Их хааны удам эдүгээ ч өөрчлөгдсөнгүй. Хараандаа байлгах гэж хааж, боох нь энүүхэнд хөршийн удирдагчийг айлчлахад хэрэндээ гуйж, гувшиж байгаад III станцаа өргөтгөх гэрээнд гарын үсэг зурав. Тэднээс өөр бидэнд таарах стандарттай улс дэлхийд үлдсэнгүй. Гутамшигаа давуу тал болгон буй сайд үүнийгээ нуусангүй. Оросын актласан под станцыг Монголд угсраад ажиллуулах нь ажиллуулахгүй байснаасаа ч илүү алдагдалд оруулсныг хэлээд эмгэнэлтэйгээр төгссөн 80 жилийн өмнөх гашуун түүхийг сануулах мэт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
Гэвч өнөө цагийнхан сургамж авсангүй. БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын Яамны сайд П.Гэндэнг 1936 онд бүх албан тушаалаас нь зайлуулж, 1937 оны наадмын өмнөх өдөр эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулган, 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу БНМАУ тунхагласан өдрөөр Орост цаазалжээ. Гэндэн мэт Монголын эх орончид буурай улсынхаа төлөө болохоос болохгүйг болгохын төлөө явсаар энэ мэт хядуулав. Харин өнөөгийн монголчуудын удирдагчид болохгүйг болгохын төлөө улайрах болжээ. Хэдий буурай, дорой улс ч гэлээ өөрсдийн хүчинд явахын төлөө бус бусдын дэмэнд дээшилнэ гэж Монголын дарга нар итгэдэг…
Үүнийг нь дэмжээгүй нэгнийг үгүйсгэн харийн гар хөл гэж хэлүүлэх нь энүүхэнд. Ам ангайх тоолондоо бусдаас гуйлга гуйдаг удирдагчтай билээ, бид.
УЛСЫН НЭРИЙГ БАРЬСАН ГУЙЛГАЧИД…
П.Очирбат, Н.Багабандиас эхлээд тэднээс хойш сонгогдсон төрийн өндөрлөгүүд аливаа хэлэлцээ, айлчлал, уулзалт хийхдээ ямар нэгэн байдлаар визийн хөнгөлөлт хүсэн бусдын удирдагчдыг гуйдаг нь олны нүднээ ил асуудал. Өнгөц харвал иргэдээ бодож буй мэт эл явдал үнэндээ өөрсдийн арчаагүй, тусгаар улсын төрийн түшээдийн хувьд дэндүү хариуцлагагүйгээ хүлээн зөвшөөрсөн явдал мэт. Ажиллах хүчээ өгье гэж арчаагүйгээр гуйдаг улсын удирдагч байдаг ч юм уу, үгүй ч үү. Ингэж л тэд иргэдээ гадагш явах урсгалыг дэмжин бусдыг гуйдаг. Муу хэлүүлдэг Ц.Элбэгдорж харин дэлхийн монголчуудыг Монголдоо ирэх уриалга гаргаж байсныг эс тооцвол биднийгээ аятайхан улс руу аль болох хурдан зайлуулахад л тэд санаагаа чилээж иржээ.
Энэ замд данхар төр, төртэй хамссан томоохон бизнес /Тариалан эрхлэх санг хэн тонож байна. Хэн хүнсний сүлжээнд монопольчилж, хэн шатахуун импортлож, хэн утаагүй зуух үйлдвэрлэж, хэн зам тавьж, хэн ипотекийн зээлээр байр зарж байна тэр бүгд/ намаар дамжуулан ноёлогч улстөрчид бий болж, тэд л өнгөтэй, явдаг болов.
Хуучны дарга ангийн оронд тэд гарч иржээ. Элдэв холбоодоос эхлээд төрийн албан тушаалыг тэдний үр хүүхэд, ойр дотныхон атгаж байна. Коммунизмын үед амандаа шивнэдэг асан "Төрийн минь сүлд өршөө" гэх аминчлал өнөөдөр хүчээ авав. Монгол эргээд статист үзэл ноёлов. Энэ үзлийг түгээхэд хэвлэлийнхэн ч хангалттай хувь нэмрээ оруулсан билээ. "Эрхэм гишүүн" гэх зусарч, бялдууч үгийг бий болтол бид тэднийг долоосныг яалтай.
Хуучин цагт Монголоо гэсэн зүрх, зоригтой удирдагчдыг хойно аваачин хороодог байсан бол өнөө цагт эрүүл Монгол хүн бүрийг эцэс төгсгөлгүйгээр хавчин гадуурхаж, гэр бүлээ тэжээхийн тулд арга буюу гадагш гарах эсвэл гуйлгачилж амьдрахад хүргэдэг болов.
Бушуухан зайлуулах гэсэн аятай визийн хөнгөлөлт албан ёсоор хүсч байгаад шүү дээ. Дээрээ ийм болохоор доороо ч тийм болж байна. Тийм гуйлгачин атлаа ямар тансаг өрөөнд сууж, юу идэж ууж, ямар машин хөлөглөн, эхнэр хүүхдээ хэрхэн жаргааж буйг харахад гачлантай. Улсынхаа төлөө гэж гуйлга гуйхдаа өөрсдөө хэрхэн түүнээс тонон, завшихаа хэлдэг бол хэн тэдэнд хишиг өгөх билээ…
ГУДАМЖИНД ОЛШИРСОН ГУЙЛГАЧИД…
…Түгжрэлээс залхаж явган эсвэл скүүтерийг илүүд үзэх болсон хотын аль ч гудамжнаас гуйлгачдыг харж болохоор олширчээ. Улсын их дэлгүүр, Улаанхуаран, Соёлын төв, Төв номын сан, “Бөмбөгөр”,” Нарантуул”, Багшийн дээд гээд олны хөлийн газар хөглөрч суугсад хэзээ хэзээнээс илүү олширчээ. Сайн дурын уран сайханчийн дүрээр ганц нэгхэн тунельд тааралддаг байснаа болиод сонголтгүй нь цаасан хайрцаг урдаа дэвсээд, сонсголтой нь баяан, аман хуур тэргүүтэй бас бус хөгжмийн зэмсэг бариад, бүр чадуу нь өөртөө таарсан өсгөгч хажуудаа тавьж, микрофон бариад болсон, болоогүй, чадах, ядахын хооронд чихэнд чийртэй дуу аялан суух болж. Нэг хэсэгтээ нүдний гэм болоод байсан гуйлгачид олширох энэ үзэгдэл цаашид улам дэлгэрэх нь гарцаагүй. Учир нь манай удирдагчид гуйлгачдын улс бүтээхээр ханцуй шамлан зүтгэж, хавь ойроос гуйлга гуйн хавханд орсоор яваа. Гэтэл хотын төсөв урьд өмнө нь байгаагүйгээр тэлсэн бөгөөд нөгөө л төртэй нийлсэн компаниуд замаа засахгүй байж хашлага болгоныг сольж цамаархаж байна. Стандарт хэрэгжүүлж байна гээд хашлага солихоор сандаачсан замын нүхэнд хэдэн хүүхэд хөлөө бэртээж, хэдэн хүүхэн өсгийгөө хугалсныг бүү мэд.
Монгол тэгтлээ цамаархах хэмжээний улс мөн үү? Дэлхийн банкнаас өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын 3.4 сая иргэнээс 904,000 нь ядуу, ядуурах магадлалтай 400 мянган хүн байна гэж мэдэгдсэн.
Тэдний олж тогтоосноор 1.3 сая гаруй монгол амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орж байна гэсэн үг. Нэг хүнд 5000 ам.доллар оногдож байгаа ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гээд буй Засгийн газарт энэ бол бузар гүтгэлэг.
Гэхдээ л Монгол Улсын хүн амын тал нь ядуу амьдарч байгаа нь нотлох шаардлагагүй үнэн.
УИХ-д шинэ үеийн залуусын төлөөлж буй гэж өөрийгөө өргөмжилсөн С.Цэнгүүн гишүүний хэлснээр “Монгол Улсад 193000 компани бүртгэлтэй байгаагаас татвараа төлөөд явж байгаа нь 77000 байна. Үлдсэн 126 мянган компани икс данс хөтлөөд явж байна". Гурван компанийн хоёр нь татвар төлөхөөс зайлсхийдэг гэсэн үг. Монголын төрийн бий болгосон хууль эрх зүйн орчин ингэж гэмгүй хүнийг гэмтэн болгож, зүгээр яваа нэгнийг хулгайч болгох замд хөтлөдөг бөгөөд эцэст нь өөрсдийг нь гуйлгачилж амьдрахыг тулгах аж. Монголд хийж бүтээсэн нь татвар, төрийн шийдвэрт дарамтлуулж, хий сэлгүүцсэн нь илүү аятайхан амьдрах тийм л бодлого үйлчилж байна. Халамжийг хавтгайруулсны гайгаар ажлаас илүү арав, таван төгрөг гуйгаад төрөөр тэжээлгэж суухыг хүсэгчид олширчээ. Монгол Улсад нийт 1.3 сая хүүхэд бий. Үүнийг Дэлхийн банкны тоотой нэмбэл Монголын 3 сая хүн ядуу амьдарч байна. Бид гуйлгаар л амь зогоож байна.
Монголын хамгийн адгийн гуйлгачин улстөрчид бөгөөд тэд өнөө маргаашаа аргацаахын тулд юугаа ч өгөхөд бэлэн аж.
Гуйранчийн нирваан болж өгвөл ихийг гудрах бөгөөд хоосон хоновол хүн алж ч мэдэх аюултай аж. Тэд өөрсдөө үгүй болсноор бүх зүйл дуусна гэж итгэдэг ч үнэндээ үйлийн үр нь эхнээсээ үр хүүхэд дээр нь ирсэн гэдгийг зарим нь гадарлаж байгаа ч зарлахаас айж яваа… Гуйлгачингаа мэдэхгүй голомтгой гэж яана. Гуйлгачин улс хөгжсөн түүх, гуйлгачин удирдагчид хөгжүүлсэн намтар өнөөг хүртэлх хүн төрөлхтний түүхэнд гарсангүй. Магад бид улсаараа гуйлгачны нирваан дүрийг үзүүлэн диваажин эсвэл тамд заларсан анхны улс болох биз… Мэдээж анхдагчийн өлгий нутаг булганыхан бидний урд алхахыг үгүйсгэхгүй.
JenniferKing 2024-09-10 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-10 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-10 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-10 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-10 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-10 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-10 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-10 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-10 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-10 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-10 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-10 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-10 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-10 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-10 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-10 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-10 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-10 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-10 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-10 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-10 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-10 45.11.20.108
Харуулах боломжгүй.
гуйранчийн нирваан 2024-09-10 103.57.92.131
гэгээ эрэл их эрэл их хүчтэй гэгээ эрэл
LaurenKing 2024-09-10 45.15.72.8
Харуулах боломжгүй.
ИРГЭН 2024-09-10 66.181.167.254
ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГАРУУД ӨӨР ЯАХ ВЭ ? 13-Р ЗУУНД БОЛ ИЙШ ТИЙШ ДАЙН ХИЙГЭЭД, ДЭЭРЭМДЭЭД БОЛООД БАЙСАН. ЭЛБЭГДОРЖИЙН ХУВЬД МОНГОЛЫГ, ЭРДЭНЭТИЙГ ТОНООД ЦАДЧИХСАН ХУЛГАЙЧИД САНАА ЗОВОХ ЮМ БАЙХГҮЙ. БУСДЫГАА ГУЙЛГАЧИН ТҮЙЛЭГЧИНГЭЭР НЬ ДУУДААД, ПОКЕР ТОГЛООД, ШҮДЭЭ УХААД КАЙФТАЙ Л БАЙГАА .
AprilMoore 2024-09-10 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-10 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-10 92.119.193.188
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-10 202.179.26.115
Элбэгдоржийг магтан дуулагчид бичжээ
JenniferMcmillan 2024-09-10 188.130.221.32
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-10 202.126.90.169
4-р Ц.Станцын 2012-16 онд Японы зардалаар Японы мэргэжилтэнүүд хийсэн гэдгийг Эрчим хүчний зөвлөх инженер Ёндонгомбо гуай ярьдаг даа мөн ТЭЦ-З-ын өргөтгөлийн ажлыг өндөр хөгжилтэй улсын техник технологиор 500- 700 сая $- оор элбэгхэн хийх ажлыг оросууд 1 тэр бум 400 сая $- гэж байгаан шулал доромжлол гэж тус зөвлөх Өдрийн сонинд ярилцлага нь байнаа
Нэргүй 2024-09-10 66.181.160.121
Монголд ганц өөдөлдөггүй юм нь ТӨР засаг л байна!! Төр засагт зөв хүнээ гаргах механизм нь алга! Улс төрийн НАМ хэмээх бүлэглэл "Сонго" гээд тулгасан хэдэн хүний нэрийг л ард иргэд нь дугуйлдаг энэ огтолцоог өөрчлөхөөс нааш хэдэн үе ч солигдоод өөдлөхгүй ээ!!! Монголд тохирох хамгийн зөв тогтолцоо нь АИХ ба УБХ гэсэн 2 шатлалтай парламент болох нь 1990-1992 онд туршигдаж нотлогдсон юм шүү дээ!!! Гэтэл хувиа бодогч адлигачид түүнээс айж зутсаар өдий хүрэв!!!
Нэргүй 2024-09-10 202.126.93.18
ЯДРУУ СЭТГЭХҮЙТЭЙ СЭТГҮҮЛЧ, СУРВАЛЖЛАГЧ НАР ГУТРАНГИ ҮЗЭЛТЭН, ҮГҮЙСГЭХ БУРУУТГАХ , ХАРЛУУЛАХ САНААТАН БАЙХ НЬ НИЙГЭМД МАШ ХОРТОЙ. ӨӨРӨӨСӨӨ ХАМАГ ЭНЕРГЭЭ АЛДСАН НИЙГМИЙН ХОГ ШААР БОЛСОН ЭНЭ БИЧЭЭЧ МЭТ НЬ БОЛОМЖ БҮХНЭЭС БОЛОХГҮЙГ, ХЭЦҮҮГ НЬ ОЛЖ ХАРДАГ УЧРААС ЭНЭ ХОРТ ЗУРШИЛАА НИЙГМИЙН ДООД ХЭСЭГТ МУУ ҮР ТАРЬЖ ХОРДУУЛЖ ЯВДАГ ЮМ. ҮГҮЙСГЭГЧ, ГУТРАНГИ, БУРУУТГАГЧ НАР НИЙГМЭЭС ЗАЙЛААСАЙ. ХҮН БҮР ӨӨДРӨГ БАЙЖ, БОЛНО ДОО, БҮТНЭ ДЭЭ Л ГЭЖ БОДОЖ СЭТГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙВАЛ ТЭР ХҮНД ХҮЧ ЭНЕРГИ ТӨВЛӨРНӨ
mr 2024-09-10 203.98.76.176
бодит үнэнийг өгүүлж. хөдөлмөрлөхгүй бол хөгжихгүй. олигтойхон Пак шиг удирдагч гараад хатуухан гараар хэдэн жил ажиллуулбал дороо босоод ирнэ дээ. Хулгай луйвар дээрмээ боливол юухан байхав дээ
паак юу бээчс 2024-09-10 202.9.40.224
БИТГИЙ ГУЦӨӨӨӨ МУУСАЙН МОНГОЛЫГ ХОРЛОХ ГЭСЭН БАРУУНЫ БОЛОН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД
Нэргүй 2024-09-10 192.42.116.211
Ороz дээрэмчдийн саварт улам шигдэж улс орноо дээрэмдүүлж алуулж хядуулсан өвөг дээдсээ мартсан урвагчид.
Нэргүй 2024-09-10 64.119.29.63
ЯГ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ!!! ИЙМ Л БАЙГАА НЬ БОДИТЬ ҮНЭН ШҮҮ!!!
Нэргүй 2024-09-10 43.242.242.59
Социализмын үед ийм гуйлгачид байдаггүй байлаа. Харин зах зээл ардчилсан нийгэмд гуйлгачин байх нь угаасаа тийм тогтолцоотой юм биш үү.
Лхагва 2024-09-10 66.181.189.116
Манай дарга нар гаднйханаас монгол улсын нэрийн өмнөөс гуйлга гуйна гэхдээ өөртөө цавьчаа унагахын тулд л гуйлга гуйна иргэд нь эх орондоо өөр хоорондоо гуйлга гуйна гуйгаад олдохгүй бол хулгайлна дээрэмдэнэ хийж бүтээх юм байхгүй төр нь газраа ухаад зарчихна завсраас нь албан тушаалтнууд хулгайлна иргэд нь эвдлэнэ хэмхэлнэ нураана Ядаж хийж бүтээхээ байг гэхэд гамнаж хэмнэж хямгадаж хайрлаж хадгалбал бүтээсэнтэй эн чацуу ш дээ
Z 2024-09-10 66.181.190.193
Margaash chi uruuu guilgashan bolno, elbegee haichihval chi hanaas mungu oloh ium
Нэргүй 2024-09-10 66.181.180.240
Сайн бичсэн бн
Хариулт 2024-09-10 59.153.112.171
Нарантөгс гэгч сэтгүүлч хуучирсан пол станцаа монголд угсардаг гэж нийтлэлдээ бичжээ.2012-2016 онд 4-р ЦСыг өргөтгөсөн одоо ямарч гэмтэлгүй ажиллаж байх юм. өөрсдөө гүйцэтгэгч олоод хийчихэж чадахгүй байж.Хүний хийж өгье гэсэн ажлыг эхлээгүй байхад нь новшроод байдаг гэнэ.Одоо бол хөгжилтэй орнууд өөрийн болон хүний нутагт нүүрсний ЦС барихгүй гээд конвенцид нэгдэж гарын үсэг зурчихсан. Ажил хийж мэддэггүй , чаддаггүй хүмүүс л хүний ажлыг их шүүмжилдэг юм даа.
Нэргүй 2024-09-10 66.181.177.103
4-р ДЦС-ийг 1998 онд Швед-Швецарийн хамтарсан АВВ групп хийсэн байгаа шүү. Тэр үед Оросыг согтуу Ельцин захирч бйасан, олигархууд нь хулгай хийх гээд юун Монголыг анхаарах мантай байсан үе тэр нь Монголд завшаан болж барууны өндөр технологоор эрчим хүчний сайн шинэчлэл хийн чадсан. Тэр үед бас сиймхий гарч төмөр замаа авбал ав манайх өөрсдийгөө яаая гэж байна гэхэд нь урвагч Рааш гэдэг өвгөн оросууд гараад явчуул Монголын ТЗ ёстой баларна гэсээр байгаад 50 хувиа аваагүй байдаг.
Bffvff 2024-09-10 202.9.40.78
Nam toriin tolgoid shigdesen hulgaich guilagchin hogiin yduu tarchig shawij hoolldg buzar manj hujaa hog shaaruudig mongolin nam tor-s tsewerlee.
Бодол 2024-09-10 202.126.90.228
ЗАЛУУ ХүМҮҮС ГУЙЛГА ГУЙЖ БАЙХ ЮМ. ТҮК-Д АЖИЛ ХИЙХЭД ЯАДАГ БАЙНА.! ЯАЖ ГУЙЖ ХОРВООГ ТУУЛНАА !
Иргэн 2024-09-10 202.21.104.2
Үнэн. Улс орон ямар байх нь улстөрчдөөс л шалтгаална. Гэрээ хэлэлцээр хийхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа огт ярьдаггүй, гуйлга л гуйдаг. Үндэсний үйлдвэр, АА-гаа огт дэмждэггүй..Ижил гараанаас гарсан дэлхийн бараг ихэнх улс шилжилтээ амжилттай хийж хөгжлийн замдаа орж, бие даан орших хүч чадлаа зузаатгаж байхад манайх 30 жилд байдгаа бараад дууслаа! 3,4 сая хүнээс 3,0 сая нь гуйлгачин(1,3 сая ядуу, 1,3 сая хүүхэд), 400к нь дундаж, 400к нэн баян БИРДҮҮД. Бид цаашид яах вээ?
Нэргүй 2024-09-10 109.70.100.5
хүзүүгүй тарвага өөрөө бичсэн бололтой, ккк
Хариулт 2024-09-10 59.153.112.171
Нэргүй гэх тэнэгт
Нарантөгс гэх сэтгүүлэнцэр бичжээ.СОХОРОО
Нэргүй 2024-09-10 45.141.215.97
хүзүүгүй тарвагын захиалгаар Нарантөгс гэх бичээч бичжээ, ккк
зочин 2024-09-10 202.9.46.39
хөөрхийлөлтэй юм бичих юмдаа монгол монголоол муулж доромжилж доош нь хийж таашал авдаг болоо юу даа энэ хорвоод гэгээтэй юм юм байна уу нэг л амьдах насаа х****л зүхэлээр барж болохуудаа амьдийн хорвоо минь?
Гуйлгачин хүн 2024-09-10 202.9.40.35
Бүгдийг нь Гуйлгачны хаанд өргөмжилбөл зохино. Гуйлгачин түүлгэчингээр дүүрсэн төртэй улс ядуу байхгүй гээд яах билээ. Тархины тураалд орсон төртэй билээ, бид…