Хурим найрын хамгийн завгүй, оргил ачаалалтай сарууд үргэлжилж байна. Анх БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар Монгол Улсад хүрэлцэн ирж байжээ. Тухайн үед Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах, хуримын ёслол үйлдэх ордон байгуулах санаачилгыг гаргасан байна. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон” барих шийдвэр гарч, их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болсон тухай “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ний ёслол үйлчилгээний менежер, ёслол удирдагч Н.Амгалан хуучиллаа. Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг тус газарт ажиллаж өнгөрөөжээ. Нийтдээ 20 мянга гаруй гэр бүлийг баталсан байна. Өнөөдөр ч бас түүний завгүй өдрүүдийн нэг. Түүнээс “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ны үйл ажиллагааны талаар товч тодрууллаа.
ЗАЛУУЧУУД ЗААВАЛ ДАШНЯМ, БАЛЖИННЯМТАЙ ӨДРИЙГ СОНГОХОО БОЛЬСОН
Энэ жилийн хамгийн сайн өдөр гэж зурхайд буусан есдүгээр сарын 19-нд “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-д 50 орчим хос хуримаа хийхээр захиалга өгчээ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” нэгдүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тухайн жилийнхээ хуримын захиалгыг авч эхэлдэг байна. Өмнөх жилүүдийг харвал зөвхөн билигт сайн өдөр өндөр ачаалалтай бусад өдөр хүн багатай байдаг байсан бол орчин үеийн залуучууд заавал сайн өдөр гэж ач холбогдол өгөхгүй өөрсдийн хүссэн өдөр, цагтаа гэр бүл болохыг сонгодог болжээ. Энэ жилийн хувьд хурим найрын оргил сар болох найм, ес, аравдугаар сард бүхий л өдөр ижил шахуу ачаалалтай байгаа гэнэ.
Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд өдөрт дунджаар 60-70 гаруй гэр бүл үйлчлүүлж байна.
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ТӨЛБӨР 1.6-2,5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
“Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ны төлбөрт хоёр танхимаар үйлчлүүлэх эрх, ерөөлч магтаалч, дурсгалын зураг, бичлэг, бэлэг гээд бүх төрлийн цогц үйлчилгээ багтдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа нийлээд нэг цаг орчим болдог байна. Уг төлбөрийг ихэнх хосууд боломжийн гэж үздэг учраас сэтгэл хангалуун бус үлддэг гэр бүл байхгүй гэнэ. Жил бүрийн найм, ес, аравдугаар сар оргил ачааллын үе байдаг учраас үйлчлүүлэгчдийн хүссэн цагт буюу шөнийн 00:00 цаг, үүрийн 04:00 цагт ч Нийслэлийн гэрлэх ёслолын ордон ажилладаг. Зарим хосуудын хувьд зөвхөн гэр бүлээ батлуулаад хурим, найрын үйл ажиллагаагаа өөр газарт тэмдэглэх тохиолдол байдаг учраас цагийн хувьд уян хатан байдаг гэв. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” нийт 100 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ хуримаа хийж байгаа хосууд дунджаар 50-60 орчим хүн дагуулж ирэх боломжтой юм байна.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС ЖИЛ БҮР УРСГАЛ ЗАСВАР ХИЙДЭГ
Ордны барилга 1976 оны зургадугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийж тухайн өдрөө, анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулж байжээ. Түүнээс хойш жил бүр жижиг хэмжээний урсгал засвар хийж ирсэн байна. Гэхдээ анхнаасаа маш сайн чанартай барьсан барилга учраас одоо ч үнэ цэнээ алдаагүй. Тус ордныг Монгол, Зөвлөлтийн барилгачид барьж, дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ.
ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМАА ХИЙХ ХҮМҮҮС ОЛШИРЧЭЭ
Өнөөдрийг хүртэл тус газар 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” 2023 оноос хойш “Есөн эрдэнийн хурим” зохион байгуулдаг болсон. Гэр бүл болсон ч хуримаа хийж байгаагүй хүмүүс, мөн анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй “Их өргөө” гэрийг барьж, 2010 оны зургадугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийж, хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.
“Есөн эрдэнийн хурим” нь олон залуучуудад гэр бүлийн хайр урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтойг харуулдаг гэнэ. “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” өөрөө олон гэр бүлийн хайр шингэсэн сайхан газар. Энд орж ирсэн хүмүүс ямар гоё энергитэй юм бэ гэж байнга хэлдэг. Хурим гэдэг өөрөө зөвхөн хоёр хосыг батлахаас гадна удаан уулзаагүй ах дүүсийг уулзуулдаг сайхан баяр” хэмээн Н.Амгалан ярьсан юм.
JenniferKing 2024-09-11 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-11 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-11 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-11 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-11 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-11 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-11 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-11 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-11 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-11 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-11 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-11 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-11 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-11 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-11 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-11 46.8.22.4
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 59.153.114.66
цэргийн дүрэмт хувцас ыг гэрлэх ёслолд өмсөх нь зохимжгүй бна.цэргийн параданд өмнө.
ИРГЭН 2024-09-11 59.153.115.27
САЙН ӨДӨР МУУ ӨДӨР ГЭЖ МУНХАРХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ МОНГОЛЧУУДАА. ЭНЭ БОЛ ХӨГЖЛИЙН СААД ШҮҮ ДЭЭ
ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108
Харуулах боломжгүй.
XSGYI CJN upeedyi daryi keni AIMSHIGTAI UXAMSARGUIuiiiiii?; 2024-09-11 216.38.195.74
BLR BOLJ
Нэргүй 2024-09-11 103.57.92.131
🐅
yu; 2024-09-11 216.38.195.74
gadniCJN
keniy; 2024-09-11 216.38.195.74
workerc?
- uuruu olon, GUILAGCHINGIN ARXIDALT SEXGYI keni xylgaichduin tsyglaan; 2024-09-11 216.38.195.74
– V
AIMSHIGTAIXYYXED arilgyi bolloo Nail sarvaij, UUPSDUU doromjlyylj bgaa ylc dyygai; 2024-09-11 216.38.195.74
worker @ bas UBJTEI xarts ni.CJNX;
negrjin AIMSHIGTAI xy BOLJ 2024-09-11 216.38.195.74
MUNGUUN XYND UGLUU+N.
Нэргүй 2024-09-11 66.181.177.111
гэрлэлт батлахын өмнө шинжилгээний бичиг шаарддаг хууль үйлчилдэг биз дээ? Удмын сэтгэцийн эмгэгтэй хүнийг мэдэлгүй суугаад амьдралаа үрсэн хайран залуус байх юм. Монголоор нэг сэтгэцийн өвчтэй хүмүүс олширно ш дээ! Хариуцлагатай баймаар бнаа!!!
иргэн 2024-09-11 66.181.189.180
Буруу өдөр, Цаг хугацаанд Хурим хийгээд Салцгааж байгаам шүү дээ, Юм болгон учир утгатай,
Зочин 2024-09-11 66.181.190.95
эргүү тэнэг мангар эрдэнэзаяа гэгч чи жаалханч болтугай юм унш. улс тунхагласаны 50 жилийн ой буюу 1974 оны 11-р сарын 24-нд тэр үеийн ЗХУлсын төрийн тэргүүн брежнев манайд айлчилж одоогийн 3,4-р хоррлолыг бэлгэнд өгч мөн хуримын ордны барьж өгч байсан. сэтгүүлч нэртэй аүн аогнууд энэ улсаар дүүрчээ. яаж салнадаа. хоосон толгой хошного булайнууд
Зочин 2024-09-11 66.181.168.199
Мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж байх хэрэгтэй. " “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон”-ний ёслол үйлчилгээний менежер, ёслол удирдагч Н.Амгалан " гэж овгийг буруу бичжээ. Бямбажавын Амгалан гэдэг эмэгтэй байна.
LaurenKing 2024-09-11 45.15.72.8
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-11 66.181.160.114
Хорвоогийн өдрүүд сайн, муу гэж ерөөс байхгүй, хүмүүс л субъектив санаандаа тэгэж ялгаа үүсгэн бодоод түүндээ өөрөө итгээд илүү төвөг учруулдаг мухар сүсгийн нэг мөн!!! Хүний үйлс сайн, муу байх нь уг хүний санаа бодол, үйл хэргээс л шалтгаалдаг!!! Орчин цагийн залуус эрх биш мэдээлэл сайтай болсон тул энэ мухар сүсгийн үндэслэлгүйг мэддэг болжээ, сайн байна!!!
цЭНГЭЛ 2024-09-11 202.126.94.69
Залуус сайн байна, сайн муу өдөр гэж энэ хорвоо дээр байхгүй, энэ бол мухар сүсэг
иргэн 2024-09-11 66.181.189.180
Ёс жаяг, Уламжлалаа гээж Гадныханыг дуурайж хэт их хэлбэр хөөж, Хурим хийгээд салсан Хосууд өчнөөн байна,
Нэргүй 2024-09-11 122.201.31.205
Сайн өдөр нь багтахгүй юм чинь аргагүйшдээ амьдралын хамгийн чухал мөч юм чинь аль сайныг нь сонгоношдээ худлаа бичихын