Шинээр бүрдсэн парламент саяхан 2024 оны төсөв тодотгож, 2025 оны төсвийг Засгийн газраас өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд Засгийн газраас ирэх 2025 оны төсөв өргөн барьж, ямар бүтээн байгуулалт хийх талаараа тусгасан гэсэн үг. Шинээр өргөн барьсан төсөвт нэг ч сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барихгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Өөрөөр хэлбэл, ирэх онд шинээр сургууль, цэцэрлэг барихгүй харин одоогийн үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төслүүд ашиглалтад орвол нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай бий болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд одоо ерөнхий боловсролын сургуулиуд нь өөрийн гэсэн байртай, тэр байранд нь хүүхдүүдийн хүрэлцээ хангамж ямар байгаа, түүндээ тулгуурлаж ирэх оныхоо төсвийг боловсруулсан уу?
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал жил бүр яригддаг. Хамгийн сүүлд гэхэд бид "Сурагчид хонгилд хичээллэж байна" сурвалжлагыг бид бэлтгэсэн. Хотын төвд шахам байрлах нийслэлийн 21-р сургуулийн зарим сурагчид хонгилд хичээллэж, хоолоо холоос зөөлгөж, агааргүй, зориулалтын бус газар хичээллээд 2 дахь хичээлийн жилээ үдэж байгаа талаарх сурвалжилсан билээ. 21-р сургуулийн бага ангийнхан сургууль нь хүрэлцээгүй учраас зориулалтын бус барилга түрээслэн хичээллэж буй нь энэ юм. Тэгвэл яг 21-р сургууль шиг нөхцөл байдалтай 6 сургууль одоогоор түрээсийн байр хайж байгаа гэдгийг албаныхан мэдээлэв.
Боловсролын ерөнхий газрын дарга Б.Ням-Очир долдугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдээлэлдээ энэ хичээлийн жилд 30 гаруй сургуулийн 23 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа гэж мэдээлж байв.
Тэгвэл тус сургуулиудыг өргөтгөж, түрээсийн хичээлийн байранд шилжүүлэх зохицуулалтыг хийснээр өнөөдрийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Эдгээр сургуулийн сурагчдыг ч мөн түрээсийн байр яаралтай олж шилжүүлэн аравдугаар сарын 1-н гэхэд хоёр ээлжээр хичээллүүлэх юм байна.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 113, 38, 141, 123, 10, 130, 5, 131 дүгээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа ажээ.
Яг нэг жилийн өмнө буюу 2023 оны хичээлийн шинэ жилийг ч мөн олон сургууль өөрийн байргүй, зориулалтын бүс түрээсийн байранд нээлтээ хийж байв. Энэ талаар бид Сургуулийн байргүй сурагчид зориулалтын бус орчинд хичээллэх ёсгүй! нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэсэн. Тухайн үед түрээсийн сургуулиудыг мөн л 2023 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулаад хүүхдүүд сургуульдээ хэвийн явна гэж амлаж, хэлж байлаа. Тэгвэл өнөөдөр ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хүүхдүүд зориулалтын бус орчинд хичээллэж байна.
Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын 113, 10 дугаар сургуулиудын засвар өргөтгөлийн ажил дуустал буюу аравдугаар сарын 1-н хүртэл гурван ээлжээр хичээллүүлэх юм байна. Харин тавдугаар сургуулийн хувьд мөн л өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. Тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил есдүгээр сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүний дараа хоёр ээлжид шилжих юм байна.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын 38, 141, 123, 130, 131 дүгээр сургуулийг түрээсийн байр олтол гурван ээлжээр хичээллүүлэхээр болжээ.
Түрээсийн байр яаралтай хайж байна. Цахимаар хичээллүүлнэ гэсэн асуудал яригдаагүй гэж Боловсролын ерөнхий газрын төсөл хөтөлбөр олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Нүрмаа хэлэв.
Угтаа бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад /2017 онд/ нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хална, цаашид нийслэлийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, энэ орчныг бид бий болгоно гэж ам өгч байлаа. Түүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан ажиллаж байгаад өнөөдөр П.Наранбаяр гэх сайдтай болсон. Сайд солигдож, шийдвэр гаргаад өнгөрснөөс бодит байдал дээр сургуулийн барилгууд нь ашиглалтад ороогүй хоёр жил болж байгаад хэн хариуцлага хүлээх вэ. Үүний хохирогч нь сурагчид, хүүхдүүд, эцэг эхчүүд болоод л дуусч, харин сайд, дарга нар нь "шагнал" аваад явсаар байх уу!
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-10 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-10 92.119.193.188
Харуулах боломжгүй.
Гишүүн 2024-09-10 202.55.188.120
МАНАЙ МАН ДАРГА НАРБН х*******н ГАР ХӨЛ БОЛЖ МОНГОЛЫГ ДАГААР ОРУУЛАХАД БОЛОВСРОЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ДААЛГАВАР АВСАН.НАРАНБААТАР х***а БҮР ДОР
KatrinFerguson 2024-09-10 95.182.125.195
Харуулах боломжгүй.
Рлл 2024-09-10 202.126.91.143
Хэнтийн тэнэгүүдийг зайлуулахгүй бол улс орон сүйрлээ
Зочин 2024-09-10 59.153.112.55
сонгууль бордюр дээр маш их мөнгө зарцуулдаг байж ийм байж болох уу Хүрэлсүх оюунэрдэнээ ард түмнийг улных биш шалных болгохоо боль
дорж 2024-09-10 202.131.251.130
Эргүү Энхамгалан юуч хийгээгүйн балаг шүү дээ.Одоо Наранбаяр ноомой царайлаад яваад байвал ямар ч ахиц дэвшил гарахгүй.Боломж бололцоо нэмэгдээд байдаг, бодлого шийдвэр дутаад байдаг. дэндүү ядмаг яам, сайдтай болсоны гороо амсах болжээ.
зочин 2024-09-10 66.181.190.14
Ардчилагч гэх луйварч хулгайчид одоогийн төрд ажиллаж байгаа хүмүүсийг гүтгэж гүжирдэн доромжилж нэр төрийг бохирлон нийгмийг хуурах нь өөрсдөө төрд гарах үндсэн арга гэж бодож байна, Монголчууд мал биш,Та нарын хэн болохыг сайн мэднэ,Эдийн засгийг яаж сүйтгэж ,нийгмийн өмчийг яаж цусалж байсныг чинь иргэд мартаагүй, Чоно чоноороо л байна,Цадахаа мэдэхгүй, Нийгмийг хуурсан,эх оронч дүр эсгэсэн луйварч хулгайч чононуудыг төрд гаргаж болохгүй
Bgff 2024-09-10 202.9.40.78
Darkhan tomorlog tomor huder hulgailj zooj bn.
Toriin omchiin horoo tomilsn hog s***r hujaa hog hujaad uilchilj mgl baylag hulgailj manj hujaagud nam tord shigdej tolgoid ni garch bgad manj hujaaguda tataj nam toriig ezelj mongoliin baylagaar bayrhaj huni ymaar huutgenj bn. Iim amarhan mongoliin ezelsn.Hog shaardiig shiitgej tseerluuleerei.
d 2024-09-10 66.181.184.187
Өмнө нь хайж байхгүй яасан малнууд вэ?