Монголчууд хичээлийн шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Эргэн сануулбал, энэ наймдугаар сард Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн сурагчид хичээлдээ орохдоо вакцин заавал хийлгэх шаардлага үүссэн. Учир нь Улаанбурхан өвчний нууц үе дээрээ яваа хүүхдүүд сургуулийн битүү орчинд халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж буй.
Тиймээс эх хүүхдийн ягаан дэвтрээсээ вакцины тэмдэглэгээг шалгаж улмаар өрхийн эрүүл мэндийн төвдөө очин системд шивэлт хийлгэх юм. Харин хичээлийн шинэ жил эхлэхэд эцэг эхчүүд е монголиа системээс лавлагаа авчрахыг сургууль, цэцэрлэг шаардах байдлаар зохицуулсан.
Улаанбурхан өвчний товлолт вакцинд 0-9 сартай хүүхдүүдийг албан журмаар хамруулдаг. Вакцины хоёрдох тунг хоёр настайд нь хийснээр хүүхдэд дархлаа тогтдог. Товлолт вакцины хамрагдалт зарим жил 90 хувь, зарим жил 95 хувь орчим байдаг аж. Тиймээс жилийн жилд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн тоо нийлээд энэ жилийн байдлаар 600 мянга орчим байна гэсэн тооцоог Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас гаргасан. Мөн бусад өвчний шалтгааны улмаас вакцинд хамрагдаж болохгүй заалттай хүүхдүүд энэ тоонд хамаарах юм. Үндсэндээ хичээлийн шинэ жилийг угтсан вакцинжуулалтын ажлын гол зорилго нь эдгээр вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг эрж олох, дахин вакцинд хамруулах байсан. Өнөөдрийн байдлаар уг ажил 67 орчим хувьтай үргэлжилж байна.
Вакцинжуулалтыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр хийж байгаа бөгөөд халдвар авах эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагын ажилчид буюу эмч, сувилагч нарыг вакцинд хамруулсан билээ.
Тэгвэл хичээлийн шинэ жилийг угтаж боловсролын салбарын багш ажилчдыг мөн Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахаар болсон. Тус ажлыг Боловсролын ерөнхий газар /БЕГ/, ЭМЯ хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Үүний хүрээнд багш нарт зориулсан 140 мянган төгрөгийн багц гаргасан гэх мэдээлэл байна. Үүнийг ЭМЯ-наас тодруулахад “Багш нарыг Улаанбурханы эсрэг вакцинд хамруулах ажлыг БЕГ хариуцаж байгаа" гэсэн бол, БЕГ-аас тодруулснаар “Бид нийслэлийн хэмжээнд багш нарт зориулсан Улаанбурхан өвчний талаар сургалт зохион байгуулсан. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний сонголт гэж үзэж байгаа. Тиймээс Улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүх багш нарыг хамруулна гэж ойлгож болохгүй. Мөн багш нарт зориулсан 140 мянган төгрөгийн багц гаргасан гэх мэдээлэл худал гэв”. Нэгэнт багш нар өөрийн сайн дурын үндсэн дээр Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэж байгаа учраас өнөөдрийн байдлаар хэчнээн багш вакцинд хамрагдсан талаар тоон мэдээлэл байхгүй байна. Харин багш нар Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдах бол өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой юм.
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-10 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-10 92.119.193.188
Харуулах боломжгүй.
KatrinFerguson 2024-09-10 95.182.125.195
Харуулах боломжгүй.