Үндсэн хуульд зааснаар Монгол парламентын засаглалтай, ардчилсан улс. Мөн хүн бүхэн тэгш эрхтэйг эцэг хуулиар тунхагладаг. Авчиг үнэн хэрэгтээ энгийн иргэн ба эрх мэдэлтэн, улстөрчид ба "улныхан" гэсэн хоёр өөр давхарга бий болсон, хоёр өөр хууль дүрэм үйлчилдэг болсон. Уг нь УИХ-аас баталсан хууль дарга ба цэрэгт ялгаатай үйлчлэхийг дэлхий нийтэд даабль стандарт гэж үздэг. Монголчуудын хэлдгээр алагчлал гэсэн утгатай үг.
Атал манай парламентын баталсан хууль, тогтооол, төрөөс хэрэгжүүлдэг дүрэм, журам бүгд улстөрчдөд "зөөлөн", "улныханд" хатуу үйлчлэх нь бий. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ утгаараа хууль тогтоогчдын ёс зүйн, үүрэг хариуцлага энгийн иргэдээс илүү хатуу чанга, чанд мөрдөгдөх ёстой. Хууль тогтоогч нараа баталсан хууль тогтоолоо дагаж мөрдөхөөс, нийгмээс нэхдэг, шаарддаг шударга ёс, ёс зүй УИХ-ын танхимаас эхлэх ёстой. Харамсалтай нь, халдашгүй дархан эрхийн ард хууль тогтоогч нар нь хулгай, луйвар хийдэг, хүчин, хүчирхийлэл үйлддэг нь бодит фактууд. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг нь хууль зөрч, хулгай хий, худлаа хэл, хувийн ажлынхаа завсар чөлөөгөөр хууль тогтоох ажлаа хий гэсэн үг биш.
Харамсалтай нь, Монголын Төрийн ордонд хууль ёс, ёс зүй, үүрэг хариуцлага үйлчилдэггүй. Төрийн тендер, төсөл, сан хөмрөгийг цөлмөсөн хүмүүс хууль батлах нь өөрөө хууль бус үйлдэл. Харамсалтай нь, шоронд оронд суух ёстой нь ордонд залардаг. Хамгийн том хулгайч нараа хамгийн дээрээ залдаг нь монголчуудын "шударга ёс" юм.
Сонгууль болохоор л улсаа хөгжүүлнэ, төрөө шинэчилнэ гэж уран гоё донгоддог хэрнээ сонгууль дуусахаар манай улстөрчид чуулганыхаа хуралдаанд суудаггүй, халдашгүй дархан эрхээ эдлэх мөртлөө хариуцлага, үүргээ умартах нь гэм биш. Төсөв, мөнгө ярихаар Төрийн ордонд орж ирдэг хэрнээ хүний эрх хөндөхөөр "алга" болдог долоовор хуруунууд, намын кнопууд бий. Тэдэнтэй хариуцлага тооцох бараг боломжгүй, их сайндаа л гишүүний цалингаас нь хасдаг.
Учир нь, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол түүнд тасласан өдрийн цалинг олгохгүй байх хуультай юм. Тэрхүү хуульд зааснаар ээлжит бус чуулганы хуралдаанд суугаагүй гишүүдийн цалинг олгохгүй байхаар УИХ-ын Тамгын газраас шийдвэрлэжээ.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн наймдугаар сард ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм. Ээлжит бус чуулганы хуралдаандаа огт үзэгдээгүй, тангараг өргөсөн цагаасаа хойш таг алга болсон гишүүн бол Х.Баттулга. Жилийн өмнө УИХ-д нэр дэвшихгүй гэж явсан тэрбээр УИХ-ын гишүүн болсон ч чуулганы хуралдаандаа огт оролцохгүй байгаа түүнд улс төрийн өөр хүсэл шунал бий нь ойлгомжтой. Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа ч, Төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ ч нийгэм, эдийн засгийн сайн сайхны төлөө зүтгэсэн удаа цөөхөн. Ихэнхдээ л хувийн болон гадны эрх ашигт үйлчилж ирсэн нь үгүйсгэх аргагүй үнэн билээ.
Ганц Х.Баттулга ч биш түүнтэй адил цалингаа хасуулах шийтгэлийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Ганбаатар, Д.Ганмаа, Б.Пүрэвдорж нарт ногдуулсан. Д.Ганмаа гэгч гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд нэг удаад ч суугаагүй аж. Тэрбээр МАН-ын жагсаалтаар гишүүн болсон түүний хувьд Монголын эрх ашгаас илүү том хувийн эрх ашиг байсан болоод хууль тогтоогчийн үндсэн үүргээ умартсан биз.
Гэлээ гээд УИХ-ын гишүүдийн цалинг хасах нь тэдний хувьд шумуул хазсан дайны реакц гаргахгүй шийтгэл болох нь ойлгомжтой. Монголын парламентад цалингаараа амьдарлаа залгуулдаг гишүүн байхгүй. Ямар сайндаа л М.Нарантуяа-Нара гишүүн элдэв сурталчилгааны лайв хийж мөнгө олж чадахгүйд хүрсэндээ бухимдах билээ. Тэрбээр УИХ-ын гишүүний "өчүүхэн" цалингаар амьдрах боломжгүй тухайгаа ч жиргэж байв.
УИХ-ын гишүүний сарын цалин нь 3.9 сая төгрөг. Гишүүд чуулгантай, чуулгангүй байхаас үл хамаараад сарын цалингаа авна. Чуулган завсарлагаатай байх нь хамаагүй, байнгын ажиллагаатай парламентын гишүүн сар болгон цалингаа тогтмол авна гэсэн үг.
Гэхдээ энэ мөнгө бизнесийнх нь орлого ашиг хэдэн зуун тэрбумаар тоологддог, авлига, хулгайн хэмжээ нь их наядаар яригддаг баян гишүүдэд цайны мөнгө ч болохгүй. Зарим гишүүд сарын цалингаа авдаг картаа туслахдаа өгчихдөг тухай яриа үнэний ортой биз.
Монголын хамгийн баян бүлэглэл, 40 их наядын нүүрсний толгойлогч Х.Баттулгад 3.9 сая төгрөгийн шийтгэл оноож буй нь ёстой элгийг нь хөшөөж байгаа биз. Мөн чихрийн хамгийн том наймаачин Ж.Ганбаатар 3.9 сая төгрөгөөр хотойх хүн мөн үү. Улны иргэдэд цалин, тэтгэврээ хасуулах нь том шийтгэл болохоос улстөрчдийн хувьд бараг шагнал шахуу юм. Тэр ч бүү хэл УИХ-ын дэд дарга хэрнээ Д.Пүрэвдорж чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь ард иргэдээ үл хүндэтгэв үү, албан тушаалаа голов уу?! Гахай илүү эрхтэй гэж энэ шүү дээ.
Тиймээс улстөрчдийг хариуцлагатай, хууль тогтоогчдыг хуулиа дээдэлдэг болгоход өөр хөшүүрэг, өөр шийдэл хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, чуулгандаа суудаггүй гишүүдийг бүрэн эрхээс нь чөлөөлдөг больё. Энгийн иргэн ажлаа тасалбал ажилгүй болно. Гэтэл гишүүд нь ажлаа тасалсан хэрнээ "гэм зэмгүй" яваад байх нь Монголын улстөрчдийн ярьдаг шударга ёс нь мөн гэж үү. Монголд шударга ёс тогтооё гэвэл УИХ-аасаа, улстөрчдөөсөө хатуу хариуцлага нэхдэг, тооцдог больё.
Дашрамд дурдахад Засгийн газрын хуралдаанаас хоцордог сайд нарыг танхимаасаа чөлөөлнө гэдэг Ерөнхий сайдын санаачилга зөв. Дээрээ суудлаа олж байж л доороо гүйдлээ олно.
Б.БАТ
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-10 203.17.23.197
Хангамж халамж эдлэхээс өөр юм хийдэггүй юмнуудыг зайлуулцгаая
Нэргүй 2024-09-10 139.5.217.131
Ямарч сургууль төгсөөгүй боловсролгүй тэнэг бөх, Оросын гар хөл нөхрийг шоронд нь хийгээч
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
Боловсрол 2024-09-10 66.181.187.37
юм уншиж сураагүй луйварчд яаж хууль уншиж батлах юм
Нэргүй 2024-09-10 192.82.64.153
н**ш гэж 128 шүү ядаж 56 байсан бол ард түмэн хянаад байна жагсаалтаар хэн чорсон юм бүү мэд
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.
ChristineLebert 2024-09-10 46.8.106.202
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-10 66.181.180.121
Оркууд хотод орж ирж төрийн албанд ордог. Муу заваан юмнууд, хөдөө рүү эргээд явж, тэндээ халтар хошногоо хичээгээд сууцгаа!
RebeccaSection 2024-09-10 92.119.193.188
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-10 202.9.40.185
Х.Баттулга бол АН-ын гишүүн хүн. Энэ намаас УИХ-д нэр дэвшиж иргэд түүнийг УИХ-ын гишүүн болгосон.Гэтэл хүзүүгүй хүний сайт болохоор Х.Баттулгыг нар үзүүлэхгүй муулах юм. Намынхаа хүнээ ингэж муулдаг ёс эдэнд уул нь байдаггүй юм. Гэтэл Х.Баттулга болон Ц.Элбэгдорж хоёрын таарамжгүй харьцаанаас болж нэгийг нь газар дор ортол муулж болох уу. Болохгүй байхаа.
Нэргүй 2024-09-10 143.198.217.30
oros nohoig yasanch yadggin muu hulgaich oros bool
- ylcuin xamgaaltad 2024-09-10 216.38.195.74
gadni OCopera batalgaagyis1; _ xsgyi CJN shyrjijoy, XOT nyraaj, idt, NZMU orognoj?;
Нэргүй 2024-09-10 188.162.254.36
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!
Нэргүй 2024-09-10 202.55.188.91
найрамдалд зуслан олон хүүхдүүд хоолны хордлогод орж эмнэлэгт хэвтсэн асуудлыг анхааралдаа аварчээ ерөнхий сайдаа
Нэргүй 2024-09-10 202.126.90.197
даруй эгүүлэн татаач новшнуудыг
зочин 2024-09-10 66.181.180.70
тойргоос гараагүй, жагсаалтаар орж ирсэн гишүүд хурлаа таслаад байгаа бол явуулаад дараагийн хүнийг нь оруулдаг болох хэрэгтэй.УИХ-ын нэр зүүж дархлаажса юмнууд дипломат паспорт өвөртөлж аваад санаа амар ашиг хонжоогоо хөөцөлдөөд явах нь яав ч шударга ёс биш дээ.
Зочин 2024-09-10 192.82.66.27
Ажил хийж байгаа хүмүүст Хөдөлмөрийн хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн "Ажил олгогч" нь "Тойрогийн сонгогчид" шүү дээ. 3 удаа ажил /хуралдаа/ суугаагүй бол Хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байх хэрэгтэй.
Зочин 2024-09-10 192.82.64.214
Байнгын хорооны хурал нэгдсэн чуулганы хурал аль алийг 3 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол гишүүнээс чөлөөлдөг болох нь зөв.
Zochin 2024-09-10 202.126.91.153
40 их наядын хулгайч гэвэл Баттулга бол МАН , Хүрэлсүх , Оюун эрдэнэ нар хамтдаа шүү, яана даа. Нүүрсний үнэ, хулгай энэ нөхдүүдийн үед л гарсан даа. Арай ч Элбэгээ рүү дайрахгүй байлгүй, тэр үед нүүрс үнэгүй бсан шүү, бас шилэн данс ид ажилласан үе
Нэргүй 2024-09-10 120.18.236.124
Ард түмнээс Гуйж гуйж, өөрийгөө магтаж магтаж тэгээд ажилд оруулчихаар хулхидаад, одоо хаана худал яриад явдаг болдоо, хөөрхийс
Zochin 2024-09-10 59.153.114.243
Монгол Улсын ИХ Хурлын тухай хуулийн 8.1.20.өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох гэж хуульчилсан байна.
Нэргүй 2024-09-10 124.158.107.15
Ерөнхийлөгч байсан хошного хоолойт жонхуу эх оронч гэдэг нь шал худлаа ш дээ.
Нэргүй 2024-09-10 184.147.51.206
3 УДАА СУУXГҮЙ БОЛ ШУУД ГИШҮҮНЭЭС НЬ XӨӨX XУУЛЬ ЯАРАЛТАЙ БАТЛАX XЭРЭГТЭЙ
zoriydaar UDUJ demjigchid, xylgaichdui ni XUUX. 2024-09-10 216.38.195.74
7-1sap
-yzegdeegyi ; 2024-09-10 216.38.195.74
steeling?
-ylcuin; 2024-09-10 216.38.195.74
π ebxdeg XULNI TEREGTEI xymyys xsgyi AIMAARMANGAr? xylgaichduin