооны сүлжээ кабель шугамууд, УБЦТС-ний шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газрын цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил давхар хийгдэж байгаа учир ажил удааширч байгаа гэх мэдээллийг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-11 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

Аааа 2024-09-11 66.181.161.54

Ажиллах хүч бгүй, техник тоног төхөөрөмж бгүй, чадамжгүй цүнхний компанид тэндер өгсөний гай.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 124.158.126.107

барилга угсралтын ажилын зөвшөөрөл өгөх сонгууль ямар хамаа байна аа. төрийн албаныхан ажлаа хийж болдоггүй юм уу.

Avatar

arilgyi daryiAIMSHIGTAI xylgaichduig demjijy;? 2024-09-11 216.38.195.74

shar gytal, ytsan sarfan showdn spktylx xylgailj

Avatar

Нэргүй 2024-09-11 216.38.195.74

ene GALZYY XYMUUS CITYGIN ZAM BAINGA OPOLDDOG BOLLOO. Nail, orthodnticshyd nerdsyx, byilaar18U, mxs santiagoui gl, tahai tendx walmartCJN
1 talx?,ltKS bas savryyn eje?

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.160.114

УБ хотын ажил ийм л байгаа юм даа?!! Нямбаатар бол зоригтой, зүтгэлтэй хүү боловч аж ахуйн ажил удирдах туршлага даанч алга!! Хотын мэнэжер гэж нэг юм байх ёстой, тэр хүн аж ахуйн ажлаа хариуцах ёстой?!! Ажил хариуцах чадваргүй хүнээ бушуу солих хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2024-09-11 202.131.245.34

засвар хийнэ гэж зуны эхэнд газар ухсан ч тэнд нь ажиллаж байгаа ганц ч хүн харагддаггүй

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж