Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэв

Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Энэ талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг "KCNA" Мягмар гаригт мэдээлсэн байна. Ким Жон Ун Даваа гаригт Хойд Солонгос байгуулагдсаны 76 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ цөмийн зэвсгийн нөөцийн хэмжээг экспоненциалаар нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.

"Бид одоо цөмийн зэвсгийн тоог геометрийн явцаар нэмэгдүүлэхийн тулд цөмийн зэвсэг байгуулах бодлогыг төгс хэрэгжүүлж байна" гэж Ким Жон Ун хэлжээ.

Тэрбээр мөн дайсагнагч орнууд хойд Солонгос руу цөмийн зэвсгээр довтлохыг хүсч байна гэжээ. Ямар улс, орныг хэлж буйгаа Ким Жон Ун тодорхойлоогүй ч тухайн орнуудыг буруутгасан байна. Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн (SIPRI) мэдээлснээр, Хойд Солонгост одоогоор 50 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа гэж тооцоолсон. Гэхдээ уг тоо нь баттай биш юм. Хойд Солонгос цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хориг арга хэмжээнд ороод удаж байна.

Хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийснээс хойш хориг араг хэмжээнд орсон юм.

Пёньян сүүлийн хоёр жилийн хугацаанд пуужингийн туршилт явуулах болсон бөгөөд АНУ, Өмнөд Солонгосын эсрэг үргэлж үйл ажиллагаа явуулдаг. Мөн Оростой цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж