Селена Гомез: Би хүүхэд тээх боломжгүй

Селена Гомез: Би хүүхэд тээх боломжгүй

Селена Гомез: Би хүүхэд тээх боломжгүй

Дуучин Селена Гомез "Vanity Fair" сэтгүүлд өөрийн сэтгэл эмзэглэм түүхээ хуваалцжээ. Өдгөө 32 настай, тэрбумтан Гомез хүүхэд тээх боломжгүй гэдгээ хэлсэн байна. Тухайлбал, хэд хэдэн эрүүл мэндийн асуудлаас болж хүүхэд тээхэд хүндрэлтэй байх болно гэсэн байна.

Дуучин Гомез "Би энэ тухай нээлттэй хэлж байгаагүй. Харамсалтай нь би өөрөө хүүхдээ тээж чадахгүй. Надад маш олон эрүүл мэндийн асуудлууд байдаг болохоор өөрийнхөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж магадгүй. Энэ асуудлаас болж би их шаналдаг" гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил чонон яр өвчний улмаас хүчтэй эмчилгээ хийлгэдэг талаараа ярьж байсан. Мөн 2017 онд уг өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм.

Дараа нь "Rolling Stone" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хоёр туйлт эмгэгийн улмаас уудаг сэтгэцийн эмүүд нь эрүүл жирэмслэх боломжгүй болгосон гэж ярьжээ.

Түүний ээж Мэнди Тифи нь өргөмөл хүүхэд байсан. Тиймээс дуучин Гомез гэр бүл зохиох бол тээгч эхээс эсвэл үрчлэх журмаар хүүхэдтэй болно гэв.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Би үнэхээр гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг хүсдэг. Тээгч эх болж бусад гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэж байгаа хүмүүс бол гайхамшигтай нэгэн юм. Мөн хүүхэд үрчилж авдаг хүмүүс ч сайхан сэтгэлтэй, гайхамшигтай хүмүүс. Би ямар нэгэн байдлаар ээж болох л болно. Ирээдүйд юу тохиолдох нь тодорхойгүй ч миний хүүхэд бол минийх л байна. Би юу болох бол гэж төсөөлөх бүртээ сэтгэл хөдөлдөг" гэжээ. Дуучин Гомез одоо хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-10 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-10 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-10 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-10 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-10 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-10 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-10 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-10 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-10 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-10 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-10 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-10 45.11.21.120

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-10 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-10 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-10 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-10 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-10 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-10 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-10 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-10 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-10 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-10 202.9.41.8

ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭ ВЭЭЭ????????

Avatar

JenniferMcmillan 2024-09-10 188.130.221.32

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж