Хайлаастын замд 7 хүн мөргөсөн жолоочид 2 жилийн ял оноожээ

Хайлаастын замд 7 хүн мөргөсөн жолоочид 2 жилийн ял оноожээ

Хайлаастын замд 7 хүн мөргөсөн жолоочид 2 жилийн ял оноожээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын замд өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.17/ зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, мөн нэг хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, найман настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авсан талаар албаныхан мэдээлж байсан юм.

Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ.

Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авчээ.
Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164.398.151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-09 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-09 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-09 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-09 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-09 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-09 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 103.212.116.208

үхсэний хохь амьдын зол гэгч болжээ нөгөө олон сэтгүүлчид хаачив

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-09 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

temuujin 2024-09-09 66.181.185.102

7-8-аар нь дайраад алаад бай л гээд байгаа юм шиг байна.

Avatar

Зочин 2024-09-09 59.153.112.55

бараг 2саяаар шагнахнээ энэ Монголын хууль хохирогчийг хохироосоор байх уу арай2

Avatar

Нэргүй 2024-09-09 202.70.38.18

ali duurgiin shuuhed shiidsen be? aldarshuulaya

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.177.23

Хүний амь хохироогоод 2-хон жилийн хорих ял гэнэ үү??? Наад шүүгчийн чинь хамаатанүр хүүхэд садан амь алдсан бол бас 2-хон жилийн ял өгөх байсан болов уу???

Avatar

иргэн 2024-09-09 66.181.189.180

;Дэлхийн хамгийн энэрэнгүй Монгол улсын Авилгажсан шүүх мандатугай,,,,,,,,,,Ура,

Avatar

Жолооч 2024-09-09 203.169.48.150

Тээврийн хэрэгслээр хүн дайрч амь насыг нь хохироосон этгээд 2-хон жилийн дараа шоронгоос гарна, тэгээд дахиад 6-хан жилийн дараагаас машин жолоодож болно. Арай л энэрэнгүй ял уу…

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.186.10

Хуулийхан ийм л бгаа юм, нуль хахууль…………. аймаараа!!!

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 103.57.95.60

хохрлоо ч барагдуулаагүй хүнд яагаад ийм бага ял а гч байгаа юм вэ бас лхахууль авсан уу новнууд юмаа

Avatar

DanielleDavis 2024-09-09 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 122.201.31.197

Зүгээр хөдөлмөрийн баатар өгчихгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-09-09 139.5.217.120

хүн алсан 2 жил , арай бишээ, их том хахууль хууль хяналтынхан авчээ..

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.89.251

Буруу талдаа хүрдтэй машинуудыг оруулж ирэхийг хориглооч ээ! Баруун Европид нэг машинтай айл сар бүр улсад 150 Евроны татвар төлдөг. Тиймээс татвараа ихэсгэ эсвэл буруу талдаа хүрдтэй машинуудыг бүрмөсөн оруулж ирэхийг хориглох ёстой.

Avatar

иргэн 2024-09-09 66.181.160.7

,а нЭнэ парламент, засгийг татан буулгах шаардлагатай. Нэгэнт энэ засаг монголын ард түмнийг басамжилсан байдалтай байгаа болохоор хэдэн ч утаа татан буулгасан ч яадаг юм, ан

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.177.23

Хууль тогтоох УИХ, гүйцэтгэх засаглал Засгийн газар чинь шүүхтэй огт хамаагүй байдаг юм малаа

Avatar

Иргэн 2024-09-09 66.181.160.7

Мафын бүлэглэл Монголын төрийг эзэгнэн Монголын ард түмнээр басамжилан тохуурхаж их доромжилж байна уу даа. Монголд хууль, цааз, шудрага үнэнийг тогтоох чадамжтай, төлөвшсөн төр, засаг байна уу. Энэ засгийг, чадамжгүй монголын ард түмний эрх ашгийг умартсан парламенттай нь татан бууллгах шаардлагатай.

Avatar

Арайчдээ 2024-09-09 59.153.86.205

Хүн дайрч алчихаад байхад 2 жил гэнэ үү? WTF дээрээс нь бусдад учирсан хохирол нь дэндүү аймшигтай байхад ердөө 160 хан сая төгрөг гэж үү? Юу гэсэн үг вэ п***. Хэрэв намайг 1 с** дайраад алчвал 2 жил л хоригдох юм байна. Тиймүү

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.166.134

хятадад бол шууд буудчих бх л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж