Хятадын "Huawei" компани "Mate XT" шинэ ухаалаг утсаа есдүгээр сарын 20-ноос худалдаанд гаргана. Гурав нугардаг тус утасны урьдчилсан захиалгын тоо 2.7 сая хүрснийг компанийн албан ёсны цахим хуудсанд өнөөдөр мэдээллээ. Урьдчилсан захиалгыг Бямба гаригийн үдээс хойш эхлүүлжээ. "Mate XT" утасны үнэ хараахан тодорхой болоогүй байна.
"Apple" компани "iPhone 16" утсаа өнөөдөр танилцуулна. Харин "Huawei" компани "Mate XT" утсаа үүнээс хэдхэн цагийн дараа буюу Бээжингийн цагаар Мягмар гаригийн 14:30 цагт танилцуулах юм.
"Huawei" компани "Apple"-аас урьтаж ийм олон тооны захиалга авч чадсаныг "CNBC" хуудас онцолжээ.
"Canalys" судалгааны байгууллагын мэдээлснээр энэ оны хоёрдугаар улиралд "Apple" компани Хятадын ухаалаг гар утасны зах зээлийн топ таван үйлдвэрлэгчээс хасагджээ. Энэ нь анх удаа дотоодын тоглогчид дангаараа эхний таван байрыг эзэлсэн тохиолдол юм. "Huawei" тухайн хугацаанд 10.6 сая ухаалаг утас нийлүүлсэнээрээ дөрөвдүгээрт жагссан бол "Apple" 10 сая утас нийлүүлсэн байна.

Эх сурвалж: CNBC
3,548.92















































