Оросын анхны АНУ дахь нууц ажиллагаа

Оросын анхны АНУ дахь нууц ажиллагаа

Оросын анхны АНУ дахь нууц ажиллагаа
Эдуард де Стокл

АНУ байгуулагдсан цагаас хойш гадаадын орнууд тус улсад нөлөөлөхийг оролдож байжээ. Үүний нэг жишээ нь 19 дүгээр зууны үед АНУ-ын тоодоггүй байсан өргөн уудам, мөсөөр хучигдсан Аляскаг хаант Орос зарсан явдал юм. Энэ цагаас хойш бусад орнууд төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн Оросын жишгээр Америкт нөлөөлөл, стратегийн бодлогоо ашиглах гэж оролдож эхэлжээ.

Иргэний дайны дараахан АНУ-ын удирдагчид улс орноо нэгтгэх арга замыг хайж байв.

Тэдний бодож олсон нэг санаа нь шинэ газар эзэмших байсан бөгөөд энэ нь дотоодын зөрчилдөөнөөс гарахад тустай байв. Тиймээс тухайн үеийн удирдлагууд улсынхаа нутаг дэвсгэрийг тэлэх шийдвэр гаргажээ. Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард уг санааг маш ихээр дэмжсэн. Тэр тусмаа, Аляска Америкийн дэлхий дээрх байр суурийг ахиулж, хүнд хэцүү цаг үед улс орноо нэгтгэхэд тус дөхөм үзүүлэх сайхан боломжийг олгосон гэж тэрээр үзсэн юм.

Уильям Сьюард

Тухайн үед Аляска нь Оросын эзэнт гүрний колони байсан бөгөөд уугуул иргэд нь аймшигт зовлон зүдгүүрийг туулж байжээ. Гэвч 1860-аад оны дунд үе гэхэд Аляска нь Оросын хувьд ачаа болж хувирсан. Учир нь тус муж хэтэрхий алслагдсан, дэд бүтэц муутай, засвар үйлчилгээ хийхэд их зардал шаарддаг байв. Хаант Оросын эдийн засгийн байдал муудаж эхлэх үед Аляскийг худалдан авах улс шаардлагатай болсон юм.

Их Британи улсын хувьд Канадыг хянадаг байсан бөгөөд Оросын хамгийн том өрсөлдөгч байжээ.

Тиймээс өрсөлдөгчдөө газар нутгаа томсгох боломжийг Орос олгоогүй бөгөөд АНУ-д зарах нь хамгийн боломжит хувилбар байв. Хэрэв Америкийн удирдлагууд Аляскаг авах юм бол бүс нутаг дахь Их Британийн нөлөөг сулруулж, Хойд Америкийг бүхэлд нь байлдан дагуулж чадна гэж Орос итгэжээ. Мөн эрт наймаалцах тусам Орост ашиг сайтай байна. Гэхдээ нэг асуудал тулгарсан нь Уильям Сьюардаас бусад америкчууд Оросоос Аляскийг худалдаж авах шаардлагагүй гэж бодож байжээ.

Учир нь 1860-д оноос өмнө Аляска алт, газрын тосоор баялаг гэдгийг хэн ч мэдээгүй байсан ба америкчуудийн хувьд хүйтэн, үргэлжийн цастай ашиг шимгүй газар гэж бодогддог байжээ.

Тухайн үеийн хүмүүс уг мужийн “мөсөн хайрцаг” эсвэл “цагаан баавгайн цэцэрлэг” гэж хочилдог байв. Мөн АНУ-ын засгийн газар Иргэний дайны дараа хохирлоо барагдуулах, арьс өнгөний ялгаварлалыг зохицуулах, иргэний эрхийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууддаа илүү анхаарал хандуулж байжээ. Гэсэн хэдий ч Орос Аляскаг зарах сонирхолдоо хөтлөгдөж, мөнгө олох хэрэгтэй байсан тул АНУ-д өндөр дүнгээр зарахгүй байхад хангалттай гэж бодож байв.

Ийнхүү АНУ-ын түүхэнд тохиосон хамгийн том бодлогыг Орос зохион байгуулжээ.

Аз болоход, Вашингтон дахь Оросын элчин сайд Эдуард де Стокл АНУ-ын ихэнх хүмүүс анзаарахгүйгээр, Аляскаг зарах төлөвлөгөө гаргажээ. Тэрээр 1867 онд Уильям Сьюардтай нягт хамтран ажиллаж, нууцаар худалдааны гэрээ байгуулсан. АНУ Аляскийг Оросоос 7.2 сая ам.доллараар худалдаж авсан нь өнөөдөр 160 сая ам. доллар болно. Гэсэн хэдий ч Сюард асуудалтай тулгарсаар байв. Конгресс Аляскаг худалдан мөнгийг батлах ёстой байсан бөгөөд олон хүн сонирхохгүй хэвээр байв. Түүнчлэн, Сюардын гол дэмжигч, ерөнхийлөгч Эндрю Жонсон арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бодлого явуулсны улмаас ноцтой асуудалд орсон. Энэ нь ерөнхийлөгч асныг импичментийн шүүх хуралд ороход хүргэсэн юм. Эндрю Жонсоны уг хэрэг Вашингтоны бүх анхаарлыг татаж, Аляскийн хэлэлцээрт иргэд анхаарлаа төвлөрүүлэхэд бүр ч хэцүү болжээ.

Эдуард де Стокл

Аляскийн хэлцэл 1868 оны үед бүтэлгүйтэх хандлагатай болсон. Америкийн албан тушаалтнууд яагаад хоосон, үр ашиггүй газар гэж үзсэн зүйлдээ сая саяар нь зарцуулах ёстой гэдгийг Сюардаас илэн далангүй асууж байв. Тэр үед Оросын элчин сайд Эдуард де Стокль ухаалаг стратеги дэвшүүлжээ. Энэ нь 2010-аад онд Америкийн улс төрд Орос нууцаар нөлөөлөхийг оролдох үед хэрэг болсон стратеги байв.

Стокль АНУ-ын Сангийн сайд асан, Миссисипи мужийн сенатор Роберт Ж.Уолкерыг онилсон. Уолкер Конгресст санал дэвшүүлж, Аляскийн худалдан авахыг гишүүдэд сурталчлан, зорилгодоо хүрсэн.

Үнэн хэрэгтээ, Уолкер худалдан авах хэлэлцээрийг дэмжиж буй бие даасан дуу хоолой мэт жүжиглэж байсан ч бодит байдал дээр Стокль түүнд мөнгө төлсөн.
Уолкер нөлөөгөө ашиглан Конгрессыг ятгаж, Оросын талд ажиллаж байгаагаа хэнд ч анзааруулаагүй.

Роберт Ж.Уолкер Орост туслахыг эрмэлзэж байв. Тэрээр Аляскийг худалдан авахыг уриалж, санал нийлээгүй хүмүүс рүү тогтсон нэргүй сонин илгээх болжээ. Тэр ч байтугай сонины нийтлэлүүдээ "Аляска” гэж гарчиглаж байв. Уолкер мөн "Аляскаг худалдан авахгүй бол аймшигт үр дагавар гарна" гэж нийтэлж байжээ. Тэрээр Вашингтон дахь өөрийн нөлөөгөө ашиглан худалдан авалт хийх гэж оролдсон боловч түүний үйлдлийг улстөрчид "лобби" гэж үзсэн юм.

Роберт Ж.Уолкер

Гэхдээ Стокль нууцаар санхүүжүүлж байсан тул Уолкерын хүчин чармайлт үр дүнд хүрсэн. Тухайлбал, 1868 оны зургадугаар сар гэхэд Конгрессын гишүүд бодлоо өөрчилж,  Аляскийг худалдан авах санхүүжилтийг санаанд оромгүй байдлаар баталжээ. Ингэснээр АНУ түүхэндээ хоёрдох удаагаа газар нутгаа тэлсэн явдал болсон юм. Аляскийг худалдан авах болсон нь хар төрүүлж, сэтгүүлч Уриа Пэйнтер их хэмжээний мөнгө алга болсныг илчилсэн юм.

Худалдан авах сангаас 140,000 ам. доллар (өнөөдрийн байдлаар 3 сая ам. орчим доллар) Орос руу очоогүй.

Конгресст хээл хахуулийн тухай цуурхал нэмэгдэж, гадаадын лоббитой холбоотой анхны албан ёсны мөрдөн байцаалт хийхэд хүргэв. Удалгүй Конгресс энэ хэрэг бүхэлдээ Оросын нэрийн өмнөөс хахууль, нууцлагдмал лобби байсан гэдгийг баталжээ. Өнөөг хүртэл алга болсон мөнгө хэн, хаашаа авч явсныг хэн ч мэдэхгүй. Зөвхөн гол зангилааг тайлбарлаж чадах хүн нь Оросын элчин сайд Стокль байсан ч тэрээр аль хэдийн нутаг буцсан байлаа. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тухайн 140 мянган ам.доллар Конгрессын арван гишүүнийг хахуульдахад зарцуулагдсан аж.

Эх сурвалж: POLITICO

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-10 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-10 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-10 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-10 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-10 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-10 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-10 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-10 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-10 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-10 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-10 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-10 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-10 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-10 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-10 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-10 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-10 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-10 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-10 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-10 139.5.217.38

1867 оны 7.2 сая $ өнөөдрийн 160 орчим тэрбум $.

Avatar

Нэргүй 2024-09-10 66.181.188.219

Үнэн бол Аляскийг зарсан хэлцэл бүхэлдээ хууль бус хүчингүй гэрээ юм байна.
Аляски бол Оросын хууль ёсны өмч мөн юм байна.
Аляски бол Оросынх мөн юм байна. Гэрээ бүхэлдээ хууль бус юм байна.

Avatar

Нэргүй 2024-09-10 202.126.90.197

Каспаров гэж золиг монголыг хятадад зарна гэж золигтоод бсн даа.

Avatar

Оноч 2024-09-10 66.181.190.171

тэр бол бодитой юм шүү. Зүүн германыг яг үнэндээ Баруунд нь зарчихсан юм. Гэхдээ, энэ тохиолдолд зүүн нь зарагдахгүй зүгээр очих гээд байсан учраас Горбачев дариухан баруунаас их хэмжээний мөнгө зээлэх тохироо хийгээд зүүнийг баруунтай нийлэхэд ямар нэг саад хийхгүй гээд тохирчихсон. энэ схемийг л Каспаров ярьсан хэрэг. Оросын эдийн засгийн хүндрэлийг амархан шийдэж болно. Курилыг японд монголыг хятадалд зарах тухай ярьсан хэрэг. Гэхдээ энэ бүтэхгүй л дээ. ялгаатай нь монгол шууд б** барина.

Avatar

зочин 2024-09-10 66.181.160.82

… Оросууд зарсан нь зөв болсонл дөө… Оросууд одоо ч Аляскийг ашиглаж чадахгүй шд ….
Тэртэй тэргүй Оросын баялаг барагдахгүй шд …. Бүх дэлхийгээрэй ирээд Сибирийг ухсан ч баялаг нь дуусахгүй л дөө …

Avatar

Нэргүй 2024-09-10 43.242.243.222

Галдан бошигт гэгч нь төв халх руу дайраад Чахундорж буцаж ирсэн.Буриад барга нь хойноо Орост хядуулсан, галдан нь манжид хядуулаад өнгөрсөн.

Avatar

Нэргүй 2024-09-10 43.242.243.222

Оросын колони аймшигтай их зовлон үздэг байсан нь үнэн.Эвенк тунгус Тува халимаг буриад иргэдийг маш ихээр хядсан.Хасаг, орос цэргүүд Байгаль нуур, Сэлэнгэ хавиар хядлага дээрэм хийгээд Түшээт хан Чахундоржид хандаад цэрэглэн очиж хөөж байсан.

Avatar

зочин 2024-09-10 122.201.31.230

Оросууд энэ наймааг бодох бүрдээ одоо ч гэсэн зүрхээр нь хатгуулдаг гэсэн. Цагаан баавгайнаас өөр амьтан байдаггүй нутаг гэж бодоод хэдхээн ногооноор зарчихсан чинь.. дагздуулаад наасан..

Avatar

Нэргүй 2024-09-10 23.137.253.109

по ха ха ха, илүүдэл жингээсээ салсан хүн баярладаг юм шд а**с манкуртаа!

Avatar

Нэргүй 2024-09-10 43.228.131.224

Оркууд орос ахынхаа өмнөөс бачимдаад үхэхнээ ккк

Avatar

Нэргүй 2024-09-10 108.147.197.3

Оросууд цаашдаа илүүдэл жингээсээ салж турсаар турсаар москва хотоо тойрсон гуалиг туранхай б**********ч эмэгтэй болж хувирана даа….

Avatar

Нэргүй 2024-09-10 202.126.90.197

манайд ч гадны нөлөөлөл их бгаа нь тодорхой газар нутгаа 100 жилээр эзэмшүүлэх гэсэн хятадын талыг баримтлагч бна.өмнөговь.дорнод хэнтий дорноговь монгол хүний нэрээр хятадууд газар авсан гэдэг яриа маш их байдаг

Avatar

Нэргүй 2024-09-10 192.42.116.200

Америк сүрдүүлсэн өнгө аясаар "Бид Оросыг дундад зуун руу нь буцаана!"
Орос гайхсан өнгө аясаар "Бид Аляскийг буцааж авхаар болж байгаа юм уу?"
(Дундад зууны үед зүүн Европын Польш, Финланд улсууд болон Америкийн Аляск муж Оросын мэдэлд байсан)
Ха ха ха ха

Avatar

Нэргүй 2024-09-10 103.57.92.21

kkk. tuuhiin naad zahiin medleggui ork uu. dundad zuund oros gej Moskva orchmiin heseg gazar l baisan yum shuudee

Avatar

Нэргүй 2024-09-10 107.189.7.141

По ха ха ха, энэ анусникууд наад захын мэдлэггүй харанхуй гэдгээ байнга зарлах юм, ха ха ха , Google дээр "1850 world map" гээд хайчих харанхуй анусникаа!

Avatar

Б 2024-09-10 202.131.225.197

нэргүй ХҮҮХЭЭ ДУНДАД ЗУУН ГЭДЭГ ЕВРОПЫН ТҮҮХИЙН 5-15-Р ЗУУНЫ ҮЕИЙГ ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ЧИНИЙ Х УЦААД БАЙГАА 1850 ОНЫ ҮЕИЙГ ЧИНЬ ХУВЬСГАЛ БОЛОН ИМПЕРИЛИЗМЫН ЗУУН ГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ЯДАХДАА ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ МУШГИЖ ШАЛ ХУДЛАА ЯРЬЖ, МАНГАДЫГ ӨМӨӨРӨХӨӨ БОЛЬЧИХ.
MEDIEVAL AGE ГЭЭД ИНТЕРНЭТЭЭС ХАЙГААД ГҮҮГЛ ТРАНСЛЭТ АШИГЛАХ ОРОЛДООРОЙ НУ САН ЧАПАКАА.

Avatar

Нэргүй 2024-09-10 192.42.116.211

Намган дундах хүн дүрстэй ядарсан гуйлгачин боолууд байсныг Монголчууд тэр боолуудыг чинь цусанд живүүлж хядаж явлаа даа 😂😂😂 Одоогийн улсынх нь суурийг тавьж явлаа гэж ирээдүйд дахиад ЦУСАНД нь живүүлэхийг хэн мэдлээ 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж