Нялх хүүхэд рүү халуун кофе асгаж, зугтсан эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Нялх хүүхэд рүү халуун кофе асгаж, зугтсан эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Нялх хүүхэд рүү халуун кофе асгаж, зугтсан эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Австралийн Брисбэн хотод нялх хүүхдийн нүүр рүү халуун кофе асгасан эрэгтэйг цагдаа нар олон улсын түншүүдтэйгээ хамтарч эрэн сурвалжилж байна. Уг хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд есөн сартай хүүхдийн нүүр, үе мөч нь ноцтой түлэгджээ. Тухайн сэжигтэн нь 33 настай гадаадын иргэн болох нь тогтоогдсон. Тэрбээр хэрэг үйлдсэнээс зургаан хоногийн дараа Австралиас оргон зайлсан байна. Квинсландын цагдаагийн алба гэмт хэрэгтнийг баривчлах тушаал гаргаж, бие махбодод хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгаж байна.

Хэрэв олон улсад болон Австралийн газар нутаг дээр баривчлагдвал бүх насаар нь хорих ял өгч магадгүй.

Өнгөрсөн Даваа гаригт мөрдөн байцаагчдын мэдээлснээр, сэжигтэн хувийн мэдээллийг нь олж тогтоохоос 12 цагийн өмнө оргон зайлсан байжээ.

Хохирогч есөн сартай хүүхэд хэрэг гардаг өдөр буюу наймдугаар сарын 31-нд гэр бүлийн хамт хотын захын цэцэрлэгт хүрээлэнд амарч байв. Гэрчийн мэдээлснээр, тэдний амарч  байсан газарт нь "хачин, жигтэй хүн" ойртон очиж, гартаа байсан аягатай кофегоо шууд хүүхдийн нүүр рүү цацаад зугтсан байна. Хүүхдэд нэн даруй анхны тусламж үзүүлсэн бөгөөд хэргийн газар ойрхон явж байсан сувилагч хүүхдийн түлэгдсэн хэсгүүдийг хүйтэн усаар шавшсан байна. Гэсэн хэдий ч түлэгдэлт ноцтой байснаар хэд хэдэн мэс засалд орох шаардлагатай болсон. Хохирогч хүүхдийн эцэг, эхийн хэлснээр түүнд урт хугацааны эмчилгээ хэрэгтэй байгаа аж.

Сэжигтэн ямар шалтгааны улмаас хүүхдийг гэмтээх болсон нь тодорхойгүй байгаа ч цагдаа нар түүнийг аль улс руу ниссэн болохыг олж тогтоосон.

Мөн мөрдөн байцаалтыг удаашруулахгүйн үүднээс сэжигтний хувийн мэдээллийг  олон нийтэд зарлахаас татгалзжээ. Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, тухайн хүн 2019 оноос хойш Австралид ажиллахаар хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд аяллын визтэй байсан. Хүүхдийн эцэг эх шударга ёс тогтоолгохыг хүсч байна. Одоогийн байдлаар хүүхдийн эрүүл мэнд тогтворжсон ч арьс шилжүүлэн суулгах мэс засалд дахин орж магадгүй юм. Уг хэрэг гарсны дараа цахим орчинд хүүгийн эмчилгээнд зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулагдаж, 100 мянган ам.доллар цуглуулж чаджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-10 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-10 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-10 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-10 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-10 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-10 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-10 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-10 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-10 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-10 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-10 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-10 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-10 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-10 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-10 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-10 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-10 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-10 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-10 66.181.160.34

Хохирогч есөн сартай хүүхэд хэрэг гардаг өдөр буюу наймдугаар сарын 31-нд гэр бүлийн хамт хотын захын цэцэрлэгт хүрээлэнд амарч байв.

Avatar

Зочин 2024-09-10 59.153.112.55

монгол хүн биш бгаа яг л Ази бнадаа

Avatar

Нэргүй 2024-09-10 103.212.162.42

mongol baisan biz

Avatar

Нэргүй 2024-09-10 202.131.225.197

Гөлийсөн шаар чинь Монгол юм биш биз дээ. Өмссөн цамц энэ тэр нь. Манай нэг орк байж гай болох вий дээ.

Avatar

Нэргүй 2024-09-10 185.220.101.24

Ийм сүгийг хорвоо яаж даадаг байнаа ?

Avatar

Нэргүй 2024-09-10 59.153.114.122

манай баагий л бн.

Avatar

Нэргүй 2024-09-10 66.181.160.121

Муу нохой чинь монгол хүн биш байгаа даа??!

Avatar

ЗОЧИН 2024-09-10 66.181.190.80

ХАРВААС ТАЙВАНЬ ЭСВЭЛ ХОНКОНГИЙН ХЯТАД БИЗ. ХЯТАД ГЭДЭГ НЬ ХАРВААС ИЛТ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж