Шүлхий гарснаас чуулга уулзалт хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Шүлхий гарснаас чуулга уулзалт хойшилжээ

Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт энэ сарын  9-11-ны хооронд Сүхбаатар аймагт очиж иргэдтэй уулзалт хийх байсан юм. Гэтэл Сүхбаатар аймагт малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин илэрсэн тул тухайн аймагт халдварт өвчин намжтал бүсийн чуулга уулзалт болох хугацаа түр хойшлогдсон байна. Харин бүсийн чуулга уулзалт болох чиглэлээ өөрчилж 9 дүгээр сарын 9-18-ны хооронд Өмнө-Говь аймагт очиж иргэдтэй уулзалт хийж ажиллахаар болжээ. Тус бүсийн чуулга уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намын нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын гишүүд мөн намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд оролцох аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж