Эмэгтэй тамирчдын эсрэг гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдтэй Кенийн хөнгөн атлетикийн нийгэмлэг тэмцэж байна. Өнгөрсөн долоо хоногт найз залуу нь шатахуун цацаж, шатаах гэж оролдсоноос биеийнх нь 75 хувь нь түлэгдсэн Уганда улсын тамирчин 33 настай Ребекка Чептегей нас барсан. Түүний найз залуу Диксон Ндиема Марангач мөн адил түлэгдсэн ч эрүүгийн хэрэгт татагдаагүй юм. Чептегейн гэр бүлийнхний хэлснээр тэрээр нас барахаасаа өмнө хэдэн сарын турш найз залуутайгаа маргалдаж байжээ.
Мөн цагдаагийн байгууллага энэ хэргийг хэрэгсэхгүй байгаад бухимдалтай байна.
Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан хэргүүд шил дараалан гарах болсон. Үүний нэг нь Чептегейд тохиолдсон эмгэнэлт явдал байлаа. Өмнө нь 2021 оны аравдугаар сард хол зайнд гүйгч Агнес Тироп Кенийн баруун хэсэгт орших өндөр уулын хөнгөн атлетикийн бэлтгэлийн төв болох Итен хотод амиа алджээ. Тэрээр нас барахаасаа сарын өмнө эмэгтэйчүүдийн 10 км-ийн дэлхийн рекордыг эвдсэн. Эцэст нь нөхөр Ибрахим Ротич түүнийг хөнөөж, шоронд орсон. Энэ хэргийн шүүх хурал хараахан дуусаагүй байгаа ба Ротич өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн дэвжээн дэх шилдэг эмэгтэй тамирчдын санхүүгийн амжилт нь хамтран амьдрагчдад нь ихээхэн нөлөөлдөг.
Тухайлбал, найз залуу, нөхөр нь тухайн тамирчны хөрөнгө мөнгө, карьерыг хянах гэж оролддог бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн эхлэл болдог аж. Найбори хотод байрладаг сэтгэл судлаач Миллисент Гатони Семафор хэлэхдээ "Зарим хамтран амьдрагчид тамирчин эмэгтэйн бүх зүйлийг хянахыг хүсдэг. Тамирчны ялалт, тэтгэмж зэргээс гадна хаашаа юу хийх гэж явж байгааг нь хянах гэж оролдсоноос болж зөрчилдөөн үүсгэдэг. Өөрөөс нь илүү амжилттай байгаа найз охин, эхнэртээ атаархаж хэн нь гэрийн эзэн бэ гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг" гэжээ. Мөн ямарваа нэгэн спортын холбоо эмэгтэй тамирчдад зориулж эрх зүйн дэмжлэг үзүүлэх ёстойг сануулсан байна.
Сүүлийн жилүүдэд Кени улсад эмэгтэй тамирчдын амь насыг хөнөөсөн хэрэг удаа дараа гарсан ч өнөөг хүртэл алуурчдын эсрэг нэг ч арга хэмжээ аваагүй аж.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шударга ёсыг тогтоох нь зүй ёсны хэрэг гэж үзсэний үндсэн дээр Кенийн хөнгөн атлетикийн нийгэмлэг олон улсын эрх зүйн байгууллагуудтай хамтран ажиллах болжээ. Хүчирхийлэл нь Кени улсын нийгэмд тулгардаг хамгийн том асуудал бөгөөд зөвхөн эмэгтэй тамирчдад хамаарагдахгүй.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүнийхээ гарт амиа алдсан хүмүүсийн тоо өндөр байсан тул "#EndFemicideKE" хөдөлгөөн тус улсад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өрнөж байна.
Кени улсын Спортын танхимын нарийн бичгийн дарга Кипчумба Муркомен "Чептегейн нас барсан эмгэнэлт явдал нь сүүлийн жилүүдэд болж буй хүчирхийллийн нөхцөл байдлыг харуулж байна. Манай байгууллага жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд илүү их зүйл хийх ёстойг хатуу сануулж байна" гэжээ.
Эх сурвалж:SEMAFOR
JenniferKing 2024-09-09 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-09 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-09 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-09 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-09 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-09 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-09 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-09 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-09 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-09 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-09 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-09 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-09 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-09 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-09 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-09 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-09 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-09 109.248.14.186
Харуулах боломжгүй.
RebeccaSection 2024-09-09 92.119.193.188
Харуулах боломжгүй.
JenniferMcmillan 2024-09-09 188.130.221.32
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-09 59.153.112.60
Манай эмэгтэй тамирчид дэлхий олимпийн медал авлаа л бол нэг бөхөнцөр очоод налчихдаг тэгээд айлын авгай болоод хүүхэд гаргаад карер дуус
HilaryStangel 2024-09-09 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-09 188.130.128.215
Харуулах боломжгүй.