Өмнөд Солонгосын К-поп уран бүтээлчид янз бүрийн дээд амжилтыг эвдэж, барууны шилдэг хөгжмийн наадмуудад оролцон, чартуудыг тэргүүлсээр байна. Гэвч тэдний энэ нүд гялбам амжилт хариуцдаг агентлагуудынх нь хувьцааны дүнд тусгалаа олсонгүй.
Өмнөд Солонгост “Hybe”, “SM Entertainment”, “JYP Entertainment”, “YG Entertainment” гэсэн дөрвөн том К-поп агентлаг бий. Эдгээр агентлагийн хувьцаа нь бүгд хөрөнгийн бирж дээр нээлттэй байдаг. “Hybe”-ийн хувьцаа “Kospi” индекст бүртгэлтэй байдаг бол үлдсэн гурав нь арай жижиг хэмжээтэй “Kosdaq” индекст багтана. Гэвч энэ жил эдгээр дөрвөн агентлагийн бүгдийнх нь хувьцаа унажээ. Тодруулбал, “Hybe”-ийн хувьцаа 29, “SM Entertainment”-ийн хувьцаа 36, “YG Entertainment”-ийн хувьцаа 37 хувиар тус тус унасан. Хамгийн их алдагдал хүлээсэн нь “JYP Entertainment” байсан бөгөөд хувьцаа нь он гарснаас хойш хоёр дахин буурч, 56 хувиар унажээ.
К-поп уран бүтээлчид дэлхийн тайзнаа байр сууриа улам бэхжүүлж, “YouTube”, “Spotify”, тэр бүү хэл “Billboard Charts” дээр дээд амжилтуудыг эвдэж байгаагийн эсрэг дээрх үзүүлэлтийг гайхахгүй байхын аргагүй. “Spotify”-аас өгсөн статистик мэдээллийг харахад 2018 оноос хойш тус платформ дээрх К-поп уран бүтээлүүд АНУ-д 180, Зүүн өмнөд Азид 420, дэлхий даяар 360 хувийн өсөлт үзүүлжээ. Өмнөд Солонгосын уран бүтээлчдийг зөвхөн 2023 онд л гэхэд “Spotify” дээр 2.2 тэрбум удаа сонсчээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл 2023 оны дөрөвдүгээр сард Конгрессын нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ "Та миний нэрийг мэдэхгүй байсан ч ‘BTS’ болон ‘Blackpink’-ийг мэддэг байх" гэсэн байдаг. “BTS” бол Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай хамтлаг. Харин “Blackpink” хамтлаг 2019 онд “Coachella”-д тоглосон анхны К-поп хамтлаг, 2023 онд Их Британийн “BST Hyde Park” наадамд оролцсон анхны өмнөд солонгос хамтлаг болсон.
Шинээр гарч ирж буй хамтлагууд ч бас олон улсын хэмжээний томоохон наадмыг алгассангүй. Энэ жил “NewJeans”, “Stray Kids” гэсэн “багачууд” “Lollapalooza”-д оролцсон.
Нэр хүндийн өсөлт болон хувьцааны ханш хоорондын урвуу хамаарлыг тайлбарлах амаргүй. “Mirae Asset Securities”-ийн санхүүгийн шинжээч Ким Гюёний хэлснээр орлогын бууралт Их дөрвийн толгойн өвчин болжээ. “BTS”, “Blackpink” гэсэн хамтлагуудын амжилтыг саяхан дебютээ хийсэн зарим хамтлаг давтах боломжтойг тэр онцолж байна.
Хувьцааны ханшийн уналтад нөлөөлөх зарим хүчин зүйл бий. Тухайлбал, “BTS”-ийн гишүүд одоогоор цэргийн алба хааж байгаа бөгөөд 2025 он хүртэл дахин нэгдэхгүй. Харин “Blackpink” хамтлагийн гишүүдийн “YG Entertainment”-тай байгуулсан гэрээ 2023 онд дуусч, шүтэн бишрэгчдээ хэсэг эргэлзүүлсний эцэст гэрээгээ сунгасан. Гэрээгээ сунгасан ч гэлээ гишүүд агентлагаас тусдаа бие даасан уран бүтээлүүдээ хийхээр шийджээ.
Энэ мэтээс хамаарч Их дөрвийн ашиг орлого ч буурсан. “YG Entertainment”-ийн үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улиралд 94.5 хувиар буурчээ. Харин “JYP Entertainment”-ийнх 79.6 хувиар, “Hybe” 37.4, “SM Entertainment” 30.7 хувиар буурсан.
Мөн хамтлагуудын цомгийн экспортын борлуулалт 2024 оны эхний хагаст сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа буурчээ. Их дөрвийн хилийн чанад дахь цомгийн борлуулалт 2023 оны эхний хагаст 53.45 сая ширхэг байсан бол энэ оны эхний хагаст 44.74 сая болсон байна.
Өнгөрсөн хугацаанд агентлагуудын орлогын ихэнх хэсгийг “CD”, пянз гэх мэт биет бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Биет борлуулалт ийм өндөр байх нь тухайн агентлаг болон хамтлаг хэр олон шүтэн бишрэгчтэй болохыг бодитоор харуулдаг бөгөөд бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээл нээлттэй эсэхийг ч эндээс тодорхойлж болдог.
Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын нэг өвөрмөц элемент бол шүтэн бишрэгчид хайртай уран бүтээлчтэйгээ уулзаж, гарын үсгийг нь авахын тулд сугалаанд оролцдог. Цомгийг биетээр худалдаж авсан шүтэн бишрэгчдэд илүү олон сугалаанд оролцох боломж олддог аж. Иймээс энэ нь стриминг эрин үе эхэлсэн ч гэлээ шүтэн бишрэгчид биет бүтээгдэхүүнд дурласаар байх нэг хөшүүрэг болдог.
Зай талбай их эзэлдэг, ашиггүй, заримдаа бараг стресс үүсгэдэг биет цомгийг сул талыг нь үл тоон худалдан авагсад байсаар, маш их мөнгө зарцуулсаар хэдий ч сүүлийн үед борлуулалтын тоо хэмжээ яах аргагүй буурах болжээ.
Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн рояалти төлбөр есдүгээр сарын 3-ны байдлаар 138 сая ам.доллар давсан. Энэ нь 2019 оноос гурав дахин, 2017 оноос даруй 780 хувиар өссөн үзүүлэлт юм. Рояалти төлбөр гэдэг нь тухайн уран бүтээлчийн дууг дахин дуулах, өөр зүйлд ашиглах үед төлдөг төлбөр юм.
“Hybe” агентлагийн 2023 оны борлуулалтын дөнгөж 13 хувийг дижитал бүтээгдэхүүн эзэлжээ. Харин “SM Entertainment” болон “JYP Entertainment”-ийнх түүнээс арай бага буюу 10 хувь байжээ.
Эх сурвалж: CNBC
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-10 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.