
МАХН-ын гишүүд намын бага хурлаа угтаж хөдөө орон нутагт намын үүрүүд хэрхэн ажиллаж байгаа талаар дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Намаас томилсон төлөөлөгчид эхний ээлжид Өмнө-Говь, Дорно-Говь, Дунд-Говь аймгуудад ажилласан бол өнөөдрийн байдлаар Говь-Сүмбэрт ажиллаж байна. Үүний дараагаар нь Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Булган аймагт очиж намын үүрийн ажилтай танилцаж МАХН-ын ээлжит бага хурлыг угтаж хэрхэн ажиллах талаар хэлэлцэх гэнэ.
Харин МАХН-ын бага хурал хуралдаад 26 дугаар их хурлын тов зарласны дараагаар намын анхан шатны байгууллага болох хорооны үүрийн хурал, багын үүрийн хурал, сумын намын хороо, аймгийн намын хороо, дүүргийн намын хороо гээд МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж 26 дугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох ёстой гэнэ. Харин сонгох журмыг бага хурлаар батлах аж.
Б.Алтансүх