Төсөв 2025: Ахмадуудын дундаж тэтгэвэр 875 мянган төгрөгт хүрнэ

Төсөв 2025: Ахмадуудын дундаж тэтгэвэр 875 мянган төгрөгт хүрнэ

Төсөв 2025: Ахмадуудын дундаж тэтгэвэр 875 мянган төгрөгт хүрнэ

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.  “Хууль төрөхийн өмнө” буландаа ирэх оны төсвийн төслийг танилцуулж байна.


Засгийн газар 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.7 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 35.5 хувь, нийт зарлагын хэмжээг 35.6 их наяд төгрөг буюу 37.5 хувь, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 2 хувьтай тэнцүү байхаар төлөвлөжээ.

Төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нүүрсний үнийг 1 тонн нь 129 ам.доллароор тооцон 83.3 сая тонн,  унц алтыг 1850 ам.доллараар тооцон 18 тонн,  зэс 1 тонныг нь 10 мянган ам.доллароор тооцон, 1.7 сая тонныг экспортлохоор тусгажээ.

Ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 5.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс, Төсвийн тогтворжуулалтын санд нийт 456.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд нийт 1 их наяд 849.7 тэрбум төгрөг, үлдэх 3 их наяд 338.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.  Ийнхүү нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр ирэх онд уул уурхайн салбар нэгдсэн төсвийн нийт орлогын 31 хувийг бүрдүүлэх өөдрөг төсөөллийг хийгээд байна.

Гэхдээ олон улсын шинжээчид 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ буурч болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлэх болсон. Дээр нь БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарч, Монголоос экспортлогдож буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй аж. Хэдий дээрх эрсдэл үүсч болзошгүй ч БНХАУ нь 2029 он хүртэл эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 300 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хотуудыг өргөтгөх, техник технологийн үйлдвэр нэмж байгуулах зэрэг арга хэмжээг тусгасан нь гангийн болон түүхий эдийн эрэлт тогтвортой байх үндэс болно гэдэг зураглалыг ч гаргажээ.

Монгол Улсын хувьд энэ оны долоон сарын байдлаар  БНХАУ руу нийт 47.5 сая.тонн нүүрс экспортолсноос 34.5 сая тонн нь коксжих нүүрс эзэлжээ.  Энэ нь БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрсний 51 хувийг эзэлсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 7.9 сая тонноор илүү буюу 30 хувиар өссөн бол БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрc 15.5 сая тонноор нэмэгдэж, 15 хувь өссөн үзүүлэлт гарчээ.

Коксжих нүүрсний зах зээлд Монгол Улстай өрсөлдөхүйц бусад орнууд болох ОХУ, Австралийн нүүрсний экспортын гүйцэтгэлийг харвал ОХУ БНХАУ руу 17.8 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая тонноор өсчээ. Харин Австрали улсын хувьд БНХАУ-ын талаас тогтоосон экспортын хориг цуцлагдсаны дараах жилүүдэд нүүрсний экспортлох хэмжээ эргэн сэргэсэн ч хориг тавихаас өмнөх жилүүдийн түвшингээс хэд дахин буурсан аж.

Иймээс өмнөд хөрш рүү гаргах нүүрсний экспортыг 83.3 сая тонн байхаар тооцжээ.

Инфляцитай уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ

Хамтарсан Засгийн газар ирэх онд төрийн албан хаагчийн цалин, ахмад настнуудын тэтгэврийг нэмэхээр төсөлд тусгажээ.  Үүнд нийт 223.2 мянган төрийн албан хаагчийн цалин нэмэгдэхээр тооцсон аж.

Цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан 6 хувиар нэмнэ.

Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1 сая 166 мянган төгрөг (суманд 1 сая 632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1 сая 399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг (суманд 1 сая 335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1 сая 144.8 мянган төгрөг) болж нэмэгдэх юм байна.

УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан аж. Иймээс 510 мянган иргэний тэтгэврийг 6 хувиар тооцон нэмэгдүүлэхээр тооцжээ.

Ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байгаа бол дээрх нэмэгдлийн дүнд дунджаар 875.8 мянган төгрөг болох аж.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй халамжийн тэтгэврийг ч 6 хувиар нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг тусгасан юм байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 их наяд төгрөгт хүргэнэ

Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 их наяд төгрөгт хүргэнэ. Тодруулбал, Хуримтлалын сангаас  562.1 тэрбум төгрөг, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргахаар төлөвлөсөн. Дээрх санхүүжилтийн үний 50-иас доошгүй хувийг орон нутагт чиглүүлнэ.

Ипотекийн зээл өнгөрсөн жилүүдэд 700 орчим тэрбум төгрөгөөр хязгаарлагдаж ирснийг Засгийн газар энэ онд 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэхдээ Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр энэ онд шинээр 10 мянга орчим иргэн байртай болох бололцоо бүрдсэн. Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн нь орон нутгийн иргэдэд илүү боломж олгож буй. Өмнө нь ипотекийн зээлийн 20 хувь орон нутагт очдог байсан бол энэ жил 40 гаруй хувьд хүрсэн.

Харин ирэх жилд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 50 хувь буюу 650 тэрбумыг орон нутгийн иргэдэд олгох бодлого барих аж.

Орон нутагт ипотекийн зээл жилийн гурван хувийн хүүтэй олгогдох бол Улаанбаатар хотод хамгийн багадаа 6 хувийн хүүтэй олгогдоно. Ингэхдээ дээрх 6 хувь нэмэгдэж ч болзошгүй. Төв банкны ерөнхийлөгчийн мэдээллээр Улаанбаатар хотын А бүсэд баригдсан орон сууцанд 10 хувийн, Б бүсэд баригдсан орон сууцанд 8 хувийн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцанд 6 хувийн ипотекийн зээл олгох схем боловсруулсан. Улс төрийн дэмжлэг авсан нөхцөлд энэхүү схем хуульчлагдаж, нийслэлийн иргэд 6-10 хувийн ипотекийн зээлд хамрагдах болж буй юм.

Түүнчлэн иргэдийг орон сууцжуулах дээрх арга хэмжээтэй зэрэгцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх аж.

Үүнд зориулж 93.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд Улаанбаатар хотод 6152 өрх, орон нутагт 7282 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд хамруулахаар төлөвлөөд байна.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийг 2025-2027 онд үе шаттайгаар улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр 90 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад тусгасан юм байна.

“Чинээлэг малчин” хөтөлбөрт 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

Засгийн газар 2025 онд "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт", "Шинэ хоршоо -Чинээлэг малчин" зэрэг хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал,  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.1 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд 2025 онд 200 орчим тэрбум төгрөгийн шинэ зээл олгох тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 97.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан аж. Мөн  “Атрын 4” аяны хүрээнд 2025 онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 58.7 тэрбум төгрөг,  “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 788 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 77.1 тэрбум төгрөг тусгасан байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд нэг их наяд төгрөг, 2025 онд 500 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 143.4 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн шинээр олгох зээлд батлан даалт олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг тусгасан юм байна.

Өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрснээс малчид малчны зээлээ төлөх боломжгүй байна гэдэг асуудлыг хөндөж тавьснаар арилжааны банкин дахь 1.3 их наяд төгрөгийн Малчдын зээлийн үндсэн төлбөрийг 1 жилээр хойшлуулж, тус хугацаанд төлөх зээлийн хүүгийн 6 нэгж хувиас давсан хэсгийг төсвөөс төлсөн. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан зээлийн хүүгийн зөрүүг 2024, 2025 онуудад хоёр хувааж төлж байгаа бөгөөд ирэх онд 77.3 тэрбум төгрөг төлөхөөр тусгаад байна.

Хөгжлийн бүтээн байгуулалтад 6.9 их наяд төгрөг зарцуулна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байгааг Засгийн газрын тэргүүн онцлоод буй. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.

 “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгасан.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Энэ хүрээнд ирэх онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөнөөс аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-11 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.179.26.192

ажилласан жил хуримтлуулсан мөнгөн дүнгээс хамаарч тэтгэврийг нэмэх нь шударга байх

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

Санал 2024-09-11 103.145.234.93

хонины туранхай гуя далны дайвартайгаа 60 мянга болж байна. ахмадуудын тэтгэвэр бүх юмны үнийн өсөлтийг даахгүй болов. одоо эрчим хүчний үнэ нэмэхээр дагаад бүх юмны үнэ нэмэгднэ. дулааны үнэ 50 хувь нэмэх ямар ч үндэслэлгүй. халаалт зогсон зуны улиралд суурь үнэ гэж өрх бүрээс 5500 төг авдаг, 11 сарын 1, 3 сараас халаалт өгсөн нэртэй гм луйварын төлбөр иргэд төлдөг.

Avatar

Эх оронч 2024-09-11 103.168.34.183

Юу ч хийгээгүй нөхдүүд эх орныхоо хөгжлийн төлөө махийн зүтгэсэн хүмүүстэй ижил тэтгэвэр авна гэдэг байж болохгүй зүйл.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 59.153.114.66

тэтгэвэр адилхан нэмнэ гэж байхгүй шүү.өндөр татвар төлж байсан бага цалинтай бага татвар төлж байсан 2 алд дэлэм зөрүүтэй тул барьцалдаад байгаа орк хөгшүүл ойлго.тухайн үеийн хэлтсийн дарга манаач үйлчлэгч 2 адилхан цалинтай байж таарах уу гм…

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.187.168

Dundaj tetgever arai xudlaa baina. Songuuliin umnu 700k garui gej medee yavsan daa. Songuuliin daraa zarim xynii tetgeveriig nemne gej baimaargui yum. 1404k gesen xyazgaariig odoogiin jishigt xurgex xeregtei.

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.187.168

6% arai xudlaa too yum shig baina daa. Tognii une usuxuur bux yumnii une usnu tegexeer tootsson deer bishuu.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.9.40.185

Ахмадуудын цалинг нэмэхдээ бүгдэд нь ижил нэмэх хэрэгтэй. Тэтгэвэрийн 6 хувь гэвэл их тэтгэвэр авдаг хүн хамаагүй ихээр тэтгэвэрээ нэмэгдүүлнэ. Жигдхэн 20, 30 мянга гэж нэмэх хэрэгтэй. Өндөр тэтгэвэр авдаг хүн нь бусдаасаа их иддэг их хэрэглээтэй гэсэн үг бишээ. Адилхан л өндөр настан учир адилхан л нэмэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.161.150

хэн их татвар төлсөн тэр хэмжээгээр тэтгэвэр авна шүү дээ бага татвар төлсөн бага ажилласан хүн бага тэтгэвэр авна энэ бол шударга ёс. Тэгэхээр инфляцитай уялдуулж хувилж нэмэх нь зөв шүү. Бага авдагт нь их, их авдагт нь бага нэмнэ гэвэл шударга бус болно.

Avatar

зочин 2024-09-11 66.181.190.14

Татвар төлсан хэмжээтэй нь уялдуулж нэмэгдэл тогтоох нь зөв, Манайд ч бусад оронд ч ийм л хуультай, Нийгмийн даатгалын сан алдагдалтай гэж сонссон, Тэгвэл харин : хан жил ахиу татвар төлөөд тэтгэвэрээ өндөр тогтоолгоод байгаа явдлыг л эргэж хармаар юм, Ийм буруу жишиг тогтооход Пүрэвдорж гэх нөхөр их нөлөөлөх шиг болсон,Буруу жишэг л тогтоож хэрхэвч болохгүй

Avatar

Нэргүй 2024-09-11 103.57.94.134

тэтгэвэр чинь 650 л байгаа шүү дээ.юун их тоо тавьдаг юм

Avatar

Нэргүй 2024-09-11 103.57.94.94

Тэтгэврийн итгэлцүүр гэж алаг үзсэн шудрага бус аргачлал хэрэглэсэн дээ

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2024-09-11 66.181.176.46

ЦАЛИН, ТЭТГЭВЭР БОДИТООР НЭМЭГДЭХГҮЙ Л ДЭЭ.ИНФЛЯЦИ 6 ХУВЬ ӨСӨХӨД Л АЛДАГДЛАА НӨХӨХ ТӨДИЙ МӨНГӨ. ГЭТЭЛ ИНФЛЯЦИ 6 ХУВИАС ДЭЭШ НЭМЭГДВЭЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХ БУС, БУУРНА.БАС ЦАХИЛГААНЫ ҮНЭ БААРАГГҮЙ НЭМЭГДЭХ БОЛЛОО. БАС ЦААНА НЬ МАХ, ГУРИЛЫН ҮНЭ ГЭЖ ДАРАМТ БИЙ.ХӨГШЧҮҮЛИЙН ХУВЬД ИРЭХ ЖИЛ ГЭРЭЛ ГЭГЭЭ БҮДЭГ БАЙНА..ГЭХДЭЭ ЯАХ ВЭ УУЛААСАА БИД ЧИНЬ ТЭСВЭРТЭЙ УЛС, ТЭСЭЭД Л ГАРНА.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.126.89.141

tetegweriig araich dee neeree6hywi nemeed yugaa awah wee bankuud tetegweriin zeeleech ogohgvi zowooj bna shvv dee tor n nemeed baij chadahgvi yum bol tetegtewriin zeelee ydahdaa hvn ooriinhoo hvselteer saraa songood awah erhiigen hangaad ogoochee heden tetegweriin geh nas zaluu bga hvmvvs zeelee awaad yum hiimeer bna oor zeel oldohgvi yum bilee shvv dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж