Эх орончдын балгийг иргэд халааснаасаа төлдөг!

Эх орончдын балгийг иргэд халааснаасаа төлдөг!

Эх орончдын балгийг иргэд халааснаасаа төлдөг!

Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг”-т тусгасан зарим төсөл ирэх дөрвөн жилд бүү хэл 2050 он гэхэд хэрэгжихгүй байж магадгүй болов. Хойд хөршийн удирдагч В.Путин өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр Улаанбаатарт хүрэлцэн ирж, эрчим хүчний либералчлал хийх Монголын Засгийн газрын мөрөөдөлд  “дунд хуруу” гаргачихаад буцлаа.

Парламентын сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтран засаг байгуулсан зорилгоо товч танилцуулахдаа эрчим хүчний реформ хийж, эдийн засгаа хурдтай хөгжүүлэх “зориг” –той холбосон. Энэ нь “эр зориг” байв уу эсвэл С.Зоригийн нэр нүүрээр энтертаймент хийв үү гэдэг нь ирэх дөрвөн жилд тодорхой болох биз.

Хамтарсан засгийн Шадар сайд Т.Доржханд “Эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний салбарыг зоригтой шинэчилнэ. Үүний тулд үнэ тарифыг өөрчилнө. Эхлээд энэ салбар алдагдалгүй болох ёстой” гэсэн мэдэгдлийн гол агуулга нь эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт оруулах тухай байв.

Эрчим хүчний салбарт өнөөг хүртэл социалист тогтолцоо үйлчилдэг. Төрөөс үнэ тарифыг нь тогтоохоос гадна, татвар төлөгчдийн мөнгөөр татаас дэмжлэг үзүүлдэг. Үр дүнд нь эл салбар өр, авлагадаа идэгдэж, өвлөөс өвлийг “аргалж” давахдаа тулсан юм.  Үндсэндээ үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өртөг зардал нь зарж байгаа үнээсээ хэд дахин давчсан, сүүлийн хорин жилд гэхэд шинэ эх үүсвэр нэгийг ч барьж чадаагүй нь тус салбарыг хэзээ мөдгүй дампуурлаа зарлахад хүргэсэн.

Иймээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулах хамтарсан засгийн төлөвлөгөөнд Эгийн голын усан цахилгаан станц болон ДЦС-3-ийг 250 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийг барих ажил багтсан. Ээлжит бус чуулганаар Д.Рэгдэл гишүүний хэлсэн “оросууд дэмжихгүй” гэдэг нь үнэндээ оргүй хоосон анхааруулга биш байсан санж.

Үндсэндээ манай парламентынхан оросуудыг мэдээд хэлсэн үү, оросуудын үгээр анхааруулсан уу гэдэг нь асуултын тэмдэг юм. Монголын улс төрд эх орныхоо эрх ашгаас Оросын эрх ашигт үйлчилдэг, үүнийгээ ил цагаан илэрхийлдэг улстөрч цөөнгүй. Энэ мэт "Москва ялначууд" АН-ын бүлэгт ч байна, МАН дотор ч байдаг.

Эрчим хүчний реформыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  улс төр талаасаа ХҮН намд хариулцуулсан агаад “ Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, хөрөнгө оруулалт татна. Эрчим хүчний салбарыг бизнес хийхэд таатай болгож, хуулийн орчныг ч сайжруулна. Шинэ технологи, инновац нэвтрүүлнэ. Гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзана.  2026 оноос Монгол хэрэгцээгээ 100 хувь  дотоодоос хангадаг болно. Нэг их наяд төгрөгийг эрчим хүчний салбарт зарцуулна” гэж Шадар сайд Т.Доржханд боловсруулсан төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулсан.

Эдгээр реформ хийхийн тулд ирэх арваннэгдүгээр сард айл өрх, аж ахуйн нэгжийн ашигласан тог, цахилгааны үнийг 30 хувиар нэмэхээр болсноо зарласан билээ.

Эрчим хүчний тарифт өөрчлөлт орсноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эмзэг болон дундаж давхаргынханд сөргөөр нөлөөлдөг бол эсрэгээрээ баячуудын хөрөнгийг нэмэгдүүлдэг талтай. Гэвчиг айлаас гал гуйснаас “авдараа ухсан” нь дээр.

Тэгээд ч эрчим хүчний эх үүсвэрээ нэмж, хямд цахилгаан хэрэглэх боломжийг хулгайлж, гадаадынхны эрх ашигт үйлчилж ирсэн эдийн засгийн алуурчдаа “эх орончид” гэж өргөмжилж ирсэн өр төлөөсөө өнөөдөр төлөхөөс яалтай билээ.

Тавантолгойн болон Багануурын цахилгаан станцыг гацааж, зогсоосон этгээд өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болчихсон гэхээр Монгол эрчим хүчний тусгаар тогтнолоо олно гэдэг эргэлзээтэй.

Ч.Сайханбилэгийн засгийн үед М.Энхсайхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан. Харамсалтай нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Тавантолгойн цахилгаан станцын төслийг Ц.Даваасүрэн зогсоосон. Тэдний зогсооон мега төслүүдийн эдийн засагт учруулсан хохирлыг нь тооцох аргагүй. Үр дагавар, хор хохирол нь эдийн засагт хэдэн арван жилээр үргэлжилдэг.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа барьж, ашиглалтад оруулсан хоёр төмөр зам нь эдийн засгийн үр ашиггүй төсөл болсон. Тэдгээр мухар төмөр замуудыг урд хөрштэй холбоход ахиад 800 сая ам.долларын нэмэлт зардал шаардагдаж байгаа аж. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы өгсөн мэдээллээр хятадууд Гашуунсухайтын төмөр замыг урагшаа холбосны дараа бусад төмөр замын хил холболтыг хэлэлцэнэ гэсэн болзол тавих болсон байна. 800 сая ам.доллар нь бараг 300 тэрбум төгрөг. Улсын төсвийн аравны нэгтэй тэнцэх мөнгө гэсэн үг юм.

Хэрэвзээ Х.Баттулга, З.Энхболд нар Монголын төмөр замын төслийг "нохойн замаар оруулаагүй" аваас манай нүүрсний экспорт хэдийнэ 100 сая тоннд хүрэх боломжтой байсан юм. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Тэрчлэн Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болсныхаа дараа цуцалсан байдаг. Монголын Засгийн газраас 2013 онд Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тогтоол гаргаж, үүнээс гурван жилийн дараа 2016 онд  Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. Тус төслийн хөрөнгө оруулагчаар Японы "Марубени", Монголын "MCS" шалгарсан. Гэрээнд хөрөнгө оруулагчид эрсдлээ өөрсдөө даах, түүнчлэн нэг тэрбум ам.долларын 30 хувийг нь хөрөнгө оруулагчид, 70 хувийг нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас босгохоор заасан.  Хоржоонтой нь, Ц.Даваасүрэн "2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийхэд хүрнэ. Учир нь, шинэ  эх үүсвэр нэгийг ч бариагүй" гээд матрын нулимс унагаад сууж байх жишээний.

Ц.Даваасүрэн уг төслийг зогсоогоогүй байсан бол Тавантолгойн цахилгаан станц өнгөрсөн онд ашиглалтад орох байв. Тэгвэл Хятадаас жил бүр 110 сая ам.долларын эрчим хүч худалдаж авдаг “Оюутолгой” мөнгө  Монголд шингэж үлдэх байлаа. Энэ мэтчилэн гадны гар хөл болсон “эх орончид”-ын эдийн засагт учруулсан балгийг эцэст нь иргэд халааснаасаа төлдөг. Атал тэднийгээ төрийн хоймортоо залаад байвал улсаараа "хохь нь болоод жорлойх"-оос яах билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-09 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-09 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-09 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-09 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-09 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-09 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-09 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-09 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-09 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-09 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-09 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-09 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

RobinStanley 2024-09-09 194.35.113.68

Харуулах боломжгүй.

Avatar

JudyEllis 2024-09-09 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

BethJohnson 2024-09-09 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

NishaCox 2024-09-09 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

ErinKing 2024-09-09 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenKing 2024-09-09 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.88.192

эрчимхүчний үнийг нэмэх нь зөв байх шүү. чөлөөлнө гээгүй. үардал. үнэ 2-оо тэнцүүлж алдагдалгүй болно гэсэн.

Avatar

AprilMoore 2024-09-09 45.90.196.185

Харуулах боломжгүй.

Avatar

JillianGarcia 2024-09-09 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaSection 2024-09-09 92.119.193.188

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.191.137

Гацаасан хүндээ бус томилж ажлуулсан намдаа гол асуудал байнаа

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.182.232

АРД ТҮМНИЙ НУРУУГ АМАРААДАГГҮЙ ХАРГИС БОДЛОГОТОЙ ТӨР ЦАЛИН МУУТАЙ ТЭНЭЭД ТАТВАХ ДААТГАЛ ТОРГУУЛИЙН ДАРАМТТАЙ

Avatar

KatrinFerguson 2024-09-09 95.182.125.195

Харуулах боломжгүй.

Avatar

Хариулт 2024-09-09 59.153.112.171

Монголдоо яаж ажил хийлгэхгүй , хөгжүүлэхгүй байлгах вэ гэсэн монголчууд , сэтгүүлчид зөндөө байдаг юм байна.Хэлэлцээр дөнгөж эхлэж байхад янз бүрийн нийтлэл бичээд үнэхээр арилсан дотортой монголчууд юм аа .Өөрсдөө хийхгүй том том яриад л . өөрсдөө хийж ч чадахгүй дээ.

Avatar

судлаач 2024-09-09 202.131.251.130

Иргэдээсээ төлүүлэх үнэ тарифаа нэмэх гэж байгаа бол цалин, тэтгэвэрээ эхлээд нэмчихээрээ Доржханд гуай.Тэгж чадахгүй бол таны яриад байгаа шинэчлэл хэрэгжихгүй шүү.ард түмний амьдрал улны болсон.

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.89.213

Аль аль нь л бузрууд даа. Үйлийн үрээ эдлэж л таараа даа новшнууд. Чингисийн Монголыг их хорлохоор яадгийг үзэх болно оо

Avatar

Нэргүй 2024-09-09 192.82.64.153

10 хувийн шантаач Даваасүрэн

Avatar

зочин 2024-09-09 122.201.23.83

Эрчим хүчний салбарт өнөөг хүртэл социалист тогтолцоо үйлчилдэг. юу үнэн тэр үнэн, өөрчлөх хэрэгтэй, дотоод үйл ажиллагаа нь хүртэл социалист,,, Доржханд хэрэгжүүлээсээ дээ

Avatar

HilaryStangel 2024-09-09 46.8.14.69

Харуулах боломжгүй.

Avatar

dund n shumbiisun 2024-09-09 59.153.114.42

har tooroi n bas heniin

Avatar

DanielleDavis 2024-09-09 188.130.128.215

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 158.59.146.28

hulgaichuud l balagtai baidag. EH ORONCHID BALAGGUI BAIDAG SHVV

Avatar

Нэргүй 2024-09-09 139.5.217.120

ДАваа хулгайч чинь 10 хувь нэхээд унагасан юм бишүү… Женко санаатай ингээд байгаа бол хол явахгүй…. Муу хулгайч собака…

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.89.251

Хүнийг хорлоё гэвэл ахуйн хэрэгцээгээр нь хорлодог. Тийм учраас АН-ынхан АНУ-ын даалгаврын дагуу Монголын эрчим хүчний салбарыг сүйрүүлэх гээд байна.

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.176.211

Хэрэвзээ Х.Баттулга, З.Энхболд нар Монголын төмөр замын төслийг "нохойн замаар оруулаагүй" аваас манай нүүрсний экспорт хэдийнэ 100 сая тоннд хүрэх боломжтой байсан юм. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Avatar

Нэргүй 2024-09-09 109.70.100.66

Төмөр замын төслийг нохойн замаар оруулсан этгээд бол гистапо Нээмка юм шд! 8 тэрбумын нөөцтэй Таван Толгойг Шиньхуад 100 жилээр нь өгөх гэж байхад таслан зогсоосон Х.Баттулга, З.Энхболдод арван хэдэн жилийн турш MCS+МАНАН мафийн угаадас долоогчид хорсохдоо төмөр замын хэрэг тохох гээд ядчих юм, ккк

Avatar

Хариулт 2024-09-09 59.153.112.171

Нэргүй гэх нэргүй маанаг нэг нөхөр байнга тэнэг сэтгэгдэл бичиж байх юм.Тэр төмөр замыг Ц.Нямдорж , Ч.Хүрэлбаатар гэр Увсын хорчингууд Х.Баттулгаа чамайг төмөр зам барихыг чинь харнаа гээд дараа жилүүдийн төсвийг хасаж байсныг монголчууд мэднэ шүү. Тэнэгтээд нэг хүн худал муулахын дон тусчихсан мал юм даа. 66.181.176.211д

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.176.211

Хоржоонтой нь, Ц.Даваасүрэн "2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийхэд хүрнэ. Учир нь, шинэ эх үүсвэр нэгийг ч бариагүй" гээд матрын нулимс унагаад сууж байх жишээний.

Ц.Даваасүрэн уг төслийг зогсоогоогүй байсан бол Тавантолгойн цахилгаан станц өнгөрсөн онд ашиглалтад орох байв. Тэгвэл Хятадаас

Avatar

Нэргүй 2024-09-09 202.9.40.165

Х.Баттулга АН-ын гишүүн хүн. Энэ намд ийм л хүмүүс орогнож байдаг. Цааш нь тоолвол Сайханбилэг, Баярцогт, Элбэгдорж, Дорлтгжав, Бат-Үүл гээд хөвөрч өгнө дөө. Хүмүүс луйварчид цугласаннам гэж ярьдаг нь оргүй ч зүйл биш гэж боддог

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.184.114

Ц.Даваасүрэн аль нам бэ? Сая МАН 8 жил ноёрхолоо. яагаад энэ алдааг засаагүй вэ?

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.91.193

ТӨР өөрөө юм юманд оролцоод энэ улс АВИЛГАЖСАН ДАМПУУ Улс боллоо…..Хамаг Хувийн Хэвшлийн Захиралууд УИХ, ТӨР-ийн Толгойд гарч суучихад энэ улсын Хамаг Өнгөтэй Өөдтэй Ажлыг Хамаад л….өөрсдөө БАЯЖААД, НЭР ХҮНД, АЛДАР ЦУУ Хөөцөлдөгчид….Бусдын Хөдөлмөрийн Шулж Дарлан мөлжигч, Шударга Мэргэжлээрээ ажиллаж яваа бүгдийг замаасаа Зайлууулна…БОХИР БИЗНИС

Avatar

mnbvc 2024-09-09 176.66.87.78

Монголыг хамгийн томоор хорлсон хүн х.баттулга…

Avatar

Блбл 2024-09-09 66.181.161.101

М Си Эс ч нэг их сайн сөнаатай компани ч биш дээ. Хумсаа нууж байсныг болиулсан л юм бна лээ тэр төмөр зам болон цахилгаан стөнц дээр. Ягиүнэндээ Даваасүрэнгийн зөв л дөө. Даанч засгийн газар хэдэн төгрөгөө өөр юманд зарчихаад бгаа.

Avatar

Нэргүй 2024-09-09 202.126.89.206

ТТ-н цахилгаан станцыг сайд Чойжилсүрэн нь Кампучи компани байгуулчихсан хувьдаа авах гэж зүтгээд ч байх шиг…Юун түрүүнд сайд Чойжилсүрэнг зайлуулахгүй бол эрчим хүчний төслүүд эхлэхгүй шүү…ОТ-той хийсэн гэрээгээ анхаарч харахгүй бол цахилгаан станц барьчихсаны дараа шар толгойтууд гэрээгээ бариад суучихна шүү. Тохиролцсон шаардлагаа биелүүлэх хэрэгтэй. Тэрнээс Чойжилсүрэн шиг ганц ч цахилгаан станц барьж үзээгүй компаниар бариулдаггүй юм

Avatar

Зочин 2024-09-09 66.181.185.239

Их хаанаа залёоо

Avatar

Зориг 2024-09-09 202.126.90.239

наадуул чинь эх орончийн арьсан нөмөрсөн эх орноосоо урвагчид бн

Avatar

Нэргүй 2024-09-09 202.179.27.253

10% Даваасүрэн үнээр хөгийн гар.Ажиллаж бсан яамаа "сөнөчихсөн" газар гж яриад сууж бсан.Өөрөө тэр салбарын "сайд" нь бсан юм ш тээ,уг нь.Тэгээд ийм т1 юм яриад сууж бсан гхр ойлгох ухаан хүрэхгүй юм .Бусад "ажил,үйл"-ийнх нь талаар хэлэх илүүц бизээ .Бүгд л мэдэж бгаа.Эрчим хүчний салбар л наад захын жишээ ???

Avatar

Лхагва очир 2024-09-09 66.181.161.46

яг үнэндээ элбэгшунал сайханбалаг баярцогт мтийн шуналтнуудын балагыг яаж арилгах вэ гээд одоогийн засгийн газрын тэргүүн чадахаасаа аваад чадахгүйгээ хүртэл үзэж бна даа. хүн ан мэтийн хулгайчуудыг засагтаа авдаг нь бодит байдалтаа нь нүүр тулгаж ам ажлын зөрөөг нь өөрсдөд нь ч олон түмэнд ч харуулах гэсэн санаа болов уу .

Avatar

зочин 2024-09-09 66.181.160.82

Минийл мэдхийн элбэгшуналын ачаар малтай болж сайхан балагын чармайлтаар НӨТийн буцаалттай болж баярцогтын хүчээр оюутолгой хөдөлж билээ …Бусдынч мэдкүүмаа..

Avatar

Нэргүй 2024-09-09 202.9.41.31

шинжлэх ухааны академи дампуурсан нь рэгдэл гэж хүний чадваргүй байдалтай холбоотой

Avatar

аааа 2024-09-09 210.148.94.144

Монголын эдийн засагт хамгийн их гай болж байгаа хүмүүс нь уМонголыг ялагдуулагч Орос Ялначууд" л болоод байна. Нохойнуудыг бүгдийг нь Монголоос хөөж гаргавал таарна.а

Avatar

аа 2024-09-09 210.148.94.144

Гадны улс орныг "агуу эх орон" гэж магтан дууддаг лалрууд Монголыг ялагдуулахыг хүсч байгаа

Avatar

Нэргүй 2024-09-09 43.228.129.131

Төмөр замыг хятадууд холбох сонирхолгүй байгаа, нарийн ч бай өргөн ч бай хэзээ ч холбож өгөхгүй л байсан байхгүй юу, цаана нь манайханы ч хятадын ч эрх ашиг байгаа, төмөр замаар нүүрс тээвэрлүүлэхгүй байх

Avatar

Нэргүй 2024-09-09 59.153.113.102

Монголчууд танк их буугаа ачаад ороод ирнэ гэж айгаа юу? ваахаахаа

Avatar

hghg 2024-09-09 202.9.40.248

Энэ барууны санхүүчилттай Эби-гийн сайт муулж байгаа л тэр хүмүүс үнэхээр эх орончид мөн юм байна л гэсэн үг !!!

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.184.114

энэ Элбэгдорж чинь хэдэн сайтттай юм бэ? чамд таалагдахгүй болохоор л Элбэгдоржийн сайт болчдог?

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.191.130

10 хувийн Даваасүрэн, Женко 2-ийг ямар эх орончид гэхэв дээ. Зүгээр л монгол орныг хорлон сүйтгэгчид. Түүхэнд ямар ч байсан энэ 2 хүн хэзээ ч сайнаар бичигдэхгүй. Монгол улсад гай тарьсан хулгайч, тагнуулчид

Avatar

Нэргүй 2024-09-09 202.72.243.182

гөлдийсөн

Avatar

Нэргүй 2024-09-09 103.212.119.137

тэхдээ манай бүхнийг мэдэгч гоц ухаантай ард түмэн дахиад л сонгоо биздээ 10 % ч бүүр дарга хийж байгаа биздээ тиймээс хохь нь

Avatar

KerriBrown 2024-09-09 46.8.22.113

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-09 188.162.254.114

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.186.10

Орос эх оронч үзэлтэй монгол хүмүүс олоон олон, яаядаа байз !!!

Avatar

Нэргүй 2024-09-09 89.58.41.156

Таван Толгойн 8 тэрум тонн нөөцтэй нүүрсний орд газарыг Хятадын Шиньхуад 100 жилээр өгөх гэж байсан MCS, хүзүүгүй тарвага Элбэгдорж, алкаш Баярын МАНАН мутант мафийн наймааг таслан зогсоосон Х.Баттулга, З.Энхболдыг муулах тусам тэдний зөв байжээ гэдэг нь улам бүр тодорч байна!!!
Тэр төмөр замын цариг, төмөр замыг саатуулсан гэдэг чинь гистап Нээмкагийн хийсэн ажил! Харин ч Х.Баттулга оролцож байж Монголчууд бид өөрсдийн хүчээр тэр саатсан төмөр замыг тавьсан юм, мэдэж ав за троллуудаа!

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.184.114

Хятадууд нарийн царигаар цэргээ оруулна гэж Женко ярьсан бус уу? Одоо өргөн царигаар барьчихлаа, хятадууд орж ирэхгүй юм бн тийм ээ?

Avatar

Нэргүй 2024-09-09 66.181.160.85

Эх орноо хорлон сүйтгэгч Женко, 10% Даваасүрэн нарыг яагаад эрүүгийн хариуцлагад татахгүй, харин ч бүр өөгшүүлэн дэмжиж, төрийн дээд албанд тавиад байгаа нь огт ойлгомжгүй?! Уул нь төрийн тэргүүний хувьд Хүрэлсүх төрийн эсрэг ийм этгээдүүдийг хатуу хариуцлагад татуулах үүрэгтэй баймаар юм?! Гэтэл бүр дэмжээд байх шиг санагддаг? Жишээ нь, Аудитын дарга нэг нөхөр саявтар Хүрэлсүхийг ЕС байх үеийн эрүүгийн шинжтэй зөрчил гээд хэлчихсэн чинь Даваасүрэн улайран өмөөрөөд амиа тавих шахаж байна лээ??

Avatar

Нэргүй 2024-09-09 202.131.238.26

Женко мэтийн хулгайч нарыг та нар өөрсдөө сонгож гишүүн болгосон биз дээ, ХОХЬ ЧИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж