Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш АНУ өнгөт арьст эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү гэдэг асуулт үүссэн. Ажиглагчид болон шинжээчид тодорхой хариултгүй хэдий ч энэ асуултыг байнга дэвшүүлдэг. Энэ асуултад хариулахын тулд түүх, соёлын асар их мэдлэгтэй байх шаардлагатай. Америкийн улс төр, соёлын бүтцэд гүн гүнзгий шингэсэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг энэ асуулт илтгэнэ.
Америк өмнө нь үүнд бэлэн байгаагүй бол өдгөө нийгэм аажмаар илүү шударга, хүлээцтэй, тэгш төлөөлөлтэй болж байна.
Камала Харрисын хувьд олон соёлт орчинд өссөн нэгэн. Тэрбээр Калифорни мужийн Оакланд хотод цагаач гэр бүлд айлын том охин болон төржээ. Түүний ээж Шямала Гопалан нь энэтхэг гаралтай бол аав Доналд Харрис нь ямайк гаралтай.
Эмэгтэй удирдагчтай болоход бэлэн гэдгээ түүхийн янз бүрийн үе шатанд олон улс орон харуулсан. Тухайлбал, дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг улс 1966 онд Индира Гандиг ерөнхий сайдаар сонгосон. Түүнээс хойших бүх удирдагч эрэгтэй хүн байжээ. Түүнчлэн Их Британи улс 1979 онд анхны эмэгтэй сайдаараа Маргарет Тэтчерийг сонгосон. Тэтчер 1990 онд огцорсны дараа 2016-2019 онд Тереза Мэй, 2022 онд Лиз Трасс гээд эмэгтэй удирдагчид байсан. Шинэ Зеланд улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар 1999 онд Хелен Кларк сонгогдож байв. Цаашилбал, 1980 онд Исланд улс ерөнхийлөгчийн албан тушаалд эмэгтэй хүнийг шууд сонгосон дэлхийн анхны улс болжээ. Вигдис Финнбогадоттир 16 жил ажилласан. Гүн консерватив үзэлтэй Ирланд ч мөн 1990 онд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Мэри Робинсоныг сонгосон юм.
БҮТЦИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ
Гэвч АНУ-аар тогтохгүй ихэнх ардчилсан оронд эмэгтэйчүүдийн, ялангуяа өнгөт арьст эмэгтэйчүүдийн төлөөлөл тэгш бус оролцоотой хэвээр байна. НҮБ энэ оны зургадугаар сард дэлхий даяар ердөө 27 улс л эмэгтэй удирдагчтай байгааг онцолсон билээ. Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар “Өнөөгийн хурдаар дээд албан тушаал дахь жендерийн тэгш бус байдал 130 жилийн дараа ч арилахгүй” гэжээ. Засгийн газрын сайдын албан тушаалын 50-иас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ердөө 15 орон л байгааг НҮБ мөн мэдээлсэн. Жишээлбэл, Австралийн есөн парламентын долоод нь эмэгтэйчүүдийн төлөөлөл дутуу байгааг судалгаагаар тогтоосон байна.
АНУ-д ч мөн адил. Хамгийн сүүлийн Конгрессын сонгуулийн дараа АНУ эмэгтэй сенатчидын тоогоороо түүхэн дээд амжилт тогтоосон. Гэсэн хэдий ч энэ нь ердөө 28 хувийг л эзэлж байжээ. “Pew” судалгааны төвийн мэдээлснээр, АНУ-ын одоогийн Конгресс нь арьс өнгө, үндэс угсааны хувьд хамгийн олон янз холилдсон анхны түүхэн Конгресс болжээ.
Камала Харрисын хувьд 2021 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй, Өмнөд Ази гаралтай анхны хүн, анхны өнгөт арьст эмэгтэй болсон. Мөн ерөнхийлөгч Жо Байден анхны уугуул америк эмэгтэйг Засгийн газрын албан тушаалд томилсон нь түүхэн үйл явдал болсон. Энэ нь Дотоод хэргийн сайд Деб Хааланд юм.
Гэхдээ эдгээр үзүүлэлт, түүх нь АНУ өнгөт арьст эмэгтэй удирдагчтай болоход бэлэн гэдгийг нотлохгүй. Америкийн сонгогчдын багагүй хувь нь өнгөт арьст битгий хэл эмэгтэй хүнийг эрх мэдлийн дээд албан тушаалд дэвшүүлэхэд бэлэн биш байгаагийн шинж тэмдэг бий. Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ж.Д.Вэнс, ерөнхийлөгч асан Дональд Трамп зэрэг эмэгтэйчүүдийг дайрсан утгатай үг хэллэг хэрэглэсэн улстөрчид бий.
Зарим улстөрч Харрисыг хийсэн гавьяа зүтгэлээрээ бус өөрийн хувийн онцлог шинж чанараараа товойн гарч ирж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн ч гэж шүүмжилдэг.
АНУ өмнө нь католик шашинтай ерөнхийлөгчийг сонгоход бэлэн гэдгээ харуулсан удаатай. Жон Ф.Кеннеди тус улсын католик шашинт анхны ерөнхийлөгч байсан бол одоогийн ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь нь юм. Цаашилбал, 2008 онд анхны өнгөт арьст ерөнхийлөгчийг сонгоход бэлэн гэдгээ америкчууд харуулсан. Хэрвээ Камала Харрис ирэх сонгуульд ялж чадвал АНУ үнэхээр өнгөт арьст эмэгтэй удирдагчид бэлэн байгааг нотлох болно.
Эх сурвалж: THE CONVERSATION
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-11 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-11 45.11.21.120
Харуулах боломжгүй.
RobinStanley 2024-09-11 194.35.113.68
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 104.35.34.183
Камала Харрис анхны эмэгтэй ерөнхийлөгч болно .
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.180.121
Энэ авгайг шизотой юм шиг инээдэг гэсэн.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
James 2024-09-11 202.9.40.94
Энэ нэг ангалзсан хар самган Манай Ер боллоо юү, харагдаач
ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 59.153.113.112
Америк хэзээч өнгөт арьстан юмуу эмэгтэй еөктэй болохгүй гэдэг байсан чинь Обома еөк болоод, Хилари болох шахаад одоо бүр Камала гээд өнгөт эмэгтэй дэвшээд цаг хугацаа их хурдан бна шүү
Нэргүй 2024-09-11 59.153.113.245
Даварцан авгай шүү энэ нээрээ
Нэргүй 2024-09-11 66.181.160.114
АНУ-ын хөгжлийг хэдхэн суут ухаант том бизнесмэнүүд л чирж явдаг юм шдээ!! Америкчуудын дунд шал хөлдүү тэнэгүүд ч маш олон бий!! Гэвч нийт том дүнгээрээ бол америкчуудын дундаж ухамсарын түвшин монголчуудаас хамаагүй өндөр л дөө!!
Зочин 2024-09-11 192.82.66.27
Манайхан шиг хэдэн хулгач нар л байгаа. Тэгээд Ардчилал гэж худлаа хуцаад байж байдаг.
Нэргүй 2024-09-11 202.9.46.115
Хэрвээ бид одооноос хятад гаралтай иргэдийг хянахгүй бол 10-20 жилийн дараа хятад хүн манай ерөнхийлөгч болоход эргэлзэх зүйлгүй.
Зочин 2024-09-11 192.82.66.27
Аль 2009 онд 1930-аад онд урдаас орж ирсэн гаралтай ерөнхийлөгчтэй болсон шүү дээ.
Нэргүй 2024-09-11 202.9.46.115
Нэг сүрхий гаргалгаа хэрэггүй. Америк үндсэндээ өнгөт арьстан хүн ам олонх болсон шүү дээ
Del 2024-09-11 202.55.188.92
Угаасаа цагаачидийн улс шүү дээ уугуул иргэдээ бараг бүгдийн хядчихсан шүү дээ
зочин 2024-09-11 66.181.160.123
Заа ш** чи ….Индиануудыг нэг их хядаад байсан юм байхгүй л юм байна лээ шдэээ.. Одооч Индианууд дүүрэн л юм байна лээ ..Ялгагдахаа больчихсон л болхоос … Одоо наад Орос суртал ухуулгаа больчих
LaurenKing 2024-09-11 45.15.72.8
Харуулах боломжгүй.
Only men should rule the world. Because a man is the head of the family. This is the teaching of the Great God in the Bible. 2024-09-11 103.57.95.63
Only men should rule the world. Because a man is the head of the family. This is the teaching of the Great God in the Bible.