Спортын анагаах ухааны салбарт боловсон хүчин дутагдалтай байна

Спортын анагаах ухааны салбарт боловсон хүчин дутагдалтай байна

Спортын анагаах ухааны салбарт боловсон хүчин дутагдалтай байна

“Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалтыг  өнөөдөр /2024.09.09/-нд зохион байгуулллаа. Тус сургалтыг Монгол Улс, ОХУ хамтран анх удаа зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Монгол Улсад спортын анагаах ухааны хөгжил ямар түвшинд байгаа талаар спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигаас тодрууллаа.


-Монгол Улсад спортын анагаах ухаан хэр хөгжиж байна вэ? 

-Монгол Улсад спортын анагаах ухаан 1961 оноос үүсэж хөгжсөн. 2020 онд анх удаа бие даасан стортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв байгуулагдсан. Үүнээс хойш бид бүхэн спортын анагаах ухаан болон, спортын судалгаа шинжилгээний ажлуудыг илүү өндөр түвшинд гаргахаар зорин ажиллаж байна. Зөвхөн ОХУ-тай хамтрах биш бусад спорт өндөр хөгжсөн Солонгос, Япон, Казакстан зэрэг улсуудтай хамтран ажилласан. Цаашдаа Герман, Америк зэрэг улсуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Өнөөдрийн байдлаар спортын анагаах ухааны салбар хөгжих, сайжрах түвшиндээ явж байна гэж ойлгож болох уу?

-Болно.

-Энэ салбарын хувьд сайжруулах шаардлагатай ямар асуудлууд байна вэ? 

-Биеийн тамир спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед бэртэл гэмтэл мөн их байдаг. Тэгэхээр тухайн хүмүүс биеийн тамир спортоор хичээллэхдээ ямар нэгэн хор хөнөөлгүй хичээллэх нь чухал байна. Гэхдээ спортын анагаах ухаан зөвхөн бэртэл гэмтэл дээр тулгуурладаг гэж ойлгож болохгүй. Биеийн тамир спортоор хичээллэснээр хүнд эерэг өөрчлөлт гарах талаас нь анхаарч ажилладаг. Үүний тулд хэдэн настай хүн, ямар спортоор, ямар ачааллаар хичээллэх гэх мэт наад захын асуудлуудад ч анхаардаг гэж ойлгож болно.

-Спортын анагаах ухаан гэдэгт тамирчдын сэтгэцийн эрүүл мэнд мөн хамаардаг байх. Сая болж өнгөрсөн олимпийн үеэр хөндөгдсөн чухал сэдвүүдийн нэг энэ байлаа шүү дээ. 

– Тамирчдын сэтгэл зүй, тамирчдын хоол зүй мэдээж хамаарна. Тухайн тамирчин амжилт гаргахад ард талд нь маш олон шинжлэх ухааны хүчин зүйлс байдаг. Тиймээс Токиогийн олимпоос эхлээд үндэсний шигшээ багт дэмжлэг үзүүлэх дөрвөн багийг гаргасан. Үүнд спортын анагаах ухааны баг, спортын хоол зүйн баг, спортын сэтгэл зүйн баг, спортын дасгалжуулалтын баг багтана.

Энэ жилийн олимпоос нэг медаль авсан ч гэсэн медалийн төлөө өрсөлдсөн тамирчдын тоо өмнөх олимпод оролцсон тамирчдаас харьцангуй өндөр байсан. Гэхдээ медалиас мултарч байна гэдэг сайнгүй үр дүн.

Тиймээс үүнд нөлөөлсөн асуудлуудыг олж тогтоох, тодорхойлох, засч залруулахаар бид бүхэн ажиллаж байна. Саяны олимпийн наадмын үр дүнг шууд тайлбарлах боломжгүй. Учир нь тамирчин болгон өөр өөр нөхцөл байдалд хамаарна. Шууд нэг зүйлтэй холбож тайлбарлаж болохгүй. Энэ жилийн олимп бусад олимптой харьцуулахад гурван жилийн хугацаатай байсан. Мөн энэ жил олимпод оролцсон нийт тамирчдын 90 хувь нь анх удаа олимпод оролцсон залуу тамирчид байсан. Гэхдээ энэ жил олимпод оролцсон тамирчдын тоо өндөр байсан нь дараагийн олимпод бид амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж байна. Мэдээж ганц медаль авсан нь харамсалтай байна гэхдээ үүнийг цаашдаа засч, залруулах тал дээр л ажиллах шаардлагатай.

-Тамирчдын амжилтыг ахиулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Товчхондоо тамирчидтай ажиллах багийн эмч, багийн сэтгэл зүйч, багийн хоол зүйч гэх мэт дэмжлэгийн багийн ажилчдын тоог нэмэх шаардлагатай байна.

-Парис 2024 олимпын наадамд хэчнээн дэмжлэгийн баг ажилласан бэ?

-2023 оны есдүгээр сарын 1-нээс 2024 оны наймдугаар сарын 31-ний хооронд буюу нэг жилийн хугацаанд 24 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг ажилласан. Одоогоор бид спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн үндсэн орон тооны ажилчдынхаа хүрээнд л ажиллаж байна. Цаашдаа дэмжих багийг нэг жилийн өмнөөс биш дөрвөн жилийн олимпийн циклд ажиллуулдаг байх шаардлагатай. Одоогийн байдлаар үүнийг шийдвэрлэхэд төсөв санхүүгээс эхлээд учир дутагдалтай байна.

-Олон улсын стандартын дагуу тамирчдыг дэмжих баг хэчнээн хүнтэй байх шаардлагатай байдаг вэ. Монгол Улс энэ стандартад нийцэж чадаж байна уу? 

-Мэдээж нийцэхгүй. Бид төсвөө шийдээд хангалттай хэмжээгээр авч ажиллуулъя гэсэн ч боловсон хүчин хүрэхгүй. Үндэсний шигшээ багт 270 орчим тамирчин байна. Нэг тамирчинд нэг хүн хэрэгтэй гэвэл 270 хоол зүйч, 270 сэтгэл зүйч шаардлагатай болно. Тиймээс эхлээд боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-09 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-09 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-09 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-09 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-09 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-09 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleDavis 2024-09-09 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

Т 2024-09-09 66.181.185.238

тгд 1 медальтай л ирсэншд..парагийнхнаасаа ичмээр юм

Avatar

Нэргүй 2024-09-09 103.57.93.210

Бадрууганаас эмнэлгээ аваач. Спортын хүн байж хайран эмнэлэг.

Avatar

Нэргүй 2024-09-09 139.5.216.23

Хэдэн мэргэжилтэн хэрэгтэйг мэдэж л байгаа юм бол арга олж бэлтгээч! Хороо, нийгэмлэг гэх мэт юмнууд чинь юу хийдэг байна аа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж