Хэзээ ч битгий саримсаар арьсаа үр!

FASHION

Хэзээ ч битгий саримсаар арьсаа үр!

Хэзээ ч битгий саримсаар арьсаа үр!

Тикток платформ дээр "Raw Garlic for Acne" гэж хайгаад үзээрэй. Богино бичлэгийн уг платформ дээр хэдэн зуун хүний батгатай тэмцэж буй бичлэг гарч ирэх бөгөөд тэд зөвхөн саримс ашиглаж буйгаа ярих аж. Тухайлбал, түүхий саримс идэж, батга гарсан хэсэгтээ нааснаар "ид шидийн" гэмээр богино хугацаанд эерэг үр дүн гарч болохыг онцолжээ. Гэхдээ энэ үнэн болов уу?

Байгалийн гаралтай антиоксидант болох саримс нь хүний биед зайлшгүй шаардлагатай бодисуудыг агуулдаг. Гоо сайхан, эрүүл мэндэд тустай ч гэлээ арьсандаа шууд нааж хэрэглэх нь хэр зөв болохыг Лондон хотын арьс, гоо заслын эмч нар тайлбарлалаа. "Self London"-ийн зөвлөх эмч Кетаки Бхэйт , арьсны мэргэшсэн эмч Шерин Идрисс болон "epetōme"-ийн үүсгэн байгуулагч, хоол тэжээл судлаач Эмили Энглиш нар гэрийн нөхцөлд батга арилгах аргуудыг үгүйсгэдэггүй.

Гэхдээ эмч нарын хамгийн том анхааруулж буй зүйл нь "Хэзээ ч битгий саримсаар арьсаа үр!"

Эмч Кетаки Бхэйтийн хэлснээр арьсан дээрээ шууд саримс үрэх нь үрэвсэлд хүргэж, улаалган, түлэх боломжтой. Энэ талаар Шерин Идрисс тайлбарлахдаа "Тикток дээр байгаа бичлэгүүдийг ажиглавал тухайн хүмүүсийн 80 гаруй хувь нь дааврын тэнцвэргүй байдлаас үүссэн батгашилттай байсан. Дааврын гаралтай батгыг саримс арилгаж чадахгүй. Их хэмжээгээр идэж, өдөр бүр арьсаа үрсэн ч арилгахгүй, улам бүр дордуулан сорив тогтох болно. Тиймээс батга яагаад гарах болсныг олж тогтоон, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй" гэжээ.

Тэгвэл батгыг хэрхэн зөв, боломжит хувилбараар эмчлэх вэ? Кетаки Бхэйт эмч "Хүн бүр өөр төрлийн арьс, бие махбодын бүтэцтэй шүү дээ. Тиймээс олон нийтийн дунд алдаршаад байгаа батлагдаагүй аргыг ашиглах нь зохисгүй юм. Олон жилийн дунджаар батгатай арьсанд комедоген агуулаагүй (non-comedogenic) бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв сонголт болохыг баталсан. Мөн хэт олон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг нэг дор ашиглах нь арьсыг цочроож болзошгүй" гэжээ.

Түүний зөвлөснөөр, салицилийн хүчил буюу "BHA" агуулсан гуужуулагч ашиглах нь арьсны сүвийг бүрэн цэвэрлэж, батга бага гарахад тусалдаг.

Мөн бензоил хэт исэл (benzoyl peroxide)-тэй бүтээгдэхүүн ашиглавал арьсан дээр үржих нянг багасгаж, үрэвсэл намдаадаг байна. Ретинол болон ретинал ашиглах нь арьсны эсийг эрчимтэй нөхөн төлжүүлэхэд туслах ба торлог бүрхэвчийг сайжруулдаг.

Хэрэв арьсан дээр том, идээт батга гарсан бол яаж эмчлэх вэ? Үүнийг хамгийн амархан эмчлэх арга нь гидроколлоид (hydrocolloid) агуулсан жижиг наалт юм. Хоол тэжээл судлаач Эмили Энглиш хэлэхдээ, "Арьсандаа шууд түүхий саримс ашиглах нь болохгүй, аюултай арга боловч хүнсэндээ ашиглаж болно. Гол нь тэнцвэртэй хооллох нь чухал. Саримсанд ‘B6’, ‘C’ витамин болон селен өндөр агуулагддаг. Мөн антиоксидант, үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээтэй аллицин зэрэг хүхрийн нэгдлүүдийг агуулдаг. Тиймээс хэт ихээр биш, өөрийн биеийн хэмжээндээ тааруулж хэрэглэх хэрэгтэй" гэжээ.

Эцэст нь, арьсаа хамгаалж, үрэвсэлт батгатай болохгүйн тулд ямар хүнсний бүтээгдэхүүн нэмж ашиглах вэ? Эмч нарын зөвлөж буйгаар гликеми багатай, антиоксидантаар баялаг Омега-3 агуулсан хүнс ашиглах нь хамгийн тустай. Омега-3 нь загас, самар гэх мэт хүнсий бүтээгдэхүүнд агуулдаг ч капсултай витамин хувилбараар ч бий. Мөн пробиотик буюу кефир, даршилсан байцаа, кимчи хэрэглэж, цайр их хэмжээгээр агуулсан хулууны үр, квиноа зэрэг үр тариаг хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.

 

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-11 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

dddd 2024-09-11 166.48.51.239

Zuv bichij surtsgaaya!!! "Хэзээ ч битгий саримсаар арьсаа үр!" gej helehiin orond "Хэзээ ч саримсаар арьсаа битгий үр!" esvel "Cаримсаар арьсаа хэзээ ч битгий үр!" gevel iluu tod bolj baina. Ene niitleliin garchigiig hed dahin unshsanii daraa "bitgii" gedgiig ni oilgov.

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж