Одоо зарлагдаад буй оюутны тэтгэлгүүд

Одоо зарлагдаад буй оюутны тэтгэлгүүд

Одоо зарлагдаад буй оюутны тэтгэлгүүд

Өмнөө тавьсан зорилго, хүсэл тэмүүллийнхээ төлөө өөрийгөө сорьж үзэхийг хүсч байгаа залуус олон бий. Энэ удаад бид одоо зарлагдаад байгаа орон орны тэтгэлгийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ДОТООДЫН ТЭТГЭЛЭГИЙН МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА 17 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА

Оюу толгой компанийн жил бүр уламжлал болгон зарладаг дотоодын тэтгэлэг зарлагджээ. Тус тэтгэлгийн ерөнхий шалгуур нь Монгол Улсын иргэн, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх. Мөн өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй, заасан мэргэжлийн чиглэлээр 2-4 дүгээр дамжаанд суралцдаг байх шаардлагатай.

Материалыг энэ сарын 27 дуустал хүлээж авна гэжээ.

ӨМНӨГОВИЙН ХАРЬЯАТ 1-4 ДҮГЭЭР КУРСИЙН ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас  мөн оюутны тэтгэлэг зарласан байна. Тус тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монгол Улсын их дээд сургуульд суралцаж, чанартай дээд боловсрол эзэмших, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг хүний нөөцийг бий болоход дэмжлэг үзүүлэх.

Хамрах хүрээний тухайд дотоодын их, дээд сургуулийн 1-4 дүгээр дамжааны Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй оюутнууд байх.

Тавигдах шаардлага
1.    Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх;
2.    Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх;
3.    Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх;
4.    2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90 хувиас дээш байх;
5.    Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах.

Материал хүлээн авах хугацаа нь ирэх сарын 1-нд дуусах аж.

 

ЗОРИГ САН 20 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Зориг сан, Палома ХХК-тай хамтран "Эрүүл мэнд эрхэм баялаг, эрдэм мэдлэг дээдийн баялаг" уриан дор дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид хоёроос дээш дамжаанд суралцаж байгаа 20 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр зарлажээ.

Материал хүлээн авах хугацаа энэ сарын 15-нд дуусна.

 Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрийн тэтгэлэг, төслийн менежментэд суралцаж нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлэх аж. Мөн багаар ажиллаах чадварт суралцаж, хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдах боломжтой. Тавигдах шаардлага нь голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, үе тэнгийн залуустай өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх.

МУИС-ИЙН 2, 3 ДУГААР ДАМЖААНЫ ОЮУТНУУДАД 12 БАГЦ ЦАГТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Монгол Улсын Их сургуульд суралцаж байгаа идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой тэтгэлгийн материал авах хугацаа тав хоногийн дараа дуусна. Тодруулбал, МУИС-ын 2, 3 дугаар курсд сурдаг, 3-аас дээш голч дүнтэй оюутнуудад сургалтын 12 багц цагтай тэнцэх тэтгэлэг олгох аж.

Бүрдүүлэх бичиг баримт нь хүсэлт гаргагч анкет бөглөж, дүнгийн тодорхойлолтоо хэвлэж, амжилт, нийгмийн идэвхээ батлах бичиг баримтын хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар нь 77307730-1514.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-11 202.21.127.167

Инженерээр сурах хүүхдүүдийг дандаа Өмнөговийх байх шаардлага тавих юм. Тэгэхлээр чинь яаж хүүхдүүд элсэх юм бэ?
Оюу Толгой үүнийгээ анхаарах хэрэгтэй шүү????? төрсөн газраар нь ялгаварлан гадуурхаж байна.

Avatar

ShannonJefferson 2024-09-11 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-11 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.126.90.195

зориг сан охидын боловсролыг дэмжих гээд хүйсээр нь ялгаврлан гадуурхдаг бсн цаг үеээ дагаад өөрчлөгджээ..ашгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж