Парисын паралимпийн наадам орон нутгийн цагаар өчигдөр/2024.09.08/ хөшгөө хааж, тамирчдаа үдлээ. 11 хоногийн турш тив, улс бүрээс хуран чуулсан 4400 гаруй спортын авьяастнууд, аваргууд 22 спортын 549 багц медалийн төлөө өрсөлдөв. Тэд паралимп бол данц ганц өрсөлдөөн биш гэдгийг мэдрүүлж, дэлхий нийтэд урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж, хүний нөөц бололцоо, ур ухаан, бие махбодьд хязгаар гэж байдаггүйг харуулж чадлаа.
БИ ЧАМД ЯВЛАА ГЭДГЭЭ ХЭЛЭХ ГЭЖ ИРЛЭЭ
Хаалтын үйл ажиллагаа Парисын хотын Стаде де Франц цэнгэлдэхэд болж, өнгө өнгийн лазер гэрэлтүүлэг, салют, электро, поп хөгжимд тамирчдын нүд, чих "бялуурав". Парис хот анх удаагаа паралимпийг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа үнэхээр ач холбогдол өгсөн нь харагдсан. Наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэ хэлсэн үгэндээ "Бид бүгд диваажинд байлаа. Энэ хэд хоногт өрнөсөн сэтгэл хөдлөл түр зуурынх байж болох ч энэ зуны дурсамж бидэнтэй үүрд үлдэх болно. Парисын наадам ийнхүү жаргаж байна. Гэхдээ хэлэх гэсэн санаа нь эндээ үлдэж байна. Энд биднийг гайхшруулсан, урамшуулсан тамирчид шиг, энэ наадамд амжилт үзүүлэхийн төлөө өөрсдийгөө хязгаарт нь хүргэсэн эрчүүд, эмэгтэйчүүд шиг үргэлж хичээ, алдаа гарга, эргээд тэмц. Бүү бууж өг, өөртөө итгэ, хамгийн гол нь зоригтой байгаарай" гэжээ.
Харин Олон улсын паралимпийн ерөнхийлөгч Андрью Парсонс хэлсэн үгэндээ "Бид бүгд Парисын паралимпийн энэ их энергийг дэлхий ертөнцийг илүү хүртээмжтэй болгоход ашиглах хамтын үүрэг, хариуцлага хүлээсэн. Энэ зөвхөн тамирчид төдийгүй 1.3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан наадам байлаа. Бид нийгмийн саад бэрхшээлийг хамтдаа арилгах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст спортоос гадна боловсрол, хөдөлмөр эрхлэлт, чөлөөт цаг, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагад ажиллах боломжийг олгох, тэднийг чадавхжуулах асуудал хаа сайгүй хөндөгдөх ёстой. Олон янзын ялгаа, зааг нь биднийг бусдаас ялгах ёсгүй. Олон талт байдал, ялгаа нь биднийг нэгтгэж, өөрчлөлтийг эерэг зүйлд хөтөлж, энэ гаригийг илүү сайн сайхан болгох ёстой" гэв.
Паралимпийн галт бамбар Стад де Франц цэнгэлдэхэд ирэхэд Францын дуучин Сехе Гайнсбургийн "Би чамд явлаа гэдгээ хэлэх гэж ирлээ" гэх дуу эгшиглэж, Францын паралимпийн тамирчид болох Фредерик Виллеву, Матью Босредон, Олье Оберт нар хамтдаа галт бамбарыг үлээн унтрааж, гэнэт бороо асгарч буй дүр зураглалыг толилуулсан. Энэ нь улирал солигдож, шинэ бүхэн ирж буй гэх санааг төлөөлүүлжээ.
Парисын олимп болон паралимпийн нийт 12 сая тасалбар зарагдаж, өмнөх Лондонгийн олимпийн тогтоосон амжилтыг эвджээ. Үүнээс Парисын паралимпийн 2.5 сая тасалбар зарагдсан аж.
Медалийн тоо, чанараар БНХАУ-ын тамирчид тасархай тэргүүлсэн. Тэд 94 алт, 76 мөнгө, 50 хүрэл гээд нийт 220 медаль хүртжээ. Тэдний араас Их Британи, АНУ, Нидерланд, Олон улсын олимпийн хорооны баг, Бразил, Итали, Украин, Франц, Австрали, Япон удаалсан. Монголын баг медалийн хүснэгтэд 57 дугаар байр эзэлсэн юм.
ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН ТАМИРЧДАДАА БАЯРЛАЛАА
Тэгвэл Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгөн медаль гэх түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж, ард түмнээ баярлуулж, бахдуулав. Парисын олимпоор Монголын тамирчид алтан медалийн үзүүрээс атгаад алдаж, медалийн төлөөх барилдааны төгсгөлд дийлдэж байсан гашуун дурсамж үлдсэн. Тэгвэл паралимпийн тамирчид тэр бүх дутуу мэдрэмжийг дүүргэж, медалийн хур буулгалаа. Үүгээр ч зогсохгүй Монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг төрүүлж, гайхалтай мессежийг үлдээсэн.
У.Сүрэнжав таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэнээр Монголын спортын түүхэнд олимп, паралимпийн тамирчдаас аварга болсон анхны эмэгтэй тамирчин болсон. Түүнээс гадна Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртэж, олимп, паралимпийн тамирчдаас алт, мөнгө, хүрэл медальтай болсон анхны тамирчин болов. Харин хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээжээ.
- Алт – У.Сүрэнжав /Таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангиллын -52 кг/
- Мөнгө – Г.Болор-Эрдэнэ /Таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг/
- Мөнгө – Ц.Баттулга /Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн F40 ангилал/
- Мөнгө – Э.Содномпилжээ /Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг/
2028 оны олимп, паралимпийн наадам АНУ-ын Лос Анжелес хотноо болно.
JenniferKing 2024-09-09 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-09 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-09 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-09 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-09 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-09 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-09 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-09 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-09 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-09 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-09 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-09 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-09 188.130.188.139
Харуулах боломжгүй.
RobinStanley 2024-09-09 194.35.113.68
Харуулах боломжгүй.
JudyEllis 2024-09-09 109.248.143.65
Харуулах боломжгүй.
LeslieAnderson 2024-09-09 188.130.129.6
Харуулах боломжгүй.
BethJohnson 2024-09-09 109.248.205.88
Харуулах боломжгүй.
KrystalSimpson 2024-09-09 95.182.125.22
Харуулах боломжгүй.
BarbaraAnderson 2024-09-09 188.130.128.48
Харуулах боломжгүй.
NishaCox 2024-09-09 212.115.49.115
Харуулах боломжгүй.
MaryGonzalez 2024-09-09 188.130.142.28
Харуулах боломжгүй.
ErinKing 2024-09-09 46.8.22.4
Харуулах боломжгүй.
ShannonJefferson 2024-09-09 45.11.20.108
Харуулах боломжгүй.
LaurenKing 2024-09-09 45.15.72.8
Харуулах боломжгүй.
AprilMoore 2024-09-09 45.90.196.185
Харуулах боломжгүй.
JillianGarcia 2024-09-09 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HilaryStangel 2024-09-09 46.8.14.69
Харуулах боломжгүй.
DanielleDavis 2024-09-09 188.130.128.215
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-09 139.5.217.120
Олимпын хороог энэ парагийнханаар удирдуулая,,, хулгайч нар дүүрсэн МОХ-г шинэчил…
Баяр 2024-09-09 66.181.185.238
ёстой үзэх юмтай.п.олимп бсан..өмнөх др нь ялагдлаа.хожигдлоо гсн мэдээ уншаадл..өөр үзэх юмгүй.урамгүй.уйтгартай өнгөрсөншүү..п.олимпийн тамирчдаа хараад өрөвдсөн.бас эрч хүч авсан.эрүүл хүмүүс юу хийж б.а гэж бодогдсон
KerriBrown 2024-09-09 46.8.22.113
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-09 122.201.31.137
Тэр чадсан. Тэгээл болоо. Халхчууд шүү!