Ханиад томуугийн дэгдэлт ихэсч байгаатай холбоотойгоор өвчлөл, хүндрэл их байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгжийн дарга Н.СУВДМАА:
-Хичээл, сургууль эхэлж, иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл, тархалт ихэсч байна. Амьсгалын замын халдварт өвчний улирал эхэлж байгаа энэ үед ялангуяа томуугийн тархалт өндөр байна. Энэ үед нэгдүгээрт, эцэг, эхчүүд өөрсдөө болон хүүхдүүдээ улиралд нь тохируулж хувцаслах, хоёрдугаарт, хэрэв томуугийн шинж тэмдэг илэрвэл эрт эмнэлэгт хандах, гуравдугаарт, хичээл эхэлсэн үед анги танхимын цэвэрлэгээнд анхаарах шаардлагатай.
Мөн хүүхдүүд амнаас, ам дамжуулан хоолоо хувааж иддэг. Ингэснээр томуу тархах эрсдэл өндөр байна. Мөн энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад улирлын томуугийн вакциныг эрт хийж эхэлсэн. Тиймээс сайн дурын дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийн дархлаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн журмаар 10 хоног хийсэн. Цаашид иргэд сайн дураар дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
3,548.92






















































Холбоотой мэдээ