Өмнөд Солонгосын эмч нар засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зарлаад ойролцоогоор хагас жилийн хугацаа өнгөрч байна. Эмч нар удаан хугацаанд ажил хаяснаар эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн. Тэгвэл ажил хаялтад нэгдээгүй эмч нараа бусад нь гадуурхаж эхэлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам Даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, ажил хаялтад нэгдээгүй яаралтай тусламжийн эмч нарын хар жагсаалтыг гаргаад, цахим сүлжээнд байршуулж, тэднээр доог тохуу хийж байсныг илрүүлжээ. Эрүүл мэндийн яам энэ хэргийн цаана хэн байгааг мөрдөн шалгахыг цагдаагийн байгууллагаас хүсээд байна.
Ажлаа хийж буй яаралтай тусламжийн эмч нарыг "албадан хөдөлмөр эрхлэгсэд" гэж нэрлээд, шаргуу хөдөлмөрт нь талархъя гэсэн утгатайгаар тус цахим нийтлэлд шоолсон байжээ.
Ажил хаялтад нэгдээгүй эмч нарын жагсаалт цахим орчинд хэдийнэ тарсан байсан. Гэхдээ энэ удаад эмч нарын хувийн мэдээлэл, хорлонтой сэтгэгдлүүд нэмэгдсэн байснаараа ялгаатай. Энэ мэдээллээс болж ажлаа хийж буй эмч нар сэтгэл санааны дарамтад ороод байгааг холбогдох албаныхан мэдэгджээ.
Хар жагсаалтын хэрэгтэй холбоотойгоор одоогоор 30 орчим хүнийг мөрдөн байцаалтад шилжүүлээд байна.
Эмч нарын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор анагаахын сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг засгийн газар анхлан гаргасан боловч ажил хаялт, жагсаал цуглаан хоёрдугаар сараас хойш үргэлжилж байна. Анагаахын оюутнуудын тоог 2000-аар нэмэгдүүлэх төлөвлөгөө анх гаргасан ч зургадугаар сард энэ тоог 1500 болгож эцэслэн тогтоожээ. Боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэж, цалинг бууруулна гэж үзсэн тул эмч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: YONHAP
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-10 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-10 45.11.21.120
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.
ChristineLebert 2024-09-10 46.8.106.202
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-10 92.119.193.188
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-09-10 90.188.241.27
Эрүүл мэндийн салбар бол онцгой салбар, төр хяналтдаа байлгахгүй бол ийм л юм болдог бна
Нэргүй 2024-09-10 202.21.109.1
угаасаа хүн гадуурхдагаараа алдартай ард түмэн биз дээ