"Халдварт өвчин 6000 тохиолдлоор буурсан"

"Халдварт өвчин 6000 тохиолдлоор буурсан"

"Халдварт өвчин 6000 тохиолдлоор буурсан"

Халдварт өвчний шинж тэмдэг болон хэрхэн урьдчилан сэргийлэх тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.


-Иргэд халдварт өвчнөөр өвчлөх нь хэр их хэмжээнд байна вэ?

-Улсын хэмжээнд долоо болон наймдугаар сарын байдлаар 22 мянга гаруй халдварын өвчлөл бүртгэгдсэн. Өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 6000 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь цар тахлаас хойш иргэд эрүүл ахуйн дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагын мэдээллийг амьдрал ахуйдаа хэвшил болгон урьдчилан сэргийлэх чадварт суралцсантай холбоотой.

-Одоогоор иргэдийн дунд ямар өвчлөл давамгайлж байна?

-Олон өвчлөл байна. Одоогоор гэдэсний халдвар болон хоолны хордлогот халдвар байна. Гол эмчлүүлж буй өвчлөл гэвэл гар ,хөл, амны өвчин, салхин цэцэг. Мөн цөөн тооны цусан суулга өвчнөөр эмчлүүлж байна. Үүнээс гадна удахгүй хүйтний улирал эхэлж байна. Үүнийг дагаад амьсгалын замын өвчлөл үргэлжилнэ.

Мөн улирал шилжих үед бие хямарч халдварт өвчин нэмэгдэх тохиолдол байдаг.

-Насаар нь авч үзвэл хэдэн насны хүмүүс эзэлж байна вэ?

-Халдварт өвчнөөр хэн ч өвдөж болно. Тэр дундаа гэдэсний халдварт өвчин хэнд ч халдана. Халдварт өвчин нь эх уурхай, дамжих зам, өртөмтгий бие гэсэн гурван хэлхээ нийлэх үед халдварт өвчин үүсдэг. Гэдэсний халдварын хувьд эх уурхай гэдэг нь ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдлыг хэлнэ. Энэ үед бохир гараар дамжих, бохир хоол хүнснээс бусад хүмүүст халдварлах боломжтой. Гэдэсний халдвараар хүн бүр өвдөх эрсдэлтэй ч өртөмтгий бие буюу бага насны хүүхэд голцуу өртдөг.

Учир нь хүүхдүүд гараа бохирдсон даруйд угаахаа мэдэхгүй, нэг нэгэнтэйгээ хоолоо дамжуулан идэх зэрэг ариун цэвэр сахиж чаддаггүйтэй холбоотой.

Иргэд гэдэс өвдөж, цанхайх тохиолдол их байна гэх болсон. Энэ нь гэдэсний халдвартай  холбоотой юу?

-Вирусыг бид лабораторид суурилсан тандалтаар үздэг. Гэдэс өвдөж цанхайх гэдэг нь олон шалтгаантай. Гэдэсний халдварт өвчнөөсөө болоод гэдэс өвдөж болно. Эсвэл хоол боловсруулах замын архаг хууч өвчтэй хүн байвал хурц хоол идэх үед өвдөх боломжтой. Үүнээс гадна дулааны улирлаас сэрүүний улирал руу шилжих үед ходоод гэдэсний хямрал үүсгэх зэрэг олон шалтгаан бий. Тиймээс ямар нэгэн зовиур илрэхэд мэргэжлийн эмч дээр ирж ялган оношлуулах нь зүйтэй юм.  Хэрэв гэдэсний халдварт өвчнийг эмчлүүлэхгүй удвал хүндэрч, архагшина. Халдварт өвчин учраас бусдад халдааж олон хүн өвчлүүлэх сөрөг нөлөөтэй. Харин архаг хууч өвчин, хоолны шингэц муудсантай холбоотой удаан хугацаанд гэдэс өвдөж удах нь хүндэрч өөр бусад эрхтнүүдийг үрэвсүүлэх нөлөөтэй.

-Хөрс, ус, агаараас шалтгаалан халдварт өвчний тохиолдол гарах уу?

-Хөрсний бохирдол, агаар бохирдол нь халдварт өвчнийг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл байж болно. Харин бид үүнээс сэргийлэх боломжтой. Тиймээс гараа бохирдсон даруйд нь гараа савандаж дарааллын дагуу угааж сэргийлэх нь чухал. Үүнээс гадна нүхэн жорлон, муу ус, бохир цооног гэх мэт асуудлыг зөв шийдэж, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй.

Т.ХҮСЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж